Tag Archives: нийгэм

July, 2020

  • 17 July

    Хүний амь нас аварсан алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа

    2020 оны зургадугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа Туул голын усанд амиа хорлох гэж байсан насанд хүрээгүй охины амь насыг аварсан юм. Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваагийн хичээл зүтгэл, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэснийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өндрөөр үнэлж өчигдөр /2020.07.16/ “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа. Эх сурвалж: ЦЕГ

  • 17 July

    А.Ариунбилэг: Алба хаагч 84 нэр төрлийн дүрэмт болон тусгай зориулалтын хувцас хэрэглэл өмсч хэрэглэдэг

     Энэ удаагийн дугаарын “Онцлох зочин”-оор ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн дарга, хошууч А.Ариунбилэгийг урьлаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 11 дэх  жилдээ ажиллаж байна. – Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв нээлтээ хийлээ. Төвийн үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье?    ОБЕГ-ын удирдлагууд 2019 онд Налайх дүүрэг дэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн “В” корпусдХувцас хэрэглэлийн …

  • 17 July

    НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2020 оны 07 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 07-р  сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.  Иргэн та 2020 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан …

  • 17 July

    “Шарилжгүй Улаанбаатар-5” аян эхэллээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд тав дахь удаагийн аян өчигдөр буюу 7 дугаар сарын 16-наас эхэлсэн байна. Аян хоёр үе шаттай явагддаг бөгөөд нэгдүгээр үе шат 2020 оны 07 сарын 16-ны өдрөөс 07 сарын 30, хоёрдугаар үе шат 2020 оны 08 сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд …

  • 17 July

    Соёлын яамны бүтцийг батлав

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон МУҮХ, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан байна.  Соёлын яамыг Стратеги, бодлого …

  • 16 July

    Баяр, наадмын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гамшиг, ослын 32 удаагийн дуудлага бүртгэгджээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд нийт 32 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 24 иргэнийг усны ослоос аварч,  иргэн, аж ахуйн нэгжийн 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Эдгээр дуудлагын 16 нь гал түймэр, 16 нь эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага байжээ.  Түүнчлэн үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг авран хамгаалахаар давхардсан тоогоор 2,036 алба хаагч, …

  • 16 July

    Налайх дүүрэгт оёдлын үйлдвэр шинээр байгуулагдаж нээлтээ хийлээ

    ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн нээлтийн ажиллагаа  боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын албаны зочид төлөөлөгчид оролцсон юм. Тус төв нь Налайх дүүрэг дэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийг түшиглэн байгуулагдсан бөгөөд 40 гаруй ажилтан, алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын …

  • 16 July

    “10,000 программист” төсөл амжилттай хэрэгжиж байна

    “10,000 программист” бэлтгэх төслийн хүрээнд Нийслэлийн зорилтот бүлгийн 500 хүүхэд, залуучуудыг анхан болон ахисан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд дараагийн ээлжийн 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан, 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр сертификат гардан авлаа. Энэхүү сургалтыг амжилттай төгссөн хүүхэд, залуусыг “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үйлчлүүлэх эрхийн бичгээр …

  • 16 July

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцав

    2020-2021 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-д ажиллалаа. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар 1156, хөрөнгө оруулалт 603, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 508 нийт 2267 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 53.87%, санхүүжилт 25.21%-ийн гүйцэтгэлтэй байна. “ДЦС-4” ТӨХК-ийн …

  • 16 July

    Ш.Анхмаа: Улаанбаатар хотод 105 сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв баригдахаар төлөвлөгдсөн

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр баригдаж буй 149 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгалаа.      Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр нийт 720 хүүхдийн хүчин чадал бүхий 149 дүгээр сургуулийг …

  • 16 July

    БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг өнөөдөр үнэ төлбөргүй хийнэ

    БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд өнөөдөр Сөүл хотын Жүнбү цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн удирдлага, цагдаагийн ахмад, байцаагч нар хүрэлцэн ирж уулзалт хийжээ. Уулзалтаар сүүлийн үед монгол иргэдийн дунд гэмт хэрэг зөрчил ихээр нэмэгдэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нутаг нэгтнийхээ амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарсантай холбогдуулан СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргэх зорилгоор “Монгол таун”-ы ойр орчимд …

  • 16 July

    Хөдөө аж ахуйн яамны урд замын нэгдүгээр эгнээг хаалаа

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө гудамж Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж шугам засварын ажил хийж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, замын хөдөлгөөндөө дүрмээрээ, сахилгатай оролцохыг анхааруулж байна. Нарны зам болон хойд талаараа Их тойруугийн замыг сонгож хөдөлгөөндөө оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

  • 16 July

    COVID-19:Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт өгөх зөвлөмж

    Эрүүл мэндийн яамнаас гаргасан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт өгөх зөвлөмжийг хүргэж байна. • Ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх• Ажлын малгай, хувцас, гутал, улавч өмсөх• Маск, тусгай амны хаалт зүүх• Хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах• Хүнс, хоол үйлдвэрлэх, худалдах зэрэг шат дамжлага бүрт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулж хэрэглэх• Нэг удаагийн бээлий хэрэглэж тайлах бүрт гараа заавал савандаж угаах• Хоол бэлтгэх …

  • 16 July

    Цагдаагийн дэслэгч Х.Баднаажононд иргэдээс талархал ирүүлжээ

    Улсын их баяр наадмын дааганы уралдаанд 7-д хурдалж явсан морины хүүхэд унахад Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон уралдаанч хүүхдийг яаралтай тосч аван эмнэлгийн ажилтнуудад хүргэж өгсөн байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, хэв журмыг сахиулахад үүргээ нэр төртэй биелүүлсэн гаргасан цагдаагийн дэслэгч Х.Баднаажононд иргэдээс талархал ирүүлжээ.

  • 16 July

    БЗД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35-р анги биеийн тамирын талбайтай боллоо

    НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан  тусгай хэрэглэл бүхий биеийн тамирын талбайтай боллоо. Энэхүү талбай нь гараар дамжих саад, хонгилыг гатлах саад, саадтай байгууламж, давах саад зэргээр тоноглогдсон юм. Ингэснээр алба хаагчид биеийн тамирын талбайдаа бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэх хийх боломжтой болж байна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн …