Tag Archives: нийгэм

September, 2019

  • 17 September

    Хотын захирагч “Штэйн Мюллер инженеринг” компанийн төлөөлөгчидтэй уулзав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд найрамдах холбооны Герман Улсын Штэйн Мюллер инженеринг компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Штэйн Мюллер инженеринг компани нь нүүрсний шаталтаас үүсэх хорт утааг багасгах чиглэлээр мэргэшсэн 160 жилийн түүхтэй компани юм байна. “Герман болон зүүн, төв Европын оронд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын зуухны шинэчлэлт хийсэн аж. Одоогоор ОХУ-д цахилгаан станцуудын шинэчлэлийг …

  • 17 September

    “Miss Universe Mongolia” тэмцээний ялагч Баасан гаригт тодорно

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, “Miss Universe” тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил 67 дахь удаагийн “Miss Universe Mongolia 2018” тэмцээн зохиогдож, загвар өмсөгч Д.Долгион ялагч болсноор анх удаа эх орноо төлөөлөн “Miss Universe” амжилттай оролцсон билээ. Энэ жилийн “Miss Universe Mongolia 2019” тэмцээний ялагч энэ Баасан гаригт тодорно. Тус тэмцээнд шилдэг 13 оролцогч шалгаран үлджээ. …

  • 17 September

    “Намрын ногоон өдрүүд” маргааш эхэлнэ

    “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ энэ сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл ЭКСПО” төвд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцно. “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр 9-р сарын 20-нд …

  • 17 September

    “Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг амжилттай зохион байгуулагдлаа

    Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нар хамтран 2019 оны есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, …

  • 17 September

    Нэгдүгээр цэцэрлэгийн хоёр бүлгийн үйл ажиллагааг зогсоожээ

    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн ахлах А, бэлтгэлийн Б бүлгийн 4-5 насны дөрвөн хүүхэд 9 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн гэдэсний халдварт өвчний тасагт цусан суулга өвчин оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс цусан суулга халдварыг таслан зогсоох, сэргийлэх арга хэмжээг Халдвар судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад хичээлийн I дүгээр …

  • 17 September

    Сүхбаатар дүүргийн баг тамирчид Монголын хүүхдийн спортын их наадамд тэргүүн байр эзэллээ

    Монголын Хүүхдийн спортын VI их наадам 9 -р сарын 06-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын үндсэн болон сонгох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд гэсэн спортын 34 төрлөөр зохион байгуулагдлаа. Тус Хүүхдийн спортын VI их наадмын шигшээ тэмцээнд Сүхбаатар дүүргээс спортын үндсэн болон сонгох төрлүүдэд 207 тамирчид, 29 багш, дасгалжуулагчид, хөгжлийн бэрхшээлтэй болон дифлимпийн хүүхдүүдийн төрөлд 167 тамирчид 7 багш, дасгалжуулагчдын хамт амжилттай …

  • 17 September

    Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын дунд “УРАН ЖОЛООДЛОГО-2019” тэмцээн зохион байгуулав

    Нийтийн тээврийн үйлчилгээний газар үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын их багтаамжийн  автобусны жолооч нарын дунд “УРАН ЖОЛООДЛОГО-2019” тэмцээнийг тус газрын Тээврийн хяналтын хэлтэс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион явууллаа. Тэмцээнийг Автотээврийн хяналтын улсын байцаагч нар болон үйлчилгээ …

  • 17 September

    Э.Пүрэвжав: Ирэх онд олимпын аварга болох зорилготой байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны академиар зочилж, багш сурагчидтай уулзалт хийлээ. Монгол хүний оюуны чадавхыг хөгжүүлэх замаар “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж, улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэх зорилготой уг академи 2010 онд байгуулагдсан цагаас хойш дотоодын 96 тэмцээн уралдаанд давхардсан тоогоор 13 мянган хүүхэд, залуус, ахмад үеийнхнийг …

  • 17 September

    Өнөөдөр Ю.Цэдэнбал агсны 103 насны ой тохиож байна

    БНМАУ-ын Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Маршал, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал 1916 оны есдүгээр сарын 17-нд Дөрвөд далай хан аймгийн зоригт хан хошууны Тугтан овог өнөөгийн Увс аймгийн Давст сумын нутагт малчин ард Юмжаагийн 11 хүүхдийн тав дахь хүүхэд болон мэндэлжээ.   эрээр Эрхүүгийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн …

  • 17 September

    700 сая төгрөгийн алт хилээр гаргахыг завджээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас есдүгээр сарын 14-ний өдөр их хэмжээний алт Монгол Улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсан үйлдлийг таслан зогсоолоо. Тодруулбал, мөн өдрийн 12:00 цагийн орчимд иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцсандаа нийт зургаан ширхэг, 6 килограмм 40 граммын жинтэй алт нууж, Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь алба хаагчид илрүүлэн, алтыг …

  • 17 September

    Дорнод аймгийн Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

    Дорнод аймгийн Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тус сумын II-р багийн “Өвөр-Урт” гэдэг газар малчин “У”-ийн нэг тугал  энэ сарын 6-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байна. Иймд сорьц авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/81 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.  Голомтод  …

  • 17 September

    Сургуульд багшлахаар ирсэн гадаадын иргэнийг хар тамхины хэргээр баривчилжээ

    Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өчигдөр /2019.09.16/ өглөө 06.45 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс биедээ хар тамхи, мансууруулах төрлийн эм, бэлдмэл авч явсан гадаадын иргэнийг саатуулжээ. Тодруулбал, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг ЗУРГААН …

  • 17 September

    “Эрэл”-ийн Б .Эрдэнэбатыг яллагдагчаар татлаа

    “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс өнгөрөгч тавдугаар сард хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Б.Эрдэнэбатыг Чингис бондын хөрөнгөөс “Хөгжлийн банк”-аар дамжуулан барьцаа хөрөнгөгүйгээр хоёр ч удаа зээл авсан. Дээрх зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, түүнийг яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасны дагуу өнгөрөгч долоо …

  • 17 September

    Ирланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Ирланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өргөн барив. Итгэмжлэх жуух бичгээ барих ёслолын ажиллагаанд Ирландын Ерөнхийлөгчийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Конор Рагхалайх, ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ниаль Бургесс зэрэг албаны хүмүүс байлцлаа. Ирланд Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Элчин сайд Н.Тулга …

  • 17 September

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, салхи шуургатай байна. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …