Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцэв. “Орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм, холбогдох стандартад заасан дээд хязгаарын хэмжээгээр тогтооход …
Tag Archives: нийгэм
May, 2020
-
15 May
М.Халиунбат: “Налайх олон улсын ачаа тээврийн парк” байгуулах шаардлагатай байна
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцууллаа. Тэрбээр “Паркт төлөвлөсөн бусад үйлдвэрүүдийг байршуулж үйл ажиллагааг нь эхлүүлснээр 2020 он гэхэд 50 гаруй үйлдвэрийг шинээр байршуулан 1500 ажлын байрыг бий болгох боломж бүрдэх юм. Эхний ээлжинд 120 …
-
15 May
Н.Эрдэнэхүү:Иргэдийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудлыг шийдэж өгсөн хотын Захирагч С.Амарсайханд баярлалаа
Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц, гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хандсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хавдар судлалын үндэсний …
-
15 May
Э.Баярбаясгалан: Хэн ч, хаана ч, хэзээ ч хүчирхийлэлд өртөх ёсгүй
Гэр бүл нь улс үндэстэн, нийгэм оршин тогтнох хамгийн анхдагч нэгж юм. Дэлхийн улс орнууд 26 дахь жилдээ “Гэр бүлийн өдөр”-ийг 05 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тэгвэл энэ удаагийн дугаартаа бид Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцсан ярилцлагаа хүргэж байна. Та дэлхийн “Гэр бүлийн өдөр”-ийн тухай мэдээлэл өгөөч. Энэ …
-
15 May
Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна
1993 онд Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаснаар энэхүү өдрийг анх 1994 оны тавдугаар сарын 15-нд тэмдэглэж эхэлсэн. Олон улсын гэр бүлийн өдөр нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм эдийн засаг дахь гэр бүлийн оролцоог олон нийтэд сурталчилдаг ач холбогдолтой өдөр юм. Монгол Улс …
-
15 May
Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хашааг буулгахыг холбогдох албаныханд даалгалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Их Тэнгэрийн амнаас зүүн зүгт байрлах Туул голын хойд хэсэг дагуух нурж орхигдсон хашаатай газруудаар явж ажиллалаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан толгойн зүүн хэсэгт туслах зам дагуух явган хүний замыг сүйтгэж, хашаа татсан барилгын хашааг буулгаж цэгцлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Газар зохион байгуулалтын алба …
-
15 May
С.Амарсайхан: Алслагдсан дүүргүүд рүү эдийн засгийн хөшүүрэг болох төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлснээр хөгжих боломж бүрдэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 13-ны өдөр нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа. Эхлээд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх постын үйл ажиллагааг шалгав. “Өнөөдрийн байдлаар 3400 гаруй зорчигч шалган нэвтрүүлэх товчоогоор зорчлоо. Дулаан орсонтой холбоотойгоор хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. 2020.02.12-ноос эхлээд пост маань ажиллаж эхэлсэн. Нэг удаагийн ээлжинд таван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хоёрдугаар сарын 12-ноос эхлээд өнөөдрийг …
-
15 May
Б.Махбалд 13 жилийн хорих ял оноов
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.05.15/ шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргаж, түүнд 13 жилийн ял оноолоо. Хэргийг сануулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг. Улмаар уг хэрэгт ЗТХЯ-ны …
-
15 May
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк коронавирусийн халдварын цар тахлын хүн амын эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр, мөн эрчим хүчний системд анхны том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих зорилгоор нийт гурван зээлийн хэлэлцээр, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төслийн нэмэлт санхүүжилт болон …
-
15 May
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 23 мянган тонн нүүрс нөөцлөөд байна
Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг ээлжит XXXIII хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, баталлаа.Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонсов. Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал тогтоолын хэрэгжилтийн явцыг танилцууллаа.Уламжлалт зуухыг хэрэглээнээс халах, нийтийн тээвэрт шинэчлэлт …
-
14 May
Монгол Улсад анхны том хэмжээний цахилгаан цэнэгт хуримтлуур баригдана
Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл өгсөний дагуу Азийн хөгжлийн банк /АХБ/-тай Монгол Улсын эрчим хүчний системд анхны том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих зорилгоор нийт гурван зээлийн хэлэлцээр, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Зээлийн хэлэлцээрүүд болон буцалтгүй тусламжийн гэрээнд АХБ-ыг төлөөлж АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал ноён Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд …
-
14 May
“Covid-19” халдварын тохиолдол 37-оор нэмэгдэж, 98 боллоо
ЭМЯ-наас дөнгөж сая мэдээлэл хийлээ. ОХУ-аас 346 оюутнууд ирснээс өглөөний байдлаар 18 оюутнаас коронавирус илэрсэн байсан бол дөнгөж саяын шинжилгээний хариугаар 37 оюутны шинжилгээний хариу нь эерэг буюу коронавирусийн халдвартай нь тогтоогджээ. http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html http://credit-n.ru/zaymyi-next.html
-
14 May
Байгалийн түүхийн музейн уулзварт өөрчлөлт орлоо
Байгалийн түүхийн музейн урд талын замын уулзварт өөрчлөлт оржээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн уулзварыг урдаас буюу Цахилгаан холбооны уулзвараас ирж буй урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх үүднээс тус уулзварыг хойноос зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласан байна. Иймд жолооч нарыг МУИС-ийн уулзвар нэвтрэхийн тулд Бага тойруу болон НҮБ-ын гудамжаар хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. …
-
14 May
Хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна. Мөн 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд …
-
14 May
“Монголын боксын холбоо” болон “МХ Тайм” ХХК хандивын аянд нэгдлээ
“Монголын боксын холбоо”-оос коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, 100 ширхэг хамгаалах хувцас хэрэглэл, 1000 ширхэг амны хаалт, нэг өдрийн цалинг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Мөн “МХ Тайм” ХХК-аас 3 000 000 сая төгрөгийн өртөг бүхий тусгай автомашины тоноглол, 1000 ширхэг амны хаалтыг гардуулан өгсөн юм. Хандивыг гардуулан өгөхдөө шинэ коронавивируст халдвараас урьдчилан сэргийлэх арга …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл