Tag Archives: нийгэм

March, 2020

  • 13 March

    СБД-ийн ЗДТГ жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй албан хаагчдад цалинтай чөлөө олголоо

    Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссоос 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгосон. Үүний хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дээрх хугацаанд хэлтэс, тасаг, хороодынхоо жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй …

  • 13 March

    Д.Цогтбаатар: “Мөнхийн хөрш-Сэтгэлийн дэмжлэг” аянаар цугласан мөнгийг хятадын талд гардуулан өгч байгаадаа баяртай байна

    БНХАУ-д дэгдсэн COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын зүгээс өрнүүлсэн “Мөнхийн хөрш – Сэтгэлийн дэмжлэг” хандивын аянаар цугларсан мөнгийг хятадын талд гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов. Монгол Улсын төр засгийн байгууллагууд болон 43 аж ахуйн нэгж, 188 иргэдээс цугларсан …

  • 13 March

    Мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрсэн байна

     Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас төдийлөн өөрчлөгдөөгүй хэдий ч зарим голуудад мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрсэн байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт …

  • 13 March

    Д.Нямхүү: Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

    ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож, зарим иргэдийн COVID-19 халдварын шинжилгээний хариу гарсныг танилцууллаа.Тэрбээр “Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Энэ бол маш чухал мэдээ юм. Энэ дотор кэмпт франц иргэнтэй ойрхон байсан есөн хүний шинжилгээний хариу багтаж байгаа. Санаа зовоож байсан нэлээн ойрхон байсан, хүмүүсийн хариу энэ 58 хүний шинжилгээн дотор байгаа гэдгийг хэлье. Өнөөдөр Дорноговийн кэмпээс нэмж сорьцууд ирнэ. Энэ …

  • 13 March

    Б.Янжмаа: Италид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн нас барж, нийт нас баралт 1,016 боллоо

    Дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн халдвартай тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа  танилцууллаа. Тэрбээр “ДЭМБ-аас коронавирусыг ЦАР ТАХАЛ хэмээн зарласан. Үүнтэй холбоотойгоор болон халдварын нөхцөл байдалтай уялдуулан дэлхийн олон улсууд олон төрлийн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг шинээр авах, өмнө нь авч байсан хязгаарлалтын арга …

  • 13 March

    Д.Нарангэрэл: Эрт сэрэмжлүүлэг болон хариу арга хэмжээний хувьд үндсэн дөрвөн арга хэмжээг БНХАУ авсан байна

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 122 оронд халдвар бүртгэгдсэнээс шинээр нэмэгдэж Африкийн таван оронд халдвар бүртгэгджээ. Ингэснээр өвчлөл дэлхийн бүх тивийг хамарч байгаа юм. БНСУ, Итали Испани, Герман, Норвеги, Франц зэрэг орнуудад халдвар идэвхтэй байгааг мэдээллийн эхэнд дуулгалаа. ДЭМБ-аас БНХАУ-ын эмч нартай туршлага солилцох онлайн хурлыг зохион байгуулсан. Хурлын талаар мэдээллийг өглөө. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл …

  • 13 March

    “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг байгууллаа

    Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны  6 дугаар тушаалаар Монгол Улсад коронвируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг  Онцгой байдлын ерөнхий газарт байгууллаа. Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах бөгөөд холбогдох яам, агентлагийн …

  • 13 March

    “Чинван импекс”, “Ач үр” ХХК-иудаас 57 сая төгрөгийн үнэ бүхий витамин хандивлалаа

    Дэлхий дахинд өргөн цар хүрээтэй тархаж буй шинэ коронавируст (CoViD-19) халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, бэлэн байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ. Тэгвэл нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэмжиж, эрүүл мэндэд нь анхаарал тавих зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, …

  • 13 March

    Чех улсаас Монголд ирэх иргэдийг өнөөдрийн 15:00 цаг хүртэл бүртгэнэ

    Шинэ коронавирусын халдвар дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсад орох болон гарах бүх нислэгийг тодорхой хугацаагаар (2020.03.11-2020.03.28 хүртэл) түр зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан ХБНГУ-ын Берлин хотоор дамжин яаралтай эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг тусгай үүргийн /өдрийг жич зарлана/ онгоцоор авахаар ажиллаж байгаатай холбогдуулан 2020 оны гуравдугаар …

  • 13 March

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч хандивын аян зохион байгуулж, цугларсан мөнгийг завших тохиолдол гарч байна

    Шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн тархалттай холбоотой цахим халдлага, луйвар хийх тохиолдол гарч байгаа талаар АНУ-ын Нууц албанаас дараах мэдэгдлийг гаргажээ. “Phishing emails” буюу бодит байгууллага/хувь хүн, эрүүл мэндийн байгууллагаас халдварт өвчинтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээ хүргүүлж буй мэтээр вирустэй хавсралт бүхий цахим шуудан илгээх;Нийгмийн сүлжээгээр дамжуулан өвчний халдвар авсан болон эрсдэлтэй бүлэгт хамаарч буй хүмүүст туслах хуурамч хандивын аян зохион байгуулж, …

  • 13 March

    Нэгдүгээр хавьтлын 149 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

    Шинэ коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна. Өчигдөр 15:41 цагийн байдлаар нэгдүгээр зэргийн хавьтлын 149 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдлоо. Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна. Харин Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Англи Улсын …

  • 13 March

    Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн аж ахуйн нэгжийг 5-20 саяар торгоно

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаашид өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж иргэд, хэрэглэгчдийг хохироосон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцож,  тухайн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэхээ мэдэгдлээ.   Зөрчлийн тухай хуулиар үнэ нэмсэн байгууллага, аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах …

  • 13 March

    Ф.Мэрлин: Франц улсын иргэн COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсанд маш их харамсаж байна

    Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Филипп Мэрлин “Юуны түрүүнд Монголд Улсад COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсан хүн нь Франц Улсын иргэн байгаад маш их харамсаж байна. Надаар дамжуулан Франц улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн …

  • 12 March

    “Хайр өвтгөдөггүй” аянд хамтран ажиллахыг Цагдаагийн байгууллагаас уриаллаа

    Улсын хэмжээнд 2020 оны эхний хоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 170 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 143 хэргээр буюу 45.7 хувиар буурсан. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1,911 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48.7 хувиар, 1263 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 87.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй …

  • 12 March

    ЭМЯ: СOVID-19-өөс сэргийлэх, илрүүлэх, тусгаарлах арга хэмжээгээ улам эрчимжүүлнэ

    Эрүүл мэндийн сайдын Д.Сарангэрэлээр ахлуулсан Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх, хянах тохиолдлын удирдлагын тогтолцооны баг бүрэлдэхүүн өнөөдрийн 00:25 минутад ДЭМБ Коронавируст халдвар “Цар тахал”-ын түвшинд хүрлээ гэж зарласантай холбогдуулан хуралдлаа.Уг хуралд Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица оролцож цар тахал зарласан талаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ сүүлийн 2 долоо хоногт коронавируст халдвар (СOVID-19) эрчимтэй тархсан, вирусийн хоруу чанар өндөр байгаа, …