Tag Archives: нийгэм

April, 2019

  • 24 April

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар …

  • 23 April

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар цахимаар хуралдлаа

    ЗГХЭГ-аас санаачлан 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өнөөдөр зохион байгуулав.Энэ удаагийн хуралд ХНХ-ын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Баатаржав болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцсон юм. Үүний өмнөх цахим хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг дараагийн цахим хурлаар тусгайлан хэлэлцэх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг …

  • 23 April

    Гуравдугаар овоолгын нөхөн сэргээлт Монголын уул уурхайд жишиг тогтооно

    Нар наашилсан хаврын сайхан өдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ил уурхайн хоосон чулуулгийн 3-р овоолго дээр гарлаа. Энд уурхай үйл ажиллагаагаа явуулж, экскаватор эргэлдэн хөрсийг нь хуулан шанагадаж, аварга белазууд ар араасаа өдөр, шөнөгүй цувралдан хүдэр зөөж байсан гэхэд итгэхийн аргагүй газар нь эдгэжээ. Бүр ойр орчмын газраас илүү модтой, “онгон дагшин” мэт ялгарч харагдах нь гайхам сайхан. Эрдэнэтийн Овоо ордыг ашиглах …

  • 23 April

    Баянзүрх дүүргийн тамгын газар руу НЗДТГ-ын ажлын хэсэг, МАН-ын төлөөлөгчдийг нэвтрүүлсэнгүй

    Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчид болон тус дүүргийн хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар дахин үймээн дэгдээгээд байна. Мөн энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Э. Бат-Амгаланд үүрэгт ажлыг нь хүлээлгэж, өгөхөөр ирсэн Нийслэлээс Засаг даргын тамгын газраас ирсэн ажлын хэсгийнхэн хүмүүсийг нэвтрүүлсэнгүй. Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуульд МАН-ын хоёр төлөөлөгч ялалт байгуулснаар тус дүүрэгт МАН засаглах эрх …

  • 23 April

    Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөмж гаргалаа

     Ерөнхий сайдын ивээл дор “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг өчигдөр  Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, эрдэмтэн, судлаачид, орон нутгийн иргэдийн төлөөлөл зэрэг 800 гаруй төлөөлөгч оролцсон юм. Түүхэн аялал жуулчлалын чиглэлээр Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж буй ажлуудыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр оролцогчдод …

  • 23 April

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ

    Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш буюу энэ сарын 24-нд  эхэлнэ. Нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчид “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас …

  • 23 April

    Эмгэнэл: Цэрэндонойн Санжаа (1937-2019)

    Чөлөөт бөхийн спортын мастер, олон түмэндээ “Том” хэмээн алдаршсан улсын заан ЦЭРЭНДОНОЙН САНЖАА дөрөвдүгээр сарын 22-нд хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын чөлөөт бөх төдийгүй үндэсний бөхөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Ц.Санжаа нь 1937 онд Өвөрхангай аймгийн Шанх, одоогийн Хархорин суманд төржээ. Чөлөөт бөхийн шигшээ багийн анхны найман тамирчны нэг тэрбээр Унгарт болсон найрамдалт армиудын тэмцээнд манай тамирчдаас олон …

  • 23 April

    Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1,982 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 20 хүн амь насаа алджээ. Үүний 13 нь том хүн 7 нь хүүхэд байгаа юм. Харин галын аюулаас Онцгой байдлын албаны алба хаагчид 10 хүний амь насыг авран хамгаалсан байна. Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой …

  • 23 April

    Төрийн 17,600 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд зарлалаа

    Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас олон нийтэд зарлалаа. Энэ удаад Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг …

  • 23 April

    Өнөөдөр дөрвөн дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 23-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 10, 12-р хороо 20-р цэцэрлэг, Жанжины 12-21-р гудамж, 69 айл, Мобиком, Жаргалант, Сайрын харгана, Бодь зул сан, Си Пи Эм Си ХХК-ууд, Вэлл март худалдааны төв, Махаяан Дарь эх сүм, Дүүргийн НҮГ, …

  • 23 April

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн бүс нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи …

  • 22 April

    БНСВУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулан баримтат кино бүтээнэ

    Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой  энэ онд тохиож буйтай холбогдуулан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, өнөөгийн хамтын ажиллагааны тухай баримтат кино бүтээх МҮОНРТ болон ГХЯ-ны төлөөллөөс бүрдсэн баг  4-р сарын 11-17-нд Вьетнам Улсад ажиллав. Төлөөлөгчид Вьетнамын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь, Элчин сайд Д.Билэгдорж, МВНН-ийн дэд тэргүүн Хоанг Туан Тхинь, мөн Ханой их сургуулийн Монгол оюутнуудаас ярилцлага авч, Үндэсний архивын газар, Баримтат болон ШУ-ны киноны студи, …

  • 22 April

    “Капитал” банкны хохирогчид УИХ-ын гишүүдэд хандлаа

    “Капитал” банканд 20 сая төгрөгнөөс дээш хадгаламжтай иргэд нэгдэн “Гишүүнд үйлчлэх” ТББ байгуулсанаа мэдэгдлээ. Тус банканд хадгаламж эзэмшигч иргэд дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа нь доголдсон банкийг цаг тухайд нь татан буулгаагүйгээс иргэд хохирсон гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд мэдэгдэж байв. Монголбанк уг асуудлыг нуусны улмаас 1200 гаруй харилцагч 30 мянга гаруй иргэд 260 тэрбум төгрөгөөр хохироод байгаа аж. Хохирогчдын 90 …

  • 22 April

    С.Амарсайхан: Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа учраас дайралт хийж байгаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.04.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. С.Амарсайхан “Тэрбээр “Миний бие Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын даргын ажлыг 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор хүлээж авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгөх албан ёсны уулзалтаа өнөөдрөөс эхлүүлж байна. Цаашид хотын захирагчийн зүгээс авч хэрэгжүүлж буй …

  • 22 April

    Нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээ 90 минут үргэлжиллээ

    Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж өндөрлөлөө. Нээлтийн нэгдсэн арга хэмжээ 4  сарын 20-ны өдөр 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болж Улаанбаатар …