Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Беларусийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ коронавируст цар тахлын үед Беларусь Улсад суралцаж буй монгол оюутнуудад дэмжлэг үзүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Элчин сайд …
Tag Archives: нийгэм
July, 2020
-
28 July
Сайншанд-Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа
Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг хүчтэй аадар борооны улмаас сэтэрч, их хэмжээний эвдрэл үүсч, улмаар долдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хаасан билээ. Энэ дагуу Дорноговь аймгийн онгой комисс газар дээр ажиллаж, дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд Замыг засварлах зураг төсвийг яаралтай хийлгэж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх;Дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулах хүртэл тодорхойгүй …
-
28 July
Үндэсний инновацын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээнд тус бүр 30 сая төгрөгийн шагнал олгоно
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацын шагнал” олгоно. Үндэсний инновацын шагнал нь “Шилдэг инновацын бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инновац” гэсэн төрөлтэй байна. Шилдэг инновацын бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг …
-
28 July
Дэнжийн мянгын замыг амралтын өдрүүдэд хаана
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дэнжийн мянга”-ын автозамын доогуур Дулааны шугам татах ажил хийгдэх тул 2020 оны 08-р сарын 01-ний Бямба гарагийн 13:00 цагаас 08-р сарын 02-ны 06:00 цаг хүртэл тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг хааж, зам сэтлэн ажил гүйцэтгэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР
-
28 July
З.Мэндсайхан: Малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж бэлчээрийн даацад нийцүүлэх шаардлагатай
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал, онцгой комиссын гишүүд …
-
28 July
Ли Ё Хун: Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах тал дээр илүү анхаарч ажиллана
Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ хугацаанд хоёр улсын харилцаа нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд эрчимтэй хөгжиж, ялангуяа хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт жилээс жилд хамтын ажиллагаа өргөжиж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ли Ё Хунтай хийсэн уулзалтынхаа үеэр онцлон …
-
28 July
Сургууль, цэцэрлэгийн гарцыг хааж барьсан хашааг буулгахаар боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, барилгын …
-
28 July
Налайхын их уурхайн дурсгалыг мөнхжүүлсэн орчин үеийн баримал хөшөөг иргэдийн дэмжлэгээр бүтээн босгоно
Налайхын их уурхайн түүхт 100 жилийн ойд зориулан бүтээж байгаа “Ударник” хүрэн морины сийлбэр бүхий “Дуудлага” хэмээх орчин үеийн орон зайн баримал хөшөөний явцын талаар дүүргийн удирдлагууд хэлэлцлээ. 20м өндөр, 30м урттай тус хөшөөг Налайхын унаган хүү, “далны” хэмээн алдаршсан дуучин, сийлбэрч Т.Баттогтох санаачилан, дүүргийн удирдлага, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд уухайлан дэмжиж, хандив тусламжаа өрнүүлсээр байна. Дүүргийн ЗДТГ-ын …
-
28 July
Нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо
Засгийн газрын тухай хуулийн 20.5-д заасныг үндэслэн Эрчим хүчний сайдын эрхлэх ажлын хүрээнд түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт, эрчим хүчний нүүрсний асуудлыг хамаарах болсонтой уялдуулан Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Багануур” ХК болон “Шивээ-Овоо” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхай 40 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж …
-
28 July
ХӨСҮТ: Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд 685 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин нэг хүний сорьцод коронавирус илэрлээ.Халдвар илэрсэн иргэн өчигдөр Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Ингээд батлагдсан тохиолдол 289 болсноос 222 …
-
28 July
УОК-ын шуурхай штаб 64016 дуудлага хүлээн авчээ
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-аас эхлэн 18001105 318277, 263554 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байна. Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 64016 дуудлага хүлээн авч …
-
28 July
УОК:Цэцэрлэг, сургуулийг нээх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ
Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.07.28/ 14:00 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх, есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
-
28 July
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр улсын эрүүл мэндийн салбарын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ цаашид БНХАУ-тай анагаах ухаан, эрүүл мэндийн шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн хамтарсан үйл ажиллагаанууд хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрчлэн …
-
28 July
Он гарсаар 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна
Он гарсаар улсын хэмжээнд 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Увс зэрэг 14 аймгийн 69 суманд нийт 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 10158 /га/, хээрийн 215.715 /га/ нийт 225.874 /га/ талбай өртөж, 2 гэр, 4 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж нийт 1.6 тэр бум төгрөгийн …
-
28 July
БНСУ-аас өнөөдөр 262 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:40 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл