Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” батлагдан гарлаа. Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар …
Tag Archives: нийгэм
June, 2020
-
2 June
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай боллоо
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлэгт нярайн тасаг нээгдлээ. Нийт таван ор бүхий нярайн тасгийн тохижилт, шарлагын аппарат болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг “Golden Gobi” компаниас “Эрүүл бяцхан зүрх” аянтай хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэж өгсөн байна. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай болсноор улирлын чанартай амьсгалын цочмог …
-
2 June
Захиалгат нислэгээр 219 лам хүүхэд эх орондоо ирнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурдаг 219 хүүхдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болголоо. Дээрх гурван дацанд нийт 597 монгол иргэн байгаа бөгөөд 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд байгаа юм. Хүүхдүүдийн амьдарч …
-
1 June
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва амаржих газруудад автомашин олгохоор шийдвэрлэв
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн “Өргөө” амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, төрсөн эх нярайд гарын бэлэг гардуулав. Энэ үеэр эх үрсийн баярын бэлэг болгож нийслэлийн амаржих газруудад тус бүрд нь нэг автомашин олгохоор шийдвэрлэв. “Өргөө” амаржих газрын тухайд эрсдэл өндөртэй эхчүүд ирдэг тул эмнэлэг хооронд эх, нярайг зөөвөрлөх асуудал гардаг аж. …
-
1 June
Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд “Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийн өдөр. Манай Улсын хувьд ганц энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах бус өдөр бүр анхаарал, сонор сэрэмжээ өндөр байлгаж хүүхэд хүчирхийллийн эсрэг хүн бүр санаа тавих цаг ирснийг бидэнд сануулсаар байна. Сүүлийн өдрүүдэд томчууд бидний хайхрамжгүй байдлаас болж энхрий бяцхан хүүхдүүдийн амь …
May, 2020
-
31 May
Улаанбаатарт өдөртөө 20 хэмийн дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 2020 оны 05 дугаар сарын 31-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар өмнөөс …
-
30 May
Д.Баярсайхан: ФАТФ-с өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо чухал байлаа
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Коронавирус /Covid-19/-ын дэлхийн санхүүгийн зах зээлд үзүүлж буй нөлөөллийн талаар ярилцлагаа эхлэе. Сайн байна уу. Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Kорона вирусийн дэгдэлтийн дэлхийн хөрөнгийн зах зээлд үзүүлж буй нөлөөлөл нь дэлхийн санхүүгийн хямралаас хойш ажиглагдаагүй эрсдэлийг бий болгож байна. Хувьцааны үнийн хэлбэлзэл болон газрын тосны үнэ хямралын түвшинд хүрч, томоохон индексүүд энэ оны …
-
30 May
C. Амарсайхан: Хотуудын ачааллыг бууруулахын тулд хөгжлийн чиглэлийг жижиг, дунд хот руу чиглүүлэх хэрэгтэй
“Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага” –ын Гүйцэтгэх хорооны албан ёсны хурал өчигдөр боллоо. Хуралдаанд “Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага”-ын ерөнхийлөгч Мохамед Боудра, ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейвиус, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Маймунах Мохт Шариф, Ромын хотын дарга, Барселон хотын Захирагч, Эмилиа-Ромагна хотын ерөнхийлөгч, Сурабая хотын дарга, Монтевидео болон Сурабаяа хотын дарга, Газиантеп, Женев, Уагадугу, Сала, …
-
29 May
Бүх аймгийн Боловсрол, соёл, урлаг, Биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2020 оны салбарын хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд аймаг орон нутаг дахь салбарын байгууллагуудад 45 ширхэг фургон автомашиныг хүлээлгэн өглөө. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд 21 аймагт ажиллаж, салбарын нийт ажилтан, алба хаагчидтай уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсоход ажиллах орчин нөхцөлтэй холбоотой, ялангуяа техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлын талаар түлхүү яригдаж байсан …
-
29 May
Улсын дугаар нь 5, 0-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 3 өдөр үлдлээ
Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусахад 3 хоног үлдсэн тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн …
-
29 May
Ирэх сард найман тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ татан авна
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сард найман тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна. Үүнд: 06 дугаар сарын 10-нд Казакстан,06 дугаар сарын 11-нд Токио,06 дугаар сарын 15-нд Энэтхэг,06 дугаар сарын 17-нд Сөүл (транзит),06 дугаар сарын 18-нд Сөүл06 сарын 19-нд Франкфурт хотруу нислэг үйлдэх юм.Мөн 06 дугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор …
-
29 May
Б.Батзориг: Эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Дулааны …
-
29 May
Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарлаа
Манай улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас албан ёсоор гарчээ. Тодруулбал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ-аас Монгол Улсыг өнгөрсөн онд стратегийн дутагдалтай орны жагсаалтад багтаасан. Ингэснээр хэд хэдэн үүрэг, даалгаврыг өгсөн бөгөөд Засгийн газраас “Саарал жагсаалт”-аас гарах ажлын хэсгийг байгуулан хэд хэдэн удаагийн тайланг хамгаалсан юм. Хамгийн сүүлд энэ сарын эхээр эцсийн тайлангаа онлайнаар хамгаалсан бол хариу …
-
29 May
Ц.Сандаг-Очир: Багануурын станцыг барих шаардлагатай
Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очиртой ярилцлаа. Эдүгээ Багануур дүүрэг нь 30 мянган хүн амтай, Улаанбаатар хотын эрчим хүчний 70 хувийг дангаараа хангадаг аж үйлдвэрлэлийн бүс болж, өргөжжээ. -Covid-19 цар тахлын улмаас хувийн хэвшлүүд хаалгаа барьж, ажилгүйдэл өсөх болсон тухай дуулдах боллоо. Багануур дүүргийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ? -Амаргүй л байна. Хөл хорио цаашдаа энэ хэвээр үргэлжилбэл гуравдугаар …
-
28 May
Баянхошууны иргэд төрийн үйлчилгээг дэргэдээсээ авч эхэллээ
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл