Tag Archives: нийгэм

May, 2019

  • 29 May

    Зургадугаар сарын 1-нд зарим хилийн боомт амарна

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтээр амардаг. Тэгвэл энэ удаагийн зургадугаар сарын 1-ний өдөр бямба гарагт тохиож байгаа бөгөөд тус өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчиж, зөвхөн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн авто замын боомт ажиллах юм. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу ийн ажиллах аж. …

  • 29 May

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 29-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱11:00-17:00 цагт: 5-р хороо 5-р хороолол 80, МУИС-ийн 1, 7, 30, 42, 50/1, 50/2-р байрууд, 52, 146-р цэцэрлэг, Плехановын нэрэмжит ОЭЗИС УБ хотын салбар, ФГУП госзагрансобтвенность, Отгонтэнгэр их сургууль, АТС-45, Одон орон геофизик судлалын төв болон эдгээрийн …

  • 29 May

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсч, говь, талын нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон …

  • 28 May

    Зөв тусгал: Эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө юун дээр алддаг вэ

    Хүн бүр л хүүхэддээ сайн эцэг эх байж, зөв зүйтэй нэгэн болгож өсгөхийг хүсдэг. Гэвч энэ нь бодож байсан шиг амар зүйл биш төдийгүй асар их ухаан, ур чадварыг шаарддаг билээ. Эцэг эх байх нь асар их үүрэг хариуцлага бөгөөд хэн нэгний амьдралын үндэс суурийг тавьж өгч байгаа тул хэрхэвч үл тоож, хамаагүй хандаж болохгүй юм. Таны тавьсан анхаарал, хайр …

  • 28 May

    “Өхөөрдөм гоёо-2019” наадам халх, барга, буриад, үзэмчин, цаатангуудын хувцасны онцлогийг харууллаа

    Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Өхөөрдөм гоёо-2019” монгол туургатан хүүхэд багачууд, дизайнер, үйлдвэрлэгчдийн загварын их наадам  Монголын Хүүхдийн ордонд амжилттай боллоо. Монголын туургатны үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын загварын наадмын эхний өдөр буюу тавдугаар сарын 25-нд уламжлал ёсоор Монголын хүүхдийн ордноо Монгол үндэстний болон үндэсний хэв шинжийг агуулсан гоёлын болон өдөр тутмын хувцасны …

  • 28 May

    Цемент нэрээр их хэмжээний химийн бодис хилээр нэвтрүүлэхийг завджээ

    Гаалийн Ерөнхий Газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр 2019 оны тавдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад бүртгэлтэй “С” ХХК-ийн импортлож буй цемент дунд “полиэтиленгликолийн лав” гэх их хэмжээний химийн бодис нуусан байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ. Тус компани 11.7 тонн химийн бодисыг гаалийн байгууллагад “цемент” гэж мэдүүлэн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг шалгаж прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

  • 28 May

    Жүжигчин Ц.Мичидмаа 60 хүүхдэд хүүхдийн баярын бэлэг гардуулжээ

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын кино урлагийн “Оскар” гэгддэг “Академи авардс”-аас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн авьяаслаг охин Ц.Мичидмаа энэ сарын 24-ны өдөр үе тэнгийн найз нөхдөө баярлууллаа. Тэрбээр өнгөрсөн оны 11-р сард Чингэлтэй дүүргийн 13-р хороонд байрлах 17-р сургуулийн зорилтот бүлгийн 20 сурагчдыг сонгож баярлуулсан бол энэ удаад Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг 60 …

  • 28 May

    ОУПХ-ны зочид, төлөөлөгчид “Бэсрэг наадам” үзэж сонирхлоо

    Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй зочид, төлөөлөгчид Бэсрэг наадам үзэж сонирхлоо. Бэсрэг наадамд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Пүрэвдорж, О.Содбилэг нар оролцож зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлсэн юм. Үндэсний урлагийн театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ баяр наадмын …

  • 28 May

    ОХУ-ын Эрхүү мужийн хүүхдийн эмч нарыг урьж, сургалт зохион байгууллаа

    НЭМГ-ын харьяа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ОХУ-ын Эрхүү мужийн Эрүүлийг хамгаалах яамны харьяа Анагаах ухааны их сургууль хооронд 2019 онд хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ. Тэгвэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгосонтой холбогдуулан энэ сарын 17—ноос 22-ны өдрүүдэд  Баянзүрх нэгдсэн эмнэлгийнхэн ОХУ-ын Эрхүү мужийн Эрүүлийн хамгаалах яамны харьяа  Анагаах ухааны их сургуулийн Хүүхдийн  …

  • 28 May

    Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгоно 

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны хурал өчигдөр боллоо. Ойн хүрээнд А.А.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын бүрэлдэхүүнийг Монгол Улсад урьж тоглуулах гэж буй талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. Мөн ОХУ-ын Агаарын цэргийн хүчний нислэгийн үзүүлэх тоглолтын багийг Монгол Улсад урьж үзүүлбэр үзүүлэх гэж буй талаар мэдээлэв. Халхын голын байлдааны ялалтын түүхэн ойг …

  • 28 May

    Өнөөдөр найман дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 28-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱11:00-17:00 цагт: 14-р хороо 14-р хороолол Нарны замын 58, 71, 72, 253, Ахмадын хорооллын 1-9-р байрууд, Мавангүй ЗГБХН, Эрэл, Өгөөмөр зах, Монполимент, Кинг палас, Цагаан Алтай ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱11:00-15:00 цагт: 14-р хороо 35-р …

  • 28 May

    Канадын сангийн тэтгэлэгт Ид шидийн орон төсөл шалгарчээ

    Канад сангийн нэрэмжит төслийн уралдаанд энэ жил нийт 800 гаруй байгууллага материал бүрдүүлж оролцжээ. Энэ жил зургаан төсөл шалгаруулсны нэгээр Лантуун дохио ТББ-ын хэрэгжүүлж буй Ид шидийн орон төсөл шалгарчээ.Лантуун дохио ТББ-ын хамт олон Канад сангаас 50.000 канад доллар буюу 97 сая 800 мянган төгрөгийн тэтгэлэг авч өчигдөр / 2019.05.27 / тэтгэлгийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Төслийн санхүүжилтийн …

  • 28 May

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж …

  • 27 May

    БНСУ руу хиам авч яваад баригдвал 10 сая воноор торгоно

    БНСУ улс өөрийн хилээр нэвтэрч буй зорчигчдын авч яваа зүйлсийг шалгах хяналт шалтгалтаа чангатгажээ. Тодруулбал,  БНСУ-ын Хууль зүйн яамнаас Африкийн тахал буюу гахайн халдварт өвчнийг (African swine fever) дотоодод нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаалийн мэдүүлэгт мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж яваагаа мэдүүлээгүй иргэдийг 10 сая хүртэл воноор торгохоор болсон байна. Мөн хилээр нэвтрэх болон …

  • 27 May

    Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын түүхэн үзэсгэлэн дэлгэгдлээ

    Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн өнөөдөр Албаны түүхэн музейд дэлгэгдлээ. Үзэсгэлэнд байгууллагын болон үе, үеийн дарга нарын түүхэн танилцуулга, гэрэл зүргийн цомог, алба хаагчдын амжилт бүтээл, цуглуулга, албаны болоод аврах ажиллагааны онцлогийг харуулсан макет зэргийг дэлгэсэн байна. Мөн аймгийн онцлогийг илтгэсэн Дарьгангачуудын мөнгөн эдлэлүүдийг дэлгэн үзүүлж, сурталчилж байгаагаараа онцлог юм. ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион …