Эхийн сүүгээр хооллолтыг дэмжигч Pigeon брэнд, нэвтрүүлэгч Д.Одзаяа нар хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийг “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих” аян өрнүүлээд 1,5 жил болж байна. Энэ аяны хүрээнд Эх нялхсын “Дутуу нярайн тасаг”-т, Улсын их дэлгүүрийн 4 давхарт, Имарт худалдааны төвийн 5 давхарт, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн хүлээлгийн танхим, хүүхдийн паркад хүүхэд хуурайлах, хөхүүлэх өрөө тохижуулж, ашгийн бус жирэмсний сургалтуудыг …
Tag Archives: нийгэм
September, 2019
-
26 September
“Эрдэнэс Монгол” ХХК -ын дэд захирал С.Эрдэнэбулганыг саатуулжээ
Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Монгол” ХХК дэд захирал С.Эрдэнэбулганыг авлига авсан гэх асуудлаар саатуулжээ. С.Эрдэнэбулганыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулаад байгаа аж. Тэрбээр 2016 онд уг албан тушаалд томилогдон ажилласан нэгэн юм. СУМЪЯАГИЙН ЭРДЭНЭБУЛГАН Боловсрол: 1983-1993 он 10 жилийн 69-р дунд сургууль 1994-1999 он Техникийн Их Сургуулийн Барилгын их сургууль, Барилгын инженер 2007-2009 он Удирдлагын академи, Бизнесийн удирдлага …
-
26 September
Ц.Сандуй, А.Ганбаатар нарын шүүх хурал хойшиллоо
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.26/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч дөнгөж сая хурал хойшилсныг мэдэгдлээ. Шүүх хуралдаанаар яллагдагч Ц.Сандуйн өмгөөлөгч Г. Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан, тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасаныг шүүх …
-
26 September
Сурагчдад хугацаа дууссан бүтээгдэхүүн борлуулж байжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. Шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулсан, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй болох нь тогтоогдсон байна. Тиймээс “Баян Монгол хоршоо”, “Баяжих” хүнсний дэлгүүрийн эздэд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулж, хадгалалтын хугацаа хэтэрсэн 37 …
-
26 September
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 26-ны Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНГОЛ ДҮҮРЭГ ⏱ 11:00-18:00 цагт: 11-р хороо 36, 78/А , 78/А-1, 78/А-2 байр, ШТС-162, Юнимед интернэйшнл, Гурван гал трейд, ОБ капитал фүүд, Энигма, Мон кейк ХХК-ууд, Сэрүүлэг, Монголын үндэсний дээд сургуулиуд, Очир хотхон СӨХ …
-
26 September
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байх боловч, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 28-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно, бусад …
-
25 September
Налайхын түр замын усалгааг хийх автомашины тоог нэмэхийг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. “Өнөөдрийн байдлаар нийт замын ерөнхий гүйцэтгэл 85 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан. Одоогийн байдлаар замын хучилтын ажил 40 хувьтай хийгдэж байна. Налайхын замын 20.9 км …
-
25 September
Хотын захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал cолилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүргийн иргэдтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүүдүүлэхэд чиглэсэн шат дараатай цөөнгүй ажлуудыг хэрэгжүүлж байгааг дурьдлаа. Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд иргэд та бүхний оролцоо чухал” гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм. Мөн Налайх дүүрэгт энэ онд …
-
25 September
“Балдорж” шагнал гардуулах ёслол маргааш болно
Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” шагнал гардуулах ёслол маргааш /2019.09.26/ болох гэж байна. “Балдорж” шагнал олгох ёслолын ажиллагааг “Монгол ньюс” групп болон “Балдорж” сангаас 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. “Балдорж” шагналын анхны эзнээр 2009 онд сэтгүүлч Б.Ганчимэг тодорч байсан юм. Мөн сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Ж.Гангаа, Г.Отгонбаяр, Ж.Тэгшжаргал, Хүрээлэн төслийн М.Буянбадрах, У.Ганбаяр болон Э.Хүрэлбаатар, Ц.Цэвээнхэрлэн нарын сэтгүүлчид “Балдорж” шагналын …
-
25 September
Дарханы замын асфальтан хучилт хийгдэж эхэллээ
Улаанбаатар – Дархан чиглэлийн 204.11 километр замын их засвар шинэчлэлийн ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, эхний багц хэсэгт асфальт бетон хучилтыг хийж эхэлсэн байна. Эл чиглэлийн их засварын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын дөрвөн компани ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр Эсто ХХК, Үйлсийн зам ХХК зэрэг дотоодын 10 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм.
-
25 September
“Баярсгоулд” компанийн уурхайн үйл ажиллагааг түр зогсоолоо
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/, Өвөрхангай аймгийн МХГ хамтран тус аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг “Баярсгоулд” компанид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани ТЭЗҮ-ийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг хугацаанд нь хийгээгүй, уурхайн хажуу, догол, овоолгуудад гарч болох нурлыг илрүүлэх үзлэг хийдэггүй, дотоод хяналт шалгалт зохион байгуулах журамгүй, дотоод хяналтын ажилтангүй зэрэг зөрчлүүд илэрчээ. …
-
25 September
Мансууруулах бодисны хор уршгаас сэргийлж ажиллахыг үүрэг болгов
Нийслэлийн Баянзүрх дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болж байгаа билээ. Зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Нийтлэг үйлчилгээний газрын удирдлагууд болон хороодын Засаг дарга нар оролцсон юм. Зөвлөгөөний эхэнд дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Батжавхлан өнгөрсөн шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бол дүүрэг дэх Цагдаагийн газар ,Мэргэжлийн …
-
25 September
“Голден жим” фитнесс клуб ЭМД-аар хөнгөлөлтөөр үйлчлэх “Магадлан итгэмжлэх эрх”-ээ авлаа
НЭМҮТ-өөс хийсэн “Хүн амын хоол тэжээлийн байдал 2017” судалгаанаас үзэхэд илүүдэл жин ба таргалалтын тархалт өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн гэдгийг өмнөх онд онцолсон. Тодруулбал, 5 хүртэлх насны хүүхдүүдийн 11,7 хувь, 6-11 насныхны 28,6 хувь, 15-49 насны эмэгтэйчүүдийн 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 49 хувь нь таргалалттай байгаа гэсэн үг юм. Иймд ЭМД-ийн хөнгөлөлттэй үнээр фитнесс клубүүдийг үйлчлэх хууль тогтоомжийг баталсан. …
-
25 September
Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-18:00 цагт: 16-р хороо Согоотын 42-44-р гудамж, Хайтур ХХК /хорооны барилга/, Хайлаастын эцэс, БАЯНГОЛ ДҮҮРЭГ ⏱ 11:00-18:00 цагт: 11-р хороо 36, 78/А , 78/А-1, 78/А-2 байр, ШТС-162, Юнимед интернэйшнл, Гурван …
-
25 September
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, хур тунадас орохгүй, өдөртөө дулаахан байна. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл