Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.04.23/ Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08.30 цагт болж өндөрлөлөө. Шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагт хүртэл хойшлуулав. М.Энхсайханы талаас зарим гэрч, шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсан ч тэдгээр хүмүүс ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдааныг …
Tag Archives: нийгэм
April, 2020
-
23 April
Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд “Ковид-19” халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах үзүүлэх сургалт хийлээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, ХӨСҮТ-тэй хамтран коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. “Халиун толгой”, “Мөнгөн гүүр” эмнэлэгт зохион байгуулагдсан тус үзүүлэх сургалтанд хувийн хэвшлийн амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж буй 40 эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон юм. Энэ хүрээнд коронавируст …
-
23 April
Тагнуулын Ерөнхий газар нэр бүхий хүмүүс Хотын дарга С.Амарсайханыг үндэслэлгүйгээр гүтгэн, доромжилсон болохыг тогтоов
С.Амарсайханг Улаанбаатар хотын даргаар томилогдож байх үед буюу жил орчмын өмнө олон нийтийн сүлжээгээр түүнийг гүтгэн, доромжилсон мэдээллүүд ихээр цацагдаж байсан бөгөөд тэрээр энэхүү мэдээллүүдийг шалгуулж, үнэн, зөвийг тогтоолгох болно гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл Тагнуулын Ерөнхий газар Хотын дарга С.Амарсайханы гомдлын дагуу хяналт, шалгалт хийж өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяр, сэтгүүлч Болдын Даваа, АНУ-ын Чикаго хотод оршин суугч, Цэнд-Аюушийн Батмөнх нар …
-
23 April
Өдөртөө 14-16 хэмийн дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, хэм уулархаг нутаг, Тэрэлж, Улз, Халх голын …
-
22 April
Нийслэлд шинээр 122 га талбайд ногоон байгууламж байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ хүрээнд хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулахын тулд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж шинээр байгуулах, сул шороо хөрс ихтэй газруудыг зүлэгжүүлж ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг эрчимжүүлэх үүргийг …
-
22 April
Үйлдвэрчний эвлэл муу үйлийн бамбай байх ёсгүй
Үйлдвэрчний эвлэлийн үүрэг уг нь товчхон. Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчны хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилготой. Бүр энгийндээ бол ажилчдын цалин хөлс зохистой байна уу, цагаараа таатай орчинд ажиллаж чадаж байна уу гэдэгт санаа тавина. Яг энэ хэлбэрээрээ дэлхий нийтэд ойлгогддог. Манайд ч үлгэр жишээ үйлдвэрчний хороод бий. Хувийн хэвшилд өнөөхөндөө төгөлдөржөөгүй ч төрийн мэдлийн байгууллага, …
-
22 April
Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлав
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр 2014-2019” дууссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод уялдуулан “Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж, Үндэсний хөтөлбөрийн жагсаалтад нэмэв. Цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнд хүрсээр байна. Гэмт хэргийн хяналтын цогц системийг нэвтрүүлж, телекамер дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь гэмт хэрэг …
-
22 April
“Хайрын будаа клуб” ТББ-ын хамт олон хандивын аянд нэгдлээ
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хайрын будаа клуб” ТББ-ын хамт олон хандивын аянд нэгдлээ. Тус байгууллагаас голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын хүнсний хэрэгцээнд зориулж 1тн гурилыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн юм. 1991 оноос хойш 29 дэх жилдээ нийгэмд үйлчилсэн сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ жил ард, иргэдийнхээ амь нас, …
-
22 April
УОК-т “Намуун дэлбээ” эмийн сангаас хэрэгцээт бараа материалыг хандивлав
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр “Намуун дэлбээ” эмийн сангаас 2 500 000 төгрөгийн өртөг бүхий амьсгалын аппарат, өвчтний ор, тэргэнцэр болон 300 ширхэг даавуун амны хаалтыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Энэ үеэр хүнд цаг үед Монгол хүн бүр хариулагатай, эв нэгдэлтэй …
-
22 April
Төр хувийн хэвшлийн түншлэлээр гэр хорооллын ахуйн бохир усны асуудлыг шийдвэрлэнэ
Нийслэлийн ИТХ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөр батлагдсанаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийх боломж бүрдсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төр хувийн хэвшлийн түншлэл гэж цаасан дээр тунхаглаад л орхидог. Хувийн хэвшлийнхний үүрэг …
-
22 April
Жолоочийг хутгалж машиныг нь дээрэмдэн зугтсан этгээдүүдийг баривчилжээ
Жолоочийн цээжин тус газар хутгалж хэргийн газраас оргон зайлсан гэмт этгээдүүдийг ТЦА-ны алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчиллаа. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны 23:50 цагт үл таних залуус “Toyota Рrius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн цээжин тус газарт нэг удаа хутгалж, гэмтэл учруулан автомашиныг дээрэмдээд зугтсан хэрэг гарчээ. Тээврийн цагдаагийн алба хаагчид хэргийг үйлдсэн …
-
22 April
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж, дахин төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг …
-
22 April
Шалан дээр зайдас хийж байсан цехийн үйл ажиллагааг түр зогсоожээ
Иргэдийн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 12-35 тоотод байрлах “Зочин хүнс” ХХК-ийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан. Иймд мэдэгдэл хүргүүлж, тус байгууллагад зөрчлийн …
-
22 April
Налайхын Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө
Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар болон холбогдох албаны хүмүүс өчигдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин болон олон улсын стандарт шаардлага хангасан аврах ажиллагааны иж бүрэн тоноглол бүхий машиныг хүлээлгэн өглөө. Нийслэлийн Засаг дарга …
-
22 April
УОК-ын шуурхай штабын ажлын хэсэг “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Улсын онцгой комиссын шуурхай штабын орлогч дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг” Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Замын-Үүд” боомтын үйл ажиллагаатай танилцаж, орж гарч буй ачаа тээврийн автомашины халдваргүйжүүлэлт, жолооч нарын хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу зөв зохион байгуулах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм. Мөн тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл