Tag Archives: нийгэм

May, 2020

  • 18 May

    Дуучин Ану “Тод гэрэлтэх бүсгүй” нэртэй ном бичжээ

    “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо одоо таван охины ээж болсон билээ. Дуучин бүсгүй ээж болсноосоо хойш өөрийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтөлж, гэр бүлийн амьдралаа нээлттэй хуваалцах болсон. Тэгвэл таван гүнжийн ээж, дуучин Ч.Уранхолбоо завгүй уран бүтээлч, ээж байхын хажуугаар “Тод гэрэлтэх бүсгүй”нэртэй ном бичиж амжжээ. Дуучин бүсгүйн номын нээлт өнөөдөр “Гэгээнтэн” цогцолборт 15:30 цагаас болохоор товлогдсон байна. …

  • 18 May

    Тусгай үүргийн онгоц БНЭУ-ыг зорилоо

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 09:15 цагт хөөрлөө. Тус онгоцоор 170 гаруй иргэн эх орондоо ирнэ. Онгоц маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 07.30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. http://credit-n.ru/blog-single-tg.html http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

  • 18 May

    НӨАТ: Дөрвөн хүн таван сая төгрөг хожлоо

    НӨАТ -ын энэ удаагийн тохиролд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авалтаар олгогдсон 45 сая баримтаас бүртгэгдсэн 28 сая баримтыг хамруулжээ. Өнөөдрийн тохирлын дугаар: 04339857 30 мянган төгрөгийн азтан 25,530 100 мянган төгрөгийн азтан 2,520 Нэг сая төгрөгийн азтан 235 Гурван сая төгрөгийн азтан 15 Таван сая төгрөгийн азтан дөрөв шалгарсан бол 30 сая төгрөгийн азтан  шалгарсангүй. Супер шагналын …

  • 18 May

    Өнөөдөр Энэтхэг рүү тусгай үүргийн онгоц ниснэ

    Манай улс Энэтхэг улсаас иргэдээ татан авчрахаар болоод байна. Тодруулбал, тавдугаар сарын 18-нд буюу өнөөдөр Дели хот руу тусгай нислэг үйлдэх болсон талаар УОК-ын шуурхай штабаас мэдээлсэн юм. Нислэгээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, нялх хүүхэдтэй, санхүүгийн хүндрэлтэй иргэдийг авчрах аж. Тусгай үүргийн онгоц энэ сарын 19-нд Улаанбаатарт газардана. БНЭУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ нислэгээр ирэх иргэдийн нэрсийг баталгаажуулжээ. …

  • 17 May

    Нийслэлийн долоо хоногийн тойм

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 18-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ирэх сард ашиглалтад орно Улаанбаатар хотын хэмжээнд төлөвлөсөн …

  • 16 May

    Т.Бат-Өлзий: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлнэ

    ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзийтэй  тус яаманд  хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлын талаар ярилцлаа. -ХЗДХЯ-нд олон жил ажиллаж байгаа, туршлагатай хүмүүсийн нэг гэдгийг салбарынхан тань ярьдаг. Хэчнээн жил энд ажиллаж байна вэ?  -Миний бие 1998 оноос хойш 22 дахь жилдээ ХЗДХЯ-нд ажиллаж байна. 2016 оноос хойш Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар …

  • 16 May

    Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна

    Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах, шинэ дэд төвүүд байгуулах ажлыг үе шаттай зохион байгуулж буй. Тодруулбал, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал төслүүдийн ажлын явцын талаар Нийслэлийн ИТХ-ын XXXIII хуралдаанд танилцуулсан юм. “Сэлбэ” дэд …

  • 16 May

    “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн цуцлагдлаа

    Монгол Улсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх,  гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оноос эхлэн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн 05 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтсон. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон мянган …

  • 15 May

    Хуурайшилт ихтэй байгаа үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 15-17-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.   Мөн монгол орны нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн /2020.05.15/ байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, …

  • 15 May

    Ц.Элбэгдоржид хилийн хориг тавилаа

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2020.05.15/ Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, эрүүгийн хэргийн яллагдагч нар болох нэр бүхий 14 хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлсэнийг хүлээн авч хяналаа. Улмаар яллагдагч Ц.Элбэгдоржид нэр бүхий 13 яллагдагч нартай уулзахыг хориглох, …

  • 15 May

    Коронавирусийн халдвартай өвчтөнийг тээвэрлэх зориулалтын машинтай боллоо

    БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны улаан загалмайн байгууллагаас хандивласан сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг Улаанбаатар хотын захиргаанд гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Монголын улаан загалмайн нийгэмлэгийн төв байранд боллоо. Сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг коронавируст халдварын ид дэгдэлтийн үед Ухань хотод халдварт өвчтнийг эмнэлэг рүү тээвэрлэхэд хэрэглэж эхэлжээ. IVECO брэндийн сөрөг даралтат яаралтай тусламжийн машин нь энгийн түргэн тусламжийн машинаас өөр бөгөөд халдвартай …

  • 15 May

    Сэрэмжлүүлэг: Хүчтэй салхи, шуурга болохыг анхааруулж байна

     Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 15-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.  Цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь …

  • 15 May

    Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэхээр боллоо

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгууллаа. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгч байна. Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу …

  • 15 May

    “Аюулгүй хот” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд телекамерын ухаалаг системд түшиглэн нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах “Аюулгүй хот” төслийн танилцуулгыг нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хүргэлээ. Тэрбээр “Аюулгүй хот төсөл нь холбогдох чиг үүргийн олон оролцогч талтай, нийслэлийг телехяналтын нэгдсэн цогц системтэй болгохыг зорьж байгаа томоохон төслийн нэг …

  • 15 May

    Хэлмэгдэгчдийн ар гэрийнхнийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах боломжтой гэв

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва болон албаны хүмүүсийн хамтаар уулзлаа. Уулзалтаар хэлмэгдэгчдийг цагаатгах ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн ярилцсан юм. Энэ үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар …