Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцны зээлийн эргэн төлөлтийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ. Нийслэлээс хэрэгжүүлж байсан түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны гэрээг шинэчлэх шаардлагатай гэж үзжээ. Анх 2019 онд нийслэл түрээслээд өмчлөх 972 айлын орон сууцад иргэдийг оруулж байсан. Нийт байрны 30 хувийг нь түрээслээд өмчлөх, 30 хувийг энгийн түрээс, …
Tag Archives: нийгэм
June, 2023
-
21 June
Үнэт цаас гаргахыг НИТХ дэмжлээ
НИТХ-ын ээлжит бус 12-р хуралдаан болж байна. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүндэтгэх шалтгаантай тул өнөөдрийн хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар удирдав. Хуралдаанаар Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл …
-
20 June
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Манай хоёр улс дипломат харилцаатайгаас гадна улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарт олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Төрт ёсны дипломат харилцаанаас гадна иргэд хоорондын Ардын дипломат харилцаа биднийг холбож байдаг. Иймд бүс …
-
16 June
Б.Сүхбаатар: “Буянт-Ухаа”-г дэд төв болгон хөгжүүлэх нь илүү оновчтой
Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийтийн эдэлбэр газрын байршлын хэмжээг тогтоох, болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох, гэр хорооллын дахин төлөвлөлт, Багахангай, Багануур, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох, нийслэлийн дагуул хот байгуулах болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай …
-
16 June
З.Төмөртөмөө:Ажлын байр бий болгож буй хүмүүсээ дэмжин, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд анхаарна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Тулах цэг төв” ТББ болон “Эко гар утасны тавиур” ХХК-д ажиллалаа. Энэ үеэр тус газруудын үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдал, ажиллах орчинтой танилцахын сацуу тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Тулах цэг төв” ТББ нь …
-
16 June
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмын урлагийн тоглолт эхэллээ
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулж буй. 10 улсын 160, Монголын 90 оролцогч үндэсний хувцсаараа ижилсэн, парад алхан Сүхбаатарын талбайд орж ирснээр наадмын урлагийн тоглолтууд эхэллээ. Соёлын биет болон биет бус өвийг дэлхийн нийтэд сурталчлан таниулах зорилготой наадмыг гадаадын гурав, дотоодын хоёр шүүгч шүүж байгаа …
-
16 June
Нийслэлийн үнэт цаас гаргах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт дагуул хот байгуулах талаар хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-аас 2020 онд “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дагуул хотуудыг хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон байдаг. Иймд 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд Нийслэл хот дагуул хоттой байх нарийвчилсан зохицуулалтыг тусгасан. Уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд “Буянт-Ухаа” дагуул хотыг байгуулах талаар хурлын эхэнд …
-
2 June
40, 50 мянгатыг дахин барилгажуулахдаа хуучин маягийг хадгална
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоож, өөрчлөлт хийх талаар хэлэлцлээ. Энэ талаар Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн дарга Ц.Тулга “Хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад төлөвлөлтгүй суурьших, агаар, хөрс доройтох, дуу чимээ нэмэгдэх, гэмт хэрэг зөрчил ихсэх зэрэг хүндрэл учирч байна” хэмээн танилцууллаа. “Хот тосгоны төлөвлөлт, …
May, 2023
-
29 May
Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн үр дүнг танилцуулах уулзалт боллоо
Швейцарын хөгжлийн агентлаг /ШХА/-аас Монгол улсад Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг 2015-2022 оны хооронд Азийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн. Монгол улсад хэрэгжсэн уг төслийн хэрэгжилт, сургамж, үр дүнгийн талаар Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикстан улсуудын холбогдох төрийн дээд шатны албан хаагч, ШХА-ийн төлөөлөлд танилцуулах уулзалт боллоо. Энэ талаар Нийслэлийн Засаг …
-
26 May
Дамбадаржайлин хийдийг түүх, соёл, шашны цогцолбор болгон хөгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хуралд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн тайланг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш танилцууллаа. Тус Ажлын хэсэг нь Дамбадаржайлин хийдийн Цогчин дуганд хийсэн их засвар, хөрөнгө оруулалт, түүх, соёлын үл хөдлөх газрын хамгаалалтын бүс, өмчлөлийн асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулжээ. Дамбадаржайлин хийд нь Богдын хүрээнээс үлдсэн хамгийн …
-
26 May
Г.Гангамөрөн:“Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө сонгон авах тухай асуудлыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн танилцууллаа. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд байгуулсан байдаг. Улмаар Нийслэлийн төсвөөс 2014, 2015 онд тус бүр 3 тэрбум, нийт 6 тэрбум төгрөг төсөвлөснөөс …
-
24 May
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу хоёрдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад орохоор нийслэлийн хэмжээнд 1587 хүн бүртгүүлсэн. Гурван өдөр үргэлжлэх ерөнхий шалгалтыг өдөрт 4 ээлжээр, нэг удаад 133 иргэн шалгалт өгөх байдлаар зохион байгуулж байна. Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт эхэлсэн шалгалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны үйл …
-
23 May
“УБТЗ” ХНН, Хятадын төмөр замын удирдлагууд Бээжин хотноо уулзлаа
Замын-Үүд – Эрээн өртөөний тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь УБТЗ-ын тээврийн үр ашгийг өсгөх төдийгүй Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар эдийн засгаа дэмжих үндсэн арга замын нэг билээ. Энэ зорилгоор “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн энэ сарын 18-19-ний өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа. “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн 3 жил шахам үргэлжилсэн …
-
23 May
Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш эхэлнэ
Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар болсон. Улмаар 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулна. Тэгвэл энэхүү товын дагуу 2023 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт энэ сарын 24 буюу маргааш эхлэх гэж байна. Энэ удаагийн шалгалтад орохоор Улаанбаатар хотод 1587 иргэн …
-
22 May
Чэжү хотын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСУ-ын Чэжү хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Улаанбаатар хотын талаар танилцуулж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тэрбээр “Бид БНСУ-ын олон хоттой найрсаг харилцаатай байдаг. Чэжү арлыг аялал жуулчлалын бүс гэдгээр монголчууд илүү сайн мэднэ. …