Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо өчигдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү төлөвлөгөөний талаарх танилцуулгыг хийв. Төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс санал авсан байна. Улмаар нийт 6.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 төсөл, хэмжээний саналыг авсан аж. Ирсэн саналуудыг эрэмбэлж “Нийслэлийн хөгжлийн 2024 …
Tag Archives: нийгэм
September, 2023
-
14 September
“УБТЗ” ХНН: Олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг үе шаттай нээхээр БНХАУ-ын талтай тохирсон
БНХАУ нь нийт 6 улстай зорчигч тээврийн харилцаанд галт тэрэг аялуулдаг ба өнгөрөгч 4 дүгээр сараас Лаос улстай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө нээсэн юм. Манай улстай энэ оны 9 дүгээр сарын 1-нээс Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуе нар энэ оны …
-
13 September
Хил дамнасан боомтуудын төмөр замын ажлыг эрчимжүүлж байна
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтэд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцлийг бүрдүүлэх зорилт тавигдсан. Дээрх зорилтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлж, хил дамнасан боомтуудын төмөр замыг барьж байна. Энэ …
-
13 September
Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна
Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, биелэлтийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө танилцуулав. Дулаан хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байгаа аж. Харин цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК урсгал засварын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 90.5 хувийг гүйцэтгэлтэй байгаа гэсэн юм. Мөн ус хангамж, ариутгах татуурга, …
-
13 September
“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд нийт 418 арга хэмжээ тусгажээ
Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс санал авсан байна. Улмаар нийт 6.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 төсөл, хэмжээний саналыг авсан аж. Ирсэн саналуудыг эрэмбэлж “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний …
-
12 September
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Бангкок хотын ИТХ-ын дэд даргыг хүлээн авч уулзлаа
Тайландын Хаант Улсын Бангкок хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Чаяда Випаттипумипрат тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хотуудын хурлын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өнөөдрийн айлчлал чухал үүрэгтэй. Хоёр орны иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд хотын төлөөлөгчид гүүр болох ёстой. Коронавируст цар тахлын дараа хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хүрэлцэн ирсэн та …
-
10 September
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа болон УИХ, Засгийн газрын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн удирдлагууд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 1996 оноос …
-
9 September
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 440 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дахь “М-Ти-Эс” группын “Сэлэнгэ тариа” ХХК-ийн тариалангийн талбайд ажиллав. 2023 онд улсын хэмжээнд 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган …
-
8 September
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “АПУ” ХК-ийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт ажиллалаа. “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь Европын Холбооны стандартыг хангасан, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Тус үйлдвэр нь бяслагийн дотоодын хэрэгцээний 20 хувийг дангаараа хангаж, импортын хамаарлыг бууруулах, монгол үнээний сүүгээр үйлдвэрлэсэн …
-
7 September
“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд 22.8 сая тонн нүүрс борлууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Компани үүсгэн байгуулагдсанаас хойш жилд хамгийн ихдээ 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан бол онцгой дэглэм тогтоосон хугацаанд /2022.10.26-2023.08.31/47 хувиар нэмэгдүүлэн 22.8 сая тоннд хүргэлээ.
-
1 September
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-д өргөн барилаа
“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд батлуулахаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн ИТХ-ын Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Уг төсөл нь 6 бүлэг, салбарын 14 үр дүн, төсвийн ерөнхийлөн захирагчийн 34 үр дүн, хөтөлбөрийн 95 үр дүн нийт 143 үр дүн, 418 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын Эдийн …
August, 2023
-
30 August
2023 онд 14 цэцэрлэг, 7 сургууль шинээр ашиглалтад оржээ
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанаар 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин өглөө. Тэрбээр “Энэ хичээлийн жил нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгт 142,798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15,147 багш, ажилтнууд ажиллана. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд 116,337 хүүхэд цахимаар …
-
29 August
Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Хурлаар Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа. Нийслэлийн нутаг дэвсгэр нь дөрвөн усны сав газарт хуваагддаг. 2021 оны усны бүртгэлээр 367 усны сан бүхий газар бүртгэгдсэн бөгөөд …
-
25 August
Ж.Сандагсүрэн: Нийтийн эрх ашгийг хөндөж байгаа тул “Aqua garden”-д заавал сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй
Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Сэлбэ-Дунд голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст орсон “Aqua garden” хорооллын хоёр блок, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болсон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа. -“Aqua garden” хотхон, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун …
-
23 August
Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 4,7 хувь нь нэн хүчтэй цөлжсөн байна
“Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол” -хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Дундговь аймагт зохион байгуулж байна. Монгол Улс нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орнуудын нэг юм. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.4 хэмээр дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 …