Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Сугар нар өнөөдөр хэвлэлийн бага хийлээ. Мөн хурлаар олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд газар олгосон хууль …
Tag Archives: нийгэм
September, 2019
-
20 September
ГХЯ-ны Консулын газраас сэрэмжлүүлж байна
Хонгконгод 2019 оны зургадугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна. Үүнд: Есдүгээр сарын 21-ний өдөр Tuen Mun, Yuen Long дүүргүүдэд 15:00, 19:00 цагуудад; Есдүгээр сарын 22-ны өдрийн 12:30-аас Хонконгийн олон улсын нисэх буудал; Есдүгээр сарын 28-ны өдөр 2014 онд өрнөсөн …
-
20 September
Эерэг, эртэч, эрүүл Монголын төлөө уриан дор залуус нэгдлээ
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн онуудад “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг Эерэг амьдарцгаая уриатайгаар 200 орчим сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны иргэд, нийслэл хотын их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын нийт 20 мянга гаруй өсвөр үе, залуучуудад хүрч ажилласан байна. Түүнчлэн “Эртэч Монгол” хөдөлгөөнийг зохион байгуулаад байна. …
-
20 September
Нийслэлийн 169 хороонд ажиллах “Соёлын элч” нарыг бүртгэж эхэллээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар баталсан билээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг …
-
20 September
НӨАТ: Есдүгээр сарын 21-ний 23:59 цагаас өмнө баримтаа бүртгүүлээрэй
НӨАТ-ын урамшууллын 9-р сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 9-р сарын 22-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 8 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер шагнал 70 …
-
20 September
Олон улсын атомын энергийн агентлагийн 63-р чуулганд Монгол Улс оролцож байна
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулган 2019 үны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Вена хотноо үргэлжилж байна. Чуулганд ОУАЭА-ийн гишүүн 171 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 3,000 орчим төлөөлөгчид оролцож байна. Манай төлөөлөгчдийн тэргүүн, ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ цөмийн энергийг энхийн …
-
20 September
Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид ААШТ-д оролцож байна
Азийн 16 хүртэлх насны АШТ-ний урьдчилсан шатны тэмцээн энэ сарын 14-ний өдрөөс 22-ны өдрүүдэд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болж байна. Энэхүү тэмцээнд Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний өмнөх бэлтгэлээ манай “Залуу чононууд” баг Малайз улсад 8-р сарын 31-ээс 09-р сарын 10-ыг хүртэл хангасан бөгөөд тус тэмцээний “Н” хэсэгт Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макаогийн багуудтай өрсөлдөх сугалаа таарсан. Манай …
-
20 September
Сүхбаатар дүүрэгт шахмал түлшний “Сайн” карт тараагдаж эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрсний хэрэглээг нийслэлийн хэмжээнд хориглосон. Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэгт иргэдийн өвлийн өрхийн хэрэглээнд зориулж сайжруулсан түлш борлуулах 50 цэг ажиллана. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш авах эхний 17,228 ширхэг “Сайн карт”-ыг 9, 11-20 дугаар хороонд хүлээлгэн өглөө. Уг картыг өнөөдрөөс эхлэн хороод айл өрхүүддээ хэсгийн ахлагчаараа дамжуулан …
-
20 September
“Цахиур-2019” уралдааны Гран при шагналыг сэтгүүлч Х. Уянга хүртлээ
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Цахиур-2019” уралдааны гран при шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” 12 цуврал сурвалжилгаараа хүртлээ. Тэрбээр уг бүтээлээрээ Хамарын хийд орчмын газрын асуудлыг эрэн сурвалжилж, нийтэд ил болгосон байдаг. Түүний хувьд өнгөрөгч 2018 оны “Цахиур” уралдааны гран при шагналыг “Хувьсан өөрчлөгдсөөр буй “үнэн” …
-
20 September
Хуульчид “Монполимет” компанитай холбоотой асуудлаар Монголбанкинд шаардлага хүргүүллээ
Монголбанкны Эрсдлийн сангаас “Монполимет” ХХК-ийн 10 тэрбум гаруй төгрөгийг хаасан асуудалтай холбогдуулан өнөөдөр /2019.09.20/ нэр бүхий хуульчид Монголбанкинд шаардлага хүргүүлж байна. Тэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд хандсан шаардлагадаа ““Монполимет” ХХК-ийн Монголбанк/төр/-д төлөх ёстой байсан 10,615,924,551 төгрөгийн төлбөрийг Монполимет ХХК-иас гаргуулах, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А/302 тоот тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгохыг тус тус шаарджээ. Хуульчдын шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе. МОНГОЛБАНКНЫ …
-
20 September
Засгийн газрын албан даалгаврын хүрээнд хууль бус алт олборлолтыг зогсоожээ
Засгийн газраас томилогдож, БОАЖ–ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ–аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан. Энэ дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалттай зохион байгуулж …
-
20 September
Дуучин Б.Амархүүг хар тамхины хэргээр цагдан хорьжээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг цагдан хорьжээ. Тэрбээр өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж байгаа аж.
-
20 September
Нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн бүтээлүүд өнөөдөр эгшиглэнэ
Улсын филармонийн концертын танхимд өнөөдөр Монголын суу билэгт хөгжмийн зохиолчдын нэг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно. Мэргэжлийн хөгжмийн урлагийн байгууллагууд дор бүрнээ нэрт хөгжмийн зохиолчийн бүтээл туурвилуудаас шинэ үеийн үзэгч, сонсогчдод хүргэх ажил зохион байгуулахаар бэлтгэж буй. Анхных нь өнөөдөр болох юм. Энэхүү концертыг алдарт хөгжмийн зохиолчийн “Миний эх орон” симфониор …
-
20 September
Эрхүүгийн түймрээс болж зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж байна
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Жараахай хэмээх газарт намаржиж буй малчин айлын хотонд есдүгээр сарын 16-ны өдөр баавгайн бамбарууш иржээ. Малчин айл нялх бамбаруушийг хашиж, мах сүүгээр хооллож буй юм. Суурьшлын бүсэд зэрлэг амьтан орсон тохиолдолд ямар арга хэмжээ авах зохицуулалттай талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Номин-Эрдэнээс тодрууллаа. -Суурьшлын бүсэд зэрлэг …
-
20 September
Ирэх баасан, бямба гарагт зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана
Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Чингэлтэйн өргөн чөлөөнд Сэлбэ дэд төвийн дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн сүлжээ татах ажил хийгдэх тул 7 буудлаас 17-ын уулзвар хүртэлх хэсэгт автозамыг хөдөлгөөнийг хязгаарлана. Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам” Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв” Ч:24а “Зүрх уул-3,4 дүгээр хороолол-Сонсголон-ТЭЦ4” Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот” Ч:28 “Сэлх-7 буудал-Ард …