Tag Archives: нийгэм

December, 2018

  • 1 December

    Нүүрс тээврийн жолооч нарт мөнгөн тэтгэмж олгож эхэллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарын нийгмийн  асуудалд анхаарах талаар салбар тус бүрт үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, нүүрс тээвэрлэгч жолооч нарын цалинг нэмэх, тэдний нийгмийн баталгааг хангах, жолооч нарт зориулсан иж бүрэн үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлэх, …

  • 1 December

    Жирэмсэн эмэгтэйн биеийг хүчээр үнэлүүлж байсан этгээдүүдийг саатуулжээ

    Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид бусдын биеийг хүчээр үнэлүүлдэг бүлэг этгээдийг илрүүлэн, баривчилжээ. Сэжигтнүүд нийт таван эмэгтэйн биеийг хүчээр үнэлүүлдэг байсан бөгөөд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийн дунд насанд хүрээгүй гурван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй байжээ. Дээрх хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа ба сэжигтэн этгээдүүдийг Шүүхийн шийвдэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа  Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан …

  • 1 December

    Улаанбаатарт 1-3 хэм дулаан

    Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж  секундэд 15-17 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд  секундэд 28-30 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, бусад нутгаар  секундэд 12-14 метр байна.  Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, …

November, 2018

  • 30 November

    Үндсэн хуулийн цэц УИХ-ын тогтоолыг хүчингүй болгов

    Үндсэн хуулийн цэцэд хандаж нэр бүхий иргэд Улсын Их Хурал нь 2018 оны 62 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлаж улмаар Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа …

  • 30 November

    Төв талбайн сүлд модны гэрлийг 12 дугаар сарын 14-ний өдөр асаана

    Нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг. Энэ жил уламжлал ёсоор төв талбайдаа сүлд модоо засч ирэх арванхоёрдугаар сарын 14-ний баасан гаригт гэрлийг нь асаахаар тогтсон байна. Мөн нийслэлчүүд шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр арванхоёрдугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайдаа цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулдаг билээ. Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг …

  • 30 November

    Тархины судасны оношлогоо ба тархины хавдрыг гамма цацрагаар эмчлэх нь

    Одоогоос 70 жилийн тэртээ 1948 онд Шведийн мэдрэлийн мэс засалч Б.Л.Лекселл 1948 хүний гавлын ясыг нь нээхгүйгээр тархины гүнд байрлах хавдрыг эмчлэх аргыг нээжээ. Өдгөө энэхүү арга нь улам боловсронгуй болж дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын мэс заслын салварт нэвтэрч, тархины хавдрыг эмчлэх алтан стандарт эмчилгээ болжээ. 1968 онд Швед улсын Електа компани нь гамма цацаргаар эмчлэх аппаратын анхны загварыг (Leksell …

  • 30 November

    С.Эрдэнэ дарга руу АН, МАН-гүй дайрахвий дээ

    Эрх баригчид өвөр хоорондоо хэмлэлдэж, улс орны эрх ашгийг умартан, орондоо хууль засах ч завгүй олзлолдон тэмцэлдэж байхад  Ардчилсан намынхан УИХ-ын дарга М.Энхболдын хөх нүүртэй, улаан хамгаалагч болж хөгөө чирэх  шиг л болж байна. Бүлгийнх нь зарим гишүүд бүлэглэлүүдтэй тэмцэж эхлээд, намаараа ч очих сонирхолгүй болж явах шиг.  МАН-ын рейтинг шалаар унаж байхад, АН-ын рейтинг ядаж шал арчдаг мод шиг …

  • 30 November

    Э.Бөхбат:Зам, тээврийн осолгүй амьдрах боломжтойг “Хичээх өдөр” харууллаа

    Нийслэлийн ИТХ, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба хамтран зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө “Хичээх өдөр” арга хэмжээг энэ сарын 29-нд зохион байгууллаа. Тус арга хэмжээний үр дүнгийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагвасүрэн, нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-ын дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ. Тээврийн …

  • 30 November

    Амралтын өдрүүдэд хүүхдийн ном 20-70 хувь хямдарна

     “Уншлагыг дэмжих 2021” төслийн хүрээнд нийслэлд анх удаа хүүхдийн номын хамгийн том хямдралтай үзэсгэлэн худалдаа болох гэж байна. Нийслэлийн бүх номын дэлгүүр, хэвлэлийн газрууд 12 сарын 1,2-ны бямба, ням гарагт нэгэн дор хамгийн өндөр хямдралтай номын худалдааг Соёлын төв өргөө болон Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын номын санд тус тус зохион байгуулна. Энэ үеэр хүүхдийн номыг 20-70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалах бөгөөд …

  • 30 November

    Хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд  ихэнх нутгаар цас орж, салхи 20-30 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.  Түүнчлэн хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд …

  • 30 November

    Амгалан амаржих газрын амбулаторийн тасагт Уламжлалт болон хавдрын кабинет нээгдлээ

    Нийслэлийн Амгалан амаржих газрын амбулаторийн тасагт Уламжлалт болон Хавдрын кабинет энэ сарын 20-нд шинээр нээгдлээ.  Эмэгтэйчүүдийн хавдрын кабинет нь 2018 оны долдугаар сарын 01-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд нийт 236 үйлчлүүлэгчийг үзлэг шинжилгээнд хамруулсан байна. Уламжлалтын  кабинет нь 2018 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 232 үйлчлүүлэгчдэд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр уламжлалт анагаах …

  • 30 November

    УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана

    УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд хуралдана.Уг хуралдаанаар ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани их хэмжээний зээл авсан талаар иргэн, аж ахуйн нэгж, УИХ-ын гишүүдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэх аж. Мөн УИХ-ын 2016 оны сонгуулийн үед тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалын суудлыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгохоор үгсэн хуйвалдсан бичлэгийн …

  • 30 November

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 30-наас 1-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи, шуурга шуурч, 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс …

  • 29 November

    Д.Батбаатар:Хэн нэгэн гишүүнийг намаас хөөгөөгүй 

    Зарим мэдээллийн хэрэгслүүдээр МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж нэр бүхий 5 хүнийг намаас хөөх шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл гарсан.Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатараас тодруулга авсан юм. Тэрбээр”Өнөөдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ээлжит хурал болсон. Энэ удаагийн хурлаар намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн гэдгийг хэлсэн юм. Уг хурлаар Хяналтын Ерөнхий хорооны гишүүд цаг үеийн …

  • 29 November

    Гудамжинд амьдарч байгаа хүүхдүүдийг холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ

    Нийслэлийн цагдаагийн газар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар болон бусад байгууллагуудтай хамтран хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гудамжинд ажиллаж, амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэлт 2018” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд томоохон зах, худалдааны төв, олон нийтийн газар, хогын цэгүүд, цахим тоглоомын газар зэрэг газруудаас эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 18, хараа …