Tag Archives: нийгэм

December, 2020

  • 31 December

    “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн цианид ашиглах дүгнэлтийг түдгэлзүүллээ

    Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл цахимаар хуралдлаа. Хурлаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайд натрийн цианид алдсан осол болон түүнд холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Манай улсын уул уурхайн салбарт натрийн цианид ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу таван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгийн нэг нь “Баян …

  • 31 December

    Ц.Ганхүү: Үзэгчид төдийгүй урлаг соёлын алдартнууд ч гэсэн “Баярын мишээл” нэвтрүүлгийг тэсэн ядан хүлээдэг

    Монгол айл бүрийн шинэ жилийн баярыг МҮОНТ-ийн “Баярын мишээл”  хөтөлбөргүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл өнөөдөр 22:00 цагт МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”, “Монголын мэдээ”, “MNB Спорт” сувгаар болон “Mongolian National Broadcaster” фэйсбүүк хуудсаар үзэгчдэд хүрэх “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл-2021” шинэ жилийн баярын хөтөлбөрийн Ерөнхий найруулагч Цогоогийн Ганхүүтэй ярилцлаа. -Энэ жилийн “Баярын мишээл” хөтөлбөр урьд жилүүдийнхээс ямар онцлогтой болох вэ? -МҮОНТ-ийн үе үеийн уран бүтээлчид …

  • 31 December

    Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэлээ

    “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Улсын нөөцөд бүртгүүлээд …

  • 30 December

    Нийслэлийн энэрэл эмнэлгээс хоёр ажилтандаа таван ханатай өргөө цагаан гэр өглөө

    Коронавируст “Ковид-19” цар тахлын үед иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэхийн төлөө тасралтгүй ажиллаж байгаа эмч, ажилчдынхаа дархлааг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Нийслэлийн Энэрэл эмнэлгээс томоохон ажлуудыг өрнүүлж байна. Энэ хүрээнд нийт ажилчдын нийгмийн асуудлын судалгааг нарийвчлан хийж, ажлын үзүүлэлт, харилцаа хандлагаар хамт олноо манлайлан ажиллаж буй хоёр ажилтандаа өнөөдөр давхар туургатай, таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулан …

  • 30 December

    Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж байна. Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авна уу. Бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 30 December

    Б.Ууганбаяр: Бага насны хүүхдээ гэрт нь үлдээгээд тусгаарлалтад орсон хүмүүсийн гэрт нь очиж, анхаарал тавьсан

    ХӨСҮТ, ЭМЯ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 34 тусгаарлах байранд 1753 иргэн байна. Нийслэлийн хэмжээнд 27 тусгаарлан ажиглах байр ажиллаж байна. Үүнд 1655 иргэн байна. Орон нутагт долоон тусгаарлах байранд 89 иргэн байна. Сүүлийн 24 цагийн …

  • 30 December

    ХӨСҮТ: “Тэнүүн-Огоо” компанийн хоёр жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд нийтдээ 12828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний сорьцод коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын хоёр нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс илэрсэн. 18 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтын хавьтлаас илэрсэн. Баянзүрх эмнэлэгт байгаа өвчтөн 8, сахиур 2, хавьтал 3, эрүүл …

  • 30 December

    “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” шинэ жилийн хөтөлбөр МҮОНРТ-ээр үзэгчдийн хүртээл болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газраас жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Тус цэнгүүний энэ жилийн зохион байгуулалт болоод онцлогийн талаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Жанцанноровын Дамдинцэрэнгээс тодруулж, хариулт авлаа. -“КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Улаанбаатар хот өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбоотойгоор энэ жил “Улаанбаатарын мөнгөн …

  • 30 December

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. 2020 оны 12 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 хэм, …

  • 29 December

    Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад 16 сая төгрөгийн урамшуулал олголоо

    Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу гуравдахь  жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох …

  • 29 December

    Баянзүрх дүүргийн иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриаллаа

    Баянзүрх дүүргийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд нийт 58.522 хүнийг хамруулаад байна. Шинжилгээ хийх хугацааг гурван хоногоор сунгаж, энэ сарын 30 хүртэл авч буй бөгөөд нийт 19 цэг дээр өргөтгөсөн шинжилгээг зохион байгуулж байна. Баянзүрх дүүргийн иргэд та бүхэн шинжилгээнд идэвхтэй хамрагдан, коронавирусийн халдвараас сэргийлээрэй.

  • 29 December

    Э.Энхболд:Хуурамч баримт бичиг үйлдэж, ашиглавал эрүүгийн хариуцлага хүлээдэг хуультай

    эрэгт шилжин ажиллаж байна. Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, хязгаарлалт тогтоох чиг үүргийн дагуу удирдлага зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа. Нийслэлийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоон ажиллахад танай албаны чиг үүргийн …

  • 29 December

    Архангай аймгийн Батцэнгэл суманд Ковид -19 халдварын тохиолдол 28 өдөр бүртгэгдээгүй

    Архангай аймаг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Коронавируст халдвараар Улаанбаатар хот дахь батлагдсан тохиолдолтой ойр байсан Батцэнгэл сумын иргэн, тэдний гэр бүлийн нийт 3 хүн уг халдварт өртсөнг илрүүлэн онош баталгаажууллаа. УОК, ЭМЯ, аймгийн Шуурхай хариу арга хэмжээний баг төлөвлөлтийн дагуу хариу арга хэмжээг шуурхай, оновчтой хэрэгжүүлсний дүнд уг голомтоос сүүлийн 28 өдрийн турш шинэ тохиолдол дахин бүртгэгдээгүй …

  • 29 December

    Ч.Жүгдэррагчаа: “Арван тавны цагдаа” шагналын эзэн болсондоо баяртай байна

    Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган 2020 онд хамт олноо хошуучлан ажилласан Завхан аймгийн Завханмандал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Чойрогийн Жүгдэррагчааг “Арван тавны цагдаа”-аар өргөмжилж, хантааз, малгай, энгэрийн тэмдэг таван сая төгрөгөөр шагналаа. Энэхүү шагналыг  2018 оноос сэргээн шилдэг алба хаагч нарт олгож байгаа бөгөөд энэ жил гурав дахь тэргүүний алба хаагч хүртлээ. Түүнийг …

  • 29 December

    Дорноговь аймгийн Айраг суманд Ковид -19 халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй 32 өдөр болж байна

    Монгол Улсын хэмжээнд Коронавируст халдвар төмөр замын албан хаагчдаас дамжин тархах эрсдэл үүссэнтэй холбогдуулан энэ оны 11 дүгээр сарын 17-оос 18-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд, Айраг сумуудаас төмөр замын албан хаагчдад түргэвчилсэн тест болон PCR шинжилгээ хийхэд 14 хүний хариу эерэг гарч батлагдсан. Халдварын голомтыг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор ЭМЯ, УОК-оос хоёр баг томилон ажиллууллаа.Эрүүл мэндийн сайдын А/539 тоот тушаалаар “Шуурхай Удирдлагын Нэгж”-ээс талбарын тархвар судлаач Г.Болдмаа, …