Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б, Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын сүүлээр хянан хэлэлцжээ. Анхан шатны шүүх иргэн Э, Б нарыг “2017 …
Tag Archives: нийгэм
May, 2019
-
30 May
Сайн дурын багш нар бэлтгэгдлээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрхийн төвшинд болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор “Аюулгүй ирээдүй айл өрхөөс…” уриан дор “Эрсдэлгүй …
-
30 May
“Монгол цэрэг энхийн төлөө” цогцолборын шав тавьжээ
“Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол цэрэг энхийн төлөө” цогцолборын шав тавилаа. Өчигдөр болсон хөшөө цогцолборын шав тавих ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг болон энхийг сахиулагчид, ЗХЖШ-ын албаны төлөөлөгчид оролцов. Монгол Улс энэхүү өдрийг 2005 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд албан ёсоор Монгол Улсын Засгийн …
-
30 May
Хөлбөмбөгчин хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчилжээ
Азийн хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн талбайд хөлбөмбөгийн талбайг засварлаж, шинээр ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Уг шинэ талбайн нээлт өнөөдөр /2019.05.30/ 10:00 цагаас болох бөгөөд Монголын хөлбөмбөгийн холбоо болон сургуулийн хамт олон оролцох юм. Хөлбөмбөгийн шинэ талбайн нээлтийн арга хэмжээний үеэр хүүхдийн хөлбөмбөгийн “Грассруутсс” баярын арга хэмжээ болно. Азийн хөлбөмбөгийн холбооноос тусгайлан 79 сургуулийг онцлон дэмжсэний учир …
-
30 May
Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан дөрвөн ажилтны ар гэрийнхэнд хоёр өрөө байр өглөө
Ус сувгийн удирдах газрын харьяа Төв Цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлчүүдийн хувьд “шүдний өвчин” болсон хамгийн эмзэг голомтод ажиллаж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан орон сууцны асуудал шийдэж өгнө гэдгээ амласан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүр …
-
30 May
Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
Өнөө, маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 30-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтайн өвөр бэлээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр …
-
29 May
“Хүүхэд бидний аюулгүй орчин” хэлэлцүүлэг боллоо
Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гаригийг Нийслэлийн “Хүүхдээ сонсох” өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гаргасан байдаг. Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо нэгтгэх, мэдээлэл авах, …
-
29 May
“Найрамдал” цогцолбор орчимд олгосон газрын асуудлыг цэгцэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын төсөвт үйлдвэрийн газар болгохоор шийдвэрлэв. Ингэснээр үйл ажиллагаа нь жигдэрч, төсөв, санхүүгийн хүндрэлгүй ажиллах бөгөөд олсон орлогоо улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх юм. НИТХ 2009 онд тогтоол гарган цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5220 га газрын 1220 га-г нь …
-
29 May
Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарч, салбар бүртээ дэд ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Жилийн ажлын хүрээнд …
-
29 May
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тоноглосон автобуснуудыг шалгажээ
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний зургаан аж ахуйн нэгж, байгууллагын 56 автобусыг хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдийг тээвэрлэхэд зориулан тоноглосон байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн хяналтын хэлтсээс тухайн тээврийн хэрэгслүүдийн зорчигчдын бууж, суух нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын шат тавцангийн техникийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаанд үзлэг, шалгав. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбуснуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудалтай байх, сонсголын …
-
29 May
Дөрвөн настай хүүгээ зодож хүнд гэмтээсэн хойт эцэгт 10 жилийн хорих ял оноолоо
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд дөрвөн настай хүүгээ зодсон хойт эцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.5.29/ боллоо. Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Б.Тодзаяаг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр …
-
29 May
Энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон Улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын хуралд оролцож, Зэвсэгт хүчний жанжин штабын цэрэг дайчдад хүндэтгэл үзүүлж, үг хэлэв. Жил бүрийн 5 дугаар сарын 29-нийг НҮБ-аас “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд энэхүү баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл …
-
29 May
“Ногоон Улаанбаатар” төслийн үр дүнг танилцууллаа
Нийслэл Улаанбаатар хот нь Япон улсын Хоккайдо мужийн захиргаатай хамтран “Ногоон Улаанбаатар” техникийн төслийг ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2011 оноос эхлэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн үйл ажиллагаа ирэх есдүгээр сард дуусах бөгөөд үүнтэй холбогдуулан төслийг хэрэгжүүлэгчид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон холбогдох албаныханд …
-
29 May
Авто тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг …
-
29 May
Зөвшөөрөлгүй, хотын үзэмжид муугаар нөлөөлсөн сурталчилгааны самбаруудыг буулгана
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өмнөх хурлаар гудамж, талбай дахь сурталчилгааны самбарыг цэгцлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотын гудамж талбайд байршуулсан зар сурталчилгааны самбаруудтай холбоотой мэдээлэл сонсож, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын хэлтсийн гадна зар сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүний мэдээллэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, гэрээ байгуулсан хэдий ч төлбөрөө төлөхгүй байх зөрчил цөөнгүй аж. Мөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл