Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, аж амьдралыг харуулсан гэрэл зургийг түүх болгон үлдээж, хотын хөгжлийн явцыг сурталчлах зорилгоор “Хоттойгоо селфидье” уралдааныг Нийслэлийн ИТХ-аас зарласан. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж буй эл уралдааны бүтээл хүлээн авах хугацаа дуусахад дөрөв хоног үлдлээ. Хотод өнгө үзэмж нэмсэн бүтээн байгуулалт болон бусад эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх зүйлсийг өөрийнхөө зурагтай хамт селфидэж, сонирхсон …
Tag Archives: нийгэм
May, 2020
-
21 May
Орон нутгийн замд автомашин онхолдож бага насны хоёр хүүхэд нас баржээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 296 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 214 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт зургаан хүний амь нас хохирсоны хоёр нь бага насны хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 2020.05.20-ны өдрийн 08 цаг 30 минутын орчим ХУД-ийн 3-р хороо Чингисийн өргөн …
-
21 May
Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг ойрын хугацаанд хуралдуулахыг чиглэл болголоо
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулав. Улмаар Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны …
-
21 May
Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад дэд бүтэц болон бусад салбарын 13 төсөл, боловсрол, соёл урлаг, спортын салбарын гурван төсөл, нийт 16 төслийг нэмэх саналыг оруулж байна” гэв. Мөн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн …
-
21 May
Б.Болортуяа: Ууланд аялж, зугаалж байсан 800 гаруй иргэнийг буулгаж ой хээрийн түймрээс сэргийллээ
Цаг үеийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 болон PM2.5 хэмжээтэй тоосонцор, хүхрийн болон азотын давхар исэл стандартын хэмжээнд байна. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад …
-
21 May
АТГ-т 647 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлжээ
Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд 2020 оны 5 дугаар …
-
21 May
УОК-т “Энхтайван, найрамдлын байгууллага” болон “Юнитра” ХХК-аас хандив өргөлөө
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр “Энхтайван, найрамдлын байгууллага”-аас 240 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн бараа материалын тусламжийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Мөн “Юнитра” ХХК-аас 7,5 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгслийг гардуулан өгч, ард, иргэдийн аюулгүй байдал, эрүүл энхийн манаанд үүрэг гүйцэтгэн …
-
21 May
Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна
Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг Иргэний хамгаалалтын байгууллагын суурийг тавьсан нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна. Хурандаа генерал С.Равдан нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зарлигаар Улсын иргэний хамгаалалтын газрыг байгуулахад даргаар томилогдон 1972 оны тавдугаар сар хүртэл ажиллаж байжээ. Мөн тэрээр …
-
21 May
УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна
Сонгуулийн Ерөнхий Хороо 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажил үргэлжилж байна. Өнөөдөр Монголын Ногоон нам, Шинэ эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүлээлгэн өглөө. Мөн нийт 92 бие даан нэрээ дэвшүүлэгчид баримт бичгээ хүлээлгэн өгөөд байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороонд эдгээр нэрээ дэвшүүлэгчийн баримт бичгийг нягтлан шалгах ажлыг хийж байна. Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд …
-
21 May
Ч.Содномцэрэн: ЭСЯ-ны төлөөллүүдийг сонгуульд ажиглагчаар оролцохыг урьж байгаа
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны талаар танилцуулж, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил, явц, сонгогчийн санал авах ажиллагааг …
-
21 May
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х. Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөллөө. Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилох зарлигыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-нд гаргаж байжээ. http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html http://credit-n.ru/informacija.html
-
21 May
“Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд тодорлоо
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Монгол Улсад Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан урлагаар дамжуулан ард иргэдийг уг халдвараас урьдчилан сэргийлэхэд авч буй арга хэмжээг илүү эрчимжүүлэхэд уриалах, аюулт өвчний эсрэг тэмцэж байгаа албан хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор уран бүтээлчид, дизайнеруудын дунд “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааныг зарласан. Уралдаанд нийт 52 уран бүтээлч 100 гаруй бүтээл ирүүлснээс мэргэжлийн шүүгчдийн …
-
20 May
“Тавантолгой түлш” ХХК ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжид Тавантолгой түлш ХХК анх удаа шалгарлаа. Энэхүү шагнал нь Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгч, аж ахуй нэгжүүдэд олгогдог юм. Тавантолгой түлш ХХК-ийн хувьд байгуулагдаад удаагүй ч хүн бүрийн өмнө тулгамдаад байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 45 …
-
20 May
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг албадан буулгалаа
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 сарын 15-ны өдрийн 12 дугаар хурлаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа газар болон барилга угсралтын талбайн хашаануудад хяналт тавьж засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт хөгжлийн …
-
20 May
Монгол Улсын Хөгжлийн банк “ТОП-100 ААН”-ээр дахин шалгарлаа
Монгол Улсын Хөгжлийн банк ТОП-100 ААН-ийн нэгээр зургаа дахь жилдээ шалгарлаа. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран “Монголын ТОП-100 ААН” шалгаруулах ажлыг 19 дэхь жилдээ өнөөдөр зохион байгууллаа. Шалгаруулалтыг борлуулалтын орлого, татварын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ гэсэн 5 үзүүлэлтээр хамтарсан ажлын хэсэг байгуулж албан ёсны мэдээ тайланд үндэслэн тодруулдаг. ТОП-100 ААН-ийн нэгээр шалгарсан Монгол Улсын Хөгжлийн банкны актив хөрөнгө 2019 оны жилийн эцсийн байдлаар өмнөх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл