Tag Archives: нийгэм

April, 2020

  • 18 April

    Тариалангийн бүсийн ногоочдыг хүнсний ногооны үрээр хангана

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ч. Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар НҮБ-аас Хүнсний болон хоол тэжээлийн аюулгүй байдалд COVID-19-ийн нөлөөллийг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжих 62,000 ам.долларын техник туслалцааны төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд 4000 кг хүнсний ногооны үрээр төвийн тариалангийн бүсийн 1430 тариаланчдыг хангахын зэрэгцээ тариаланчдын …

  • 18 April

    Стандартын шаардлагад нийцээгүй гар халдваргүйжүүлэх гелийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 1-17 тоотод байрладаг “Скала” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани нь ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд спирт денатурат 1.4 тн-ийг үйлдвэрлэн, худалдан борлуулсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7-д заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шийтгэл оногдууллаа. Скала ХХК …

  • 18 April

    Амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй гэв

    Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу амны хаалтаа зүүж хэвшүүлэх тал дээр  нийтийн тээврийн автобусанд шугамын шалгалт тогтмол хийж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан албаныхан автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид масктай үйлчлүүлж байгаа эсэхэд явцын шалгалт хийлээ. Энэ үеэр эрсдэлтэй цаг үед амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй, амны хаалтаа …

  • 17 April

    Гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд 20.2 хувиар буурчээ

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал цахимаар зохион байгуулагдлаа. Өнгөрөгч 2019 онд тус зөвлөлөөс 31 заалт, 6 бүлэг бүхий төлөвлөгөөний дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн орчныг нь сайжруулах, сургалт, судалгаа зохион байгуулах, техник технологийн шинэчлэл хийж тоног төхөөрөмжөөр хангах, соён гэгээрүүлэх зэрэг ажлуудын хүрээнд нэлээдгүй зүйлийг хийж хэрэгжүүлжээ. Үүний дүнд, гэмт хэргийн гаралт …

  • 17 April

    УОК-т Чех улсын иргэн Павел Хамжл 300 000 төгрөг хандивлав

      Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.    Тухайлбал, өнөөдөр Монгол улсад ажиллаж, амьдардаг Чех улсын иргэн Павел Хамжл 300 000 төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өглөө.  Тэрээр монголын нийт ард түмэнд талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html http://credit-n.ru/trips.html

  • 17 April

    Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 19, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхины хурд 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна. Иймд  цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,  Тээврийн хэрэгслийн жолооч …

  • 17 April

    ОБЕГ: Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгуудад гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

    Он гарсаар 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг 7 аймгийн 23 суманд нийт 31 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98200 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж, нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ. Өнөөдрийн байдлаар 04 дүгээр сарын 16 ны өдөр  гарсан Сэлэнгэ …

  • 17 April

    Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурлыг товлолоо

    Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад яллагдагч М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь …

  • 17 April

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон …

  • 16 April

    Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд магадлан итгэмжлэл олголоо

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/330 тоот “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын дагуу хүсэлт гаргасан хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан.  2020 онд Магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг нийслэл, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг 17 төрийн бус байгууллага ирүүлснийг “Орон тооны бус зөвлөл”-ийн …

  • 16 April

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 иргэнээ татаж авч байна

    Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлж байна.  Иргэдийн 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй бөгөөд: 0-5 насны хүүхэд 55-18 насны 218-30 насны 1930-45 насны 1950-иас дээш насны 8Өндөр настан 1Жирэмсэн 1 хүн байна. Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног …

  • 16 April

    НОБГ:Урьдчилан сэргийлэх сурталчилгааны наалт байршуулан ажиллаж байна

     Нийслэлийн Онцгой байдлын газраас “Эелдэг харьцааг хэвшүүлье” аяныг зохион байгуулж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдэд коронавируст халдвар болон ой, хээрийн түймрээс урьчилан сэргийлэх уриалга бүхий сурталчилгааны наалт байршуулан ажиллаж байна.   “Эрсдэлийг бууруулж, маскаа зүүцгээе”, “Их хотын соёлыг хэвшүүлье” сэдэвт хоёр төрлийн сурталчилгааны наалтыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 188 төрийн болон төрийн бус байгууллага, 95 …

  • 16 April

    НОБГ иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байртай боллоо

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Нийслэлийн онцгой байдлын газарт иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байр хүлээлгэж өглөө. “Сovid-19” цар тахалтай холбоотойгоор онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна. Тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс …

  • 16 April

    “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” онлайн тоглолт болно

    COVID-19-ийн халдар дэлхий нийтэд тархаад байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан. Үүнтэй холбогдуулан цэцэрлэг, суруулийн сурагчдаас гадна оюутан залуус хөл хорионд орж, гэртээ байгаа. Иргэн бүр хариуцлагатай байх энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас, улс …

  • 16 April

    Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж чанар хүртээмжийг сайжруулна

    НЗДТГ-тай НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон COVID 19 вирусийн тархалтыг зогсоох хариу арга хэмжээний талаар санал солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, нэн шаардлагатай ажлуудыг эрэмбэлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ын Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенсыг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь салбар …