Tag Archives: нийгэм

April, 2020

  • 15 April

    ҮХЦ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтаар үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэнэ

    Энэ сарын 22-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “…сонгууль товлон зарлахаас өмнө …” гэсэн заалт, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “… …

  • 15 April

    АТГ: Хөрөнгө, орлого нь 800.0 саяас 3.0 тэрбум төгрөг хүртэл өссөн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ХОМ-ийг хянан шалгах явцдаа хөрөнгө, орлого нь хэт өссөн болон давтамжтайгаар өсөж байгаа албан тушаалтнуудын орлогын  байдалд харьцуулалт судалгаа хийж, улмаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулж хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлого, компанийн ногдол ашиг, хөрөнгө борлуулсны орлого нь их хэмжээтэй буюу их хэмжээгээр нэмэгдсэн байдалд нарийвчилсан хяналт …

  • 15 April

    Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно. Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрөлтэй байна. Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, …

  • 15 April

    “Маскаа зүүцгээе”challenge эхлүүллээ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Маскаа зүүцгээе” аяныг энэ сарын 12-нээс 05 дугаар сарын 31-нийг хүртэл улс орон орон даяар өрнүүлж байна.    Тус аяныг сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “КОВИД-19” халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор зохион байгуулж байгаа юм.     Тиймээс иргэн бүр үүргээ ухамсарлаж, хайртай …

  • 15 April

    Сөүлд байгаа Монголчууд чартер нислэгийн бүртгэлийг ил тод явуулахыг ЭСЯ-наас шаарджээ

    БНСУ-аас чартер нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийн бүртгэл шударга явагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй болжээ. УОК-аас эхний ээлжинд хүндэтгэн үзэх шаардлагатай хөгшид, хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ эхний ээлжинд татан авчирч байгаа гэсэн мэдээллийг өгч буй. Гэтэл үнэндээ Сөүлд байдал огт өөр байгааг иргэд манай сайтад мэдээллээ. ГХЯ-аас БНСУ дахь манай ЭСЯ-ныхны аюулгүй байдлыг хангах үүднээс чартер нислэгт хамрагдах …

  • 15 April

    Улаанбаатарт өдөртөө 6 хэмийн дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй  шороон болон  цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас,  зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар …

  • 14 April

    Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 14-нд нутгийн төв хэсгээр, 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Энэ хугацаанд ихэнх нутгаар …

  • 14 April

    “Сонгдо” эмнэлэгт хэвтсэн хоёр иргэний хариу эерэг гарчээ

    Эрүүл мэндийн яамнаас Сонгдо эмнэлгээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэлд шуурхай тайлбар өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбэсэлмаа, “Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД 19 эерэг гарсан. Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Нөгөө хүн нь өөрөө явж байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан. Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас …

  • 14 April

    Зуслангийн бүсэд зэрлэгшсэн нохойн устгал явагдлаа

    Нийслэлийн ногоон бүсэд зэрлэгшсэн нохойн тоо толгой буурахгүй байгаа талаар иргэдийн санал гомдол ихээр ирж байгаатай холбогдуулан нохой муур устгалын аж ахуйн нэгжүүдийн ажилд хяналт тавьдаг “Бид туслая” ТББ, нохой устгалын “Базаалт”, “Их булаг Атук”, “Өлтэй” ХХК-дад нохой устгуулах байршлын саналыг хүргүүлэн хяналт тавин хамтран ажиллаж байна. Зэрлэгшсэн нохой устгалын аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөний дагуу Чингэлтэй дүүргийн 17, 19, Сүхбаатар …

  • 14 April

    ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ажлаа өгөхөө мэдэгдлээ

    Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн “Зөв Амьдрах ухаан ” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаатай утсаар ярьж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өчигдөр /2020.04.13/ мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр /2020.04.14/ Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг дуудаж, уулзлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг хариуцлага хүлээж, албан тушаалаа …

  • 14 April

    Д.Цогтбаатар: Өнөөдрийн байдлаар 7,888 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна

    УОК өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, гарсан шийдвэрийг мэдээллээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “УОК-ын хурлаар Эрээнд байгаа манай 50 иргэний тухай асуудлыг ярилцлаа. Эдгээр иргэн 3 дугаар сарын 25-наас Монгол Улсад ирэх өргөдлөө гаргаад хүлээж байгаа. Энэ хугацаанд 4 дүгээр сарын 10-нд Өвөрмонголын өөртөө засах орны Онцгой комисс манай иргэдийг хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Энэ хугацаанд бид судлаад, иргэдтэй холбогдоод өнөөдөр УОК-т асуудлыг оруулаад …

  • 14 April

    Чингэлтэй дүүрэгт хууль бусаар олгогдсон газруудыг цуцаллаа

    Чингэлтэй дүүргийн хэмжээнд хууль бусаар олгогдсон газруудыг цуцалж байгаа талаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат, Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг нар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол “Дүүргийн хэмжээнд газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр …

  • 14 April

    Сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1 хүртэл сунгах эсэхийг шийднэ

    Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.4.14/ болно. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэлийн дагуу сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгах эсэх асуудлыг авч хэлэлцэх юм. Хуралдааныг 12:00 цагт товлоод байна.  http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html

  • 14 April

    4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлнө

    Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаандаа амжиж та иргэний үүргээ биелүүлж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг …

  • 14 April

    Дээдлэл

    Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Үндэсний соён гэгээрүүлэгч сэхээтэн, Улс төр нийхмийн нэрт зүтгэлтэн, Магнайлагч, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Зохиолч, Сэтгүүлч, Доктор Лодонгийн Түдэв орчлонгийн жам ёсоор бүтэж төрж, хорвоо дэлгэхүйгээ танин мэдэж ертөнцийн мөн чанарт нэвтрэн Хөх Мөнх Тэнгэртээ мөнхөрлөө. Эрхэм түүний хорвоотой танилцсан түүх өвгөдийн өлгий, удмынх нь гал омогшиж ёс …