Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Олимпын гудамжийг Нарны замтай холбох түр зам өнөөдрөөс эхлэн ашиглалтад орлоо. Иргэд, жолооч нар Нарны зам Таван богд Тоёота төвийн баруун талын шинээр гаргасан түр замаар Олимпын гудамж, Юнескогийн гудамжны авто замд зорчих боломжтой болж байна. Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил хүйтний улиралд зогсож байгаа тул түр замыг нээжээ. Уг зам 2019 оны …
Tag Archives: нийгэм
November, 2018
-
20 November
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон байна. Түүнчлэн Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голд 5-15 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд 10-25 …
-
20 November
Улайдаггүй Б.Ундармаа
Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын 27 гишүүн дотор Б.Ундармаа муухай харагдаж байна. Өөрийн хөрөнгө нь 128 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй,арилжааны “Капитал” банктай, “Бишрэлт”, “Wellmart” сүлжээ дэлгүүртэй түүний сэтгэл дундуурхан л байдаг бололтой. УИХ-д анх удаагаа суусан Б.Ундармаа ЖДҮ сангаас зээл авсан нь ил гарснаас хойш төрөөс авсан бүх хөрөнгөнүүд нь даган задарч жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтан болохыг олон нийт …
-
20 November
Дуучин Н.Наранбаатар залуу гэр бүлд иж бүрэн гал тогоо бэлэглэжээ
“Боловсрол” телевиз, үндэсний тавилга үйлдвэрлэгч “Kitchen all” компанитай хамтран хүргэдэг “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорсон дуучин Н.Наранбаатар залуу гэр бүлийг дэмжин иж бүрэн гал тогоо бэлэглэжээ. “Гал тогоо” шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэлсэн цагаас хойш 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий гал тогоог нийт дөрвөн айлд бэлэглэсэн байна. Тус нэвтрүүлгийн дөрөв дэх гал тогоог дуучин Наагийн буюу Н.Наранбаатар “Боловсрол” …
-
20 November
Өдөр өнжүүлэх төвийн согтуу багшаас болж, зургаан настай хүү төөрчээ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зургаан настай хүү алга болсон тухай дуудлага өчигдөр /2018.11.19/ цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсээс 50 албан хаагч гарч эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Сургуулийн ойр орчим буюу БГД-ийн 14, 15, 16 дугаар хороонд эрлийн ажиллагааг явуулж 23:30 цагт хүүг 15 дугаар хороонд байрлах эмийн сангийн орчмоос олжээ. Цагдаагийн алба хаагчид ангийн багшаас нь …
-
20 November
Т.Мөнхтунгалаг: Б.Батзоригоос байцаалт авсан
АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. -Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зурснаа өргөн барьж, улс төрийн хүрээнд зөрчил ихтэй байгаа. Энэ цаг үед АТГ-аас УИХ-ын зарим гишүүд, сайдууд болон гэр бүлийн гишүүдийг нь ЖДҮДС-гийн асуудлаар дуудаж байцааж байгаа нь улс төрийн нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. Та …
-
20 November
Мисс Б.Мөнхчимэг соёл, урлагийн салбарын шилдэг оюутнаар шалгарчээ
“Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн ивээл дор, Монголын оюутны тэргүүн дээд шагнал гардуулах “Эрдмийн Хонх” ёслолын арга хэмжээ энэ сарын 17-нд Төрийн ордны их танхимд зохион байгуулагдлаа. “Нийгмийн Ардчилал” Монголын оюутны холбооноос санаачлан сурлага, хөдөлмөр, урлаг, спорт, хүмүүнлэгийн салбарт тив дэлхий, олон улсад амжилт үзүүлсэн шилдэг оюутнуудыг шалгаруулан, олон …
-
20 November
Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм хүйтэн, Алтайн өвөр говь …
-
19 November
“MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн 1 дүгээр хороо, Түмэн төвийн хоёрдугаар давхарт байрлах Монгол ламиан ХХК-ий “MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус хятад хоолны ресторанд 10 гаруй зөрчил илэрсэн байна. Иймд үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг …
-
19 November
Ц.Элбэгдорж Польш Улсын 100 жилийн ойн баярт оролцжээ
БНПУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ой, “Азийн өдөр” хуралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүндэт зочноор оролцжээ. Польш улсын дээрх баяр нь Монголын Үндэсний эрх чөлөөний өдрийн ойтой адил утгатай аж. Монгол Улс эрх чөлөөний 100 жилийн ойгоо 2011 онд тэмдэглэснээс хойш жил бүр арванхоёрдугаар сарын 29-ны өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр болгон тэмдэглэж байгаа юм. Ц.Элбэгдорж Польшийн Сеймийн удирдлагатай …
-
19 November
Иргэний андгай өргөх ёслолд 850 сурагч оролцоно
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 26-нд буюу Улс тунхагласны өдрийг тохиолдуулан болдог уламжлалтай. Уг ёслолд 16 нас хүрч байгаа төлөөллүүд оролцдог. “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд нийслэлийн есөн дүүргийн 850 сурагч нэгэн дор андгайгаа өргөж, салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил хүмүүс иргэний үнэмлэх, батламжийг нь гардуулна гэдгийг Монголын залуучуудын холбооноос …
-
19 November
Гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
Он гарсаар улсын хэмжээнд 3040 удаагийн объектын гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын албаны алба хаагчид ажиллан, 791 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3.15 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40.9 хувиар өссөн байна. Түүнчлэн гал түймрийн улмаас 58 хүн амь …
-
19 November
АТГ цэцэрлэгт хүрээлэнд газар авч, Су. Батболд баталгаажуулжээ
Авлигатай тэмцэх газар Барс захын хойд талд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэнд газар авчээ. Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаярыг хотын мээр байх үед буюу 2012 оны зургадугаар сарын 22‑ны өдрийн Нийслэлийн засаг даргын захирамжаар Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт дэвсгэрт 0,23 га газрыг АТГ ажилчдын орон сууц барина хэмээн авсан байна. Түүнийг нь 2018 оны гуравдугаар сарын 27‑ны …
-
19 November
“Эвсэг” брэнд сүлжих, оёх үйлдвэрлэлдээ томоохон хөрөнгө оруулалт хийлээ
“Эвсэг” брэндийн сүлжмэлийн шинэ үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ энэ сарын 17-нд боллоо. Шинэ үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монголын ноос, ноолуурын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнэ, тус холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү нарын албаны хүмүүс болон үйлдвэрийн удирдлагууд оролцон, үг хэлж, нээлтийн тууз хайчиллаа. Жилдээ 530 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр Герман Улсын “Stoll”, Япон Улсын …
-
19 November
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөхийн биед халджээ
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхийн амь насанд халдахаар завдсан хэрэг энэ сарын 17-ны өдөр буюу Бямба гаригт гарчээ. Тэрбээр “Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халдаж төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож, нүүр амыг нь гэмтээсэн байна. Орцонд болсон энэ явдлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл