Tag Archives: нийгэм

July, 2020

  • 23 July

    Б.Хурцад гурван жилийн ял оноолоо

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 16-нд эхэлсэн билээ. Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм. Уг …

  • 22 July

    А.Ариунзаяа: Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч  Элейн Конкевичийг өнгөрсөн даваа гаригт хүлээн авч уулзсан.  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай олон чиглэлд хамтарч ажилладаг бөгөөд  энэ удаагийн уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх болон дэлхий нийтэд дэгдээд буй ковид-19 цар тахалд хариу үйлдэл үзүүлэх арга хэмжээний талаар онцлон ярилцлаа.     Сайд А.Ариунзаяа НҮБ-ын ХХ-тэй хамтран Тогтвортой …

  • 22 July

    Иргэдийн онцгой комисст гадаад улс орнуудад гацсан иргэдээс гурван мянга орчим өргөдөл, санал хүсэлт ирүүлжээ

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар болон УОК-ын гишүүдийн төлөөлөл өнөөдөр Иргэдийн онцгой комисс санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Иргэдийн онцгой комисст гадаад улс орнуудад гацсан Монгол Улсын иргэдээс гурван мянга орчим өргөдөл, санал хүсэлт ирсэн тухай Шадар сайдад танилцуулcан юм. Улсын Онцгой комиссын дарга иргэдийн татан авалттай холбоотой мэдээлэл хүртээмжтэй, ил тод байх ёстой талаарх байр суурийг өнгөрөгч баасан гарагт хэвлэлийн хурлаар дамжуулан …

  • 22 July

    Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зарлагдлаа

    Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 10 байршилд дахин зарлаж байна. Цахим дуудлага худалдаа 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем www.mle.mn албан ёсны вэб хуудсаар  зохион байгуулагдана. Энэ удаагийн дуудлага худалдаанд хөдөө аж ахуй болон аялал жуулчлал, орон сууцны зориулалтаар ашиглах газрууд зонхилж байна. Дуудлага худалдаанд оролцогч:   mle.mn вэб …

  • 22 July

    Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Таван толгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

    Эрчим хүчний сайдын тушаалаар Нийслэлийн зүүн бүсэд баригдаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах, 2020-2021 оны өвлийн улиралд хэрэглэгчдийг түлшээр хангах, нөөцийг бүрдүүлэх, ”Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн засварын ажлын явц, гүйцэтгэлд байнгын хяналт тавьж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч, удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсэг 2020 оны 07 дугаар сарын 20-ны …

  • 22 July

    З.Мэндсайхан: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүжилт, үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх ёстой

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сан, Аймаг дундын Отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв зэрэг байгууллагад ажиллан, санал солилцож, тодорхой асуудлаар үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд  Хөдөө аж ахуйг дэмжих сангийн энэ онд газар тариалан …

  • 22 July

    Сэрэмжлүүлэг:Гол мөрний усны түвшин 20-100 см даван үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар олон жилийн дунджийг 20-100 см, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн голын эх, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Хариг, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул гол Лүн сум орчимд үерийн түвшинг 20 см орчим …

  • 22 July

    ХӨСҮТ: 461 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 21-нд гурван лабораторид 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. 74 хүн эмчилгээнд байгаагийн биеийн байдлыг үнэлбэл 60 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна. БНСУ эмчлэгдээд гарсан …

  • 22 July

    Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

    Долдугаар сарын 20-ны өдрийн 10:28 цагт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойд зүгт 96 километрт орших Тост багийн “Сэвх-Үүл” гэдэг газар 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт цахим шуудангаар илгээжээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дэлгэрмаагаас тодруулахад “Тус сумын Урт багийн иргэдэд газар …

  • 22 July

    Э.Оюунболдын Улсын аварга цолыг хураах шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээв

    Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хэргийн шүүх хуралдаан өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв. Шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Тодруулбал, Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах …

  • 22 July

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн зохион байгуулдаг. Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, …

  • 22 July

    Японоос 260 иргэн эх орондоо ирлээ

    Токио-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өчигдөр 22:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 260 иргэн ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 22 July

    ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Дэд сайд С.Баатаржав нар өчигдөр /2020.07.21/ Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцаж үүрэг, чиглэл өглөө. Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага болон төвийн албан хаагчид биечлэн, орон нутаг дахь нэгжийн албан хаагчид онлайнаар оролцсон юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Гадаадын иргэн, …

  • 21 July

    “Нягтлах тусам аюулгүй” аяныг амжилттай хэрэгжүүллээ

    Монголбанк, ХААН банк, ЦЕГ-тай хамтран “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны 4 дүгээр сарын 20-ноос 6 дугаар сарын 20-ныг дуустал хугацаанд улс орон даяар амжилттай хэрэгжүүллээ.  Монгол Улсын хэмжээнд эрүүгийн хуулийн 17.3-д заасан “Залилах” гэмт хэрэг 2018 онд 5372 удаа бүртгэгдэж байсан бол 2019 онд энэ тоо 7821 болж өссөн бөгөөд гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 165.6 …

  • 21 July

    Эрүүл мэндийн сайд Говьсүмбэр аймагт ажиллалаа

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус яамны удирдлагууд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь Суурин төлөөлөгч, УНТЭ, УХТЭ, ХСҮТ-ийн удирдлагуудын хамт Говьсүмбэр аймагт ажиллаа.Говьсүмбэр аймгийн хувьд Аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн 2 төвөөр дамжуулан эрүүл мэндийн анхан болон хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг өөрийн харьяаллын 17 мянга гаруй иргэдэд үзүүлэхээс гадна зэргэлдээх аймгуудын болон явуулын хөдөлгөөнт хүн амд мөн тусламж үйлчилгээг үзүүлдэг.  Аймгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд өөрийн аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон …