Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зарладаг сэтгүүлч М. Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо. Жил бүрийн 03-р сарын 06-ны өдөр зарлаж, 05-р сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр шилдгүүдийг алдаршуулдаг энэхүү уралдаан долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Долдугаар уралдааны эхний шатанд буюу эссе бичлэгийн төрөлд МУИС, ХУИС, Отгонтэнгэр Их Сургууль, МУБИС, …
Tag Archives: нийгэм
May, 2020
-
1 May
Улсын заан цолтнууд УОК-т хандив өргөлөө
Улсын Онцгой комисст өнөөдөр Улсын заан цолтой бөхчүүдийн төлөөлөл дөрвөн сая төгрөгийн хандив өргөлөө. Өнөөдрийн байдлаар манай улсад Улсын заан цолтой 20 гаруй бөх байна. Тэдний төлөөлөл болж ахмад, дунд, залуу үеийн заан цолтнууд болох Монгол Улсын заан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Чимидийн Гочоосүрэн, Дамирангийн Бумбаяр, Монгол Улсын залуу заан Нэгдэлийн Жаргалбаяр нар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд …
-
1 May
50 ортой хүүхдийн эмнэлгийн шавыг тавилаа
БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барих 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол боллоо. Уг эмнэлэг Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хашаанд баригдах юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Улаанбаатар хотын эмнэлгүүдэд 933 хүүхдийн ор бий. Харин ханиад томууны улирлын үед 1,500 ор шаардлагатай болдог. Энэ үед төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, дүүргийн эмнэлгийн том хүний орыг хүүхдийн ор руу шилжүүлэх гэх зэргээр …
-
1 May
“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Батсайханыг томиллоо
“Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайханыг томиллоо. Хурлаар “Багануур” ХК-ийн удирдлагууд 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар мэдээлэл өгөв. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд Япон улсын …
-
1 May
Д.Нямхүү: Өчигдөр тусгай нислэгээр ирсэн таван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул аймгийн болон ХӨСҮТ-ийн лабораторид 217 сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд дараах иргэд хамрагдсан: -ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ -Тандалтын 74 …
-
1 May
Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө
Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд …
-
1 May
Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг маргаашнаас буюу тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ХАБХААХХ-ийн дарга Т.Балжинням нар цахимаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/889 …
-
1 May
ОБЕГ: Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
Он гарсаар 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймгийн 38 суманд нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна. Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ. Иймд, …
-
1 May
Тусгай үүргийн онгоцоор 7 улсаас 278 иргэн эх орондоо ирлээ
Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 7 улсын 278 иргэн эх орондоо ирлээ. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 29,эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43,жирэмсэн болон асран хамгаалагчтай 13,оюутан 41,хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 5, …
-
1 May
Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо
Дэлхий дахинд аюулт цар тахлын хэмжээнд хүрч 213 улс бүс нутагт дэлгэрч, 3.2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 230 гаруй мянган хүний амь насанд хүрсэн COVID19 буюу шинэ коронавирусын халдвараас нийслэлийн иргэд өртөхөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрөгч 1 сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн дунд хүмүүс олноороо цуглах олон нийтийн арга …
April, 2020
-
30 April
Нийслэлийн прокурорын газарт шинээр томилогдсон прокурорууд тангараг өргөв
Нийслэлийн прокурорын газарт энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр шинээр томилогдсон прокуроруудын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. УЕП-ын 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Ц.Шагдар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Ц.Буянхишиг, Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Г.Намжил, Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон Э.Номин-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн Прокурорын …
-
30 April
“Цагаан морин жил” шигтгэмэл урлалын бүтээлийг Төв шуудангийн замын урд байршуулна
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар “Нийслэлийн Орон сууц корпораци” ХК-ийн харьяа охин компани байгуулах, баталгаажсан хөрөнгөөр үнэт цаас гаргах тухай, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай зэрэг 11 асуудал хэлэлцэхээр болсон. Хурлын эхэнд Нийслэлд хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг …
-
30 April
Шалган нэвтрүүлэх товчоодод иргэдээс авч буй асуумж нь эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг онцоллоо
Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодод хүн амын урсгал хөдөлгөөний болон шилжин суурьшигсдын хөдөлгөөнийг хянаж бүртгэлжүүлэн, асуумжийн аргаар эрүүл мэндийн тандалт судалгааг хийж буй. Урсгал хөдөлгөөний хяналтыг DTM аргачлалыг ашиглан хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэв Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг …
-
30 April
Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоог баталлаа
Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай асуудлыг хэлэлцлээ.Холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, хилийн цэсийг харгалзан Ажлын хэсгээс 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилахад дараах санал, хувилбар боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд нэг сая 432 мянган иргэн амьдарч байна. Сонгогчдын тоог мандатын тоонд хуваарилавал нэг мандатад 35-36 …
-
30 April
Өнөөдөр хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг олон улсын өдөр тохиож байна
“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”-уудыг эрэлхийлэхийг уриалдаг энэ өдрийг олон улсад 22 дахь жилдээ, Монголд 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Анх 1998 онд АНУ-д санаачилж, улмаар 2001 оноос бусад улс орнууд нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон бөгөөд Монгол Улсад Японы Хүүхдийг ивээх сангаас санаачлан 2006 оноос энэхүү өдрийг олон нийтэд танилцуулж хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж тэмдэглэсээр ирсэн. Энэхүү өдөртэй холбогдуулан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл