Tag Archives: нийгэм

June, 2024

  • 20 June

    Х.Нямбаатар:Нийтийн тээврийн салбарт богино эргэлтийн шугамыг нэвтрүүлснээр 25 тэрбум төгрөгийг хэмнэсэн

    НИТХ-ын ээлжит бус XX хуралдааны II хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгээр нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, үнэт цаас гаргаж, арилжих тухай, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэв. Нийслэл энэ онд багтаан үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын тогтоол, …

  • 20 June

    Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг зохион байгуулж байна

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагчийн 6-р сарын 17-ны өдрийн баталсан “Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үзлэг зохион байгуулах ажлын удирдамж”-ийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабын орлогч дарга, хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 18-19-ний өдрүүдэд ажиллалаа. Үзлэг шалгалтаар Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 2 дугаар …

  • 20 June

    ЦЕГ: С.Зориг агсны хөшөөг гинжилсэн иргэнийг олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

    Зургаадугаар сарын 18-ны өдөр “С.Зоригийн хөшөөний баруун хөлийг нь төмөр сандалтай гинжилсэн байна” гэх дуудлага мэдээлэл 10:53 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас ирсэн дуудлага, мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, энэ сарын  19-ний өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрээс тус үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. …

  • 19 June

    Он гарсаар усны ослын 36 тохиолдол бүртгэгдээд байна

    Улсын хэмжээнд он гарсаар энэ сарын 17-ны өдрийн байдлаар усны ослын 36 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн амь насаа алдсан бөгөөд үүний 3 нь хүүхэд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усны ослын тохиолдлын тоо  дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 25 хувь, амь насаа алдсан иргэдийн 19 хувь нь нийслэл хотод …

  • 19 June

    ХЭҮК: Регистрийн дугаарыг ашиглаж тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхтэй боловч анхаарал хандуулах шаардлагатай зарим зорилтод бүлэг хүмүүсийн сонгох эрхийг эдлүүлэхэд анхаарал хандуулах талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар мэдээлэл өглөө. Юун түрүүнд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан …

  • 19 June

    Төв аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна

    Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна. Тодруулбал, 2021 онд 58, 2022 онд 66, 2023 онд 58  хүрээлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хяналт тавьсан бол энэ оны 5 дугаар сарын байдлаар 29 хэрэгт хяналт тавьж, 98 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ. Шүүхээр …

  • 19 June

    Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрхөд нүүх мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлжээ

    Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас зургаадугаар сарын 12-ны өдөр 21 аймгийн Онцгой комисстой цахимаар, 13-ны өдөр нийслэлийн Онцгой байдлын газар, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нартай уулзалт хийж авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгч ажилласан. Үүргийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох …

  • 19 June

    Хүүхдийг автомашинаар авч явахдаа зориулалтын суудалд суулгадаггүй, хамгаалалтын бүс зүүлгэдэггүй зэргээс болж хүүхдүүд хохирч байна

    Төв аймгийн прокурорын газраас сүүлийн гурван жилийн хугацаанд аймгийн хэмжээнд гарсан зам тээврийн осол, түүний дотор ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг судалсан байна. Тус аймгийн нутаг дэвсгэрээр улсын чанартай авто замын сүлжээ дайран өнгөрдөг, зорчих хөдөлгөөний урсгал ихтэй байдгаас шалтгаалж зам тээврийн осол хэрэг их гардаг бөгөөд 2021-2023 онд зам тээврийн ослын 37 хэргийн улмаас 48 хүүхэд хохирсон тохиолдол гарсан байна. …

  • 19 June

    Д.Оюунбат: Энэ сарын 20-21-нд шилжих шөнө үргэлжилсэн бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Нийслэлийн Онцгой комиссын V хурлаар нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын алба хаагч нар бэлэн …

  • 18 June

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй боллоо

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд анх удаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг ашиглалтад орууллаа. Төвийн үйл ажиллагааг ХНХ-ын сайд Х.Булгантуяа нээн үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжил, оролцоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мөрдөгддөг хууль тогтоомжийг цогцоор …

  • 18 June

    Завхан аймагт үерт автсан айл өрхүүдийг цэргийнхэн нүүлгэн шилжүүлж байна

    Завхан аймгийн төв Улиастай сумын Жинст, Жаргалан, Чигэстэй багт  энэ сарын 17-ны өдрийн 17:30-18:30 цагийн хооронд орсон түр зуурын аадар борооны улмаас олон айл өрх үерт автаад байна. Урьдчилсан байдлаар 158 өрхийн 449 иргэн үерт автаж, эд хөрөнгөөрөө хохирсон мэдээлэл байгаа бөгөөд хүнд нөхцөлтэй  тулгарсан тэдгээр иргэдэд туслахаар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бүрэлдэхүүн  үерийн голомтод ажиллаж байна. Тэд Завхан …

  • 18 June

    Үерт автсан 40 өрхөд гэр олгохоор боллоо

    Завхан аймгийн Улиастай суманд өчигдөр (2024.06.17) түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан тул Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабыг хуралдуулж, гамшгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, шуурхай шийдвэр гаргалаа. Үерт нийтдээ 158 айл өрх их, бага хэмжээгээр өртсөн бөгөөд үүссэн нөхцөл байдлыг үндэслэн, Улсын Онцгой  комиссын даргын тушаалаар  орон гэргүй болсон 40 өрхөд …

  • 18 June

    Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл 7,2 хувиар өссөн байна

    Он гарсаар улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 10 аймгийн 30 суманд 69 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,2 хувиар өссөн байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт  685.267 га талбай, 5 гэр, 4 хашаа …

  • 18 June

    “Монголын төмөр зам” ТӨХК Солонгосын үндэсний төмөр зам ТӨХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

    Өнөөдөр /2024.06.18/  “Монголын төмөр зам” ТӨХК “Солонгосын Үндэсний төмөр зам” ТӨХК-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Уг санамж бичгийн дагуу талууд төмөр замын салбарт хамтран ажиллах, тухайлбал Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын тeхник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.  

  • 18 June

    Б.Жаргалан: Зургаадугаар сарыг дуустал олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна

    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын урьдчилсан төлөвийн талаар УЦУОСМХ-ийн Ерөнхий инженер Б.Жаргалангаас тодрууллаа. Тэрбээр “Азийн бүсийн уур амьсгалын хяналт шинжилгээ, үнэлгээ ба урьдчилсан төлөв” хэлэлцүүлэх хурлын дүнгээр энэ зун Зүүн Азийн бүс нутагт олон жилийн дунджаас дулаан, хур тунадас …