Tag Archives: нийгэм

May, 2018

  • 15 May

    “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр-т ” зориулсан өдөрлөг болно

      Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-гаас хамтран энэ тавдугаар сарын 17-нд тохиож буй “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн  Эрүүл мэндийн төвүүдээс гадна “Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Мөнгөн гүүр”, “Номун” зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцоно. …

  • 15 May

    “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн болно

    Монгол Улс нь баялаг соёл, үлгэрийн мэт байгаль, аюулгүй орчин, нөхөрсөг ард иргэдээрээ жуулчдыг өөртөө татдаг. Айлчлан ирж буй зуны саруудад цэцэг навчис дэлгэрч, байгалийн гоо үзэсгэлэн улам бүр тодрон аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрддэг билээ. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа иргэдэд “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгээр зочлохыг санал болгож байна. Тус үзэсгэлэн дөрөв …

  • 15 May

    “Ван трейд”ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Ван трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргалаа. “Ван трейд” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн аж. Мөн тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын …

  • 15 May

    Яруу найрагч А. Эрдэнэ-Очир таалал төгсжээ

    Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн шагналт Болор цомын эзэн нэрт яруу найрагч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир бурхны оронд заларчээ. Яруу найрагч А.Эрдэнэ-Очир нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул бөгөөд Монголын их утга зохиол, яруу  найрагт түүхийн шинэ хуудсыг нээж, “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн  нэгэн үеийн яруу найрагчдын тодоор гэрэлтсэн төлөөлөгч болсон билээ. Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, …

  • 15 May

    Барилгын тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагууд олгодог боллоо

    Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг барилгын төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх шийдвэр ажил хэрэг болжээ. Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр 2017 оны 12 дугаар сард болсон сонгон шалгаруулалтаар Монголын барилгын үндэсний ассоциаци болон барилгын салбарын бусад төрийн бус мэргэжлийн байгууллагуудын хамтарсан түншлэл оролцон шалгарч, 2018 оны 01 дүгээр сарын 25-нд салбарын ТББ-уудын түншлэлийг төлөөлөн Монголын Барилгын Үндэсний …

  • 15 May

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын сарын 15-ны мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:30 цагт: 8, 17-р хороо Тайгын булаг, Жимобайл, Мосол, Охин хүү, Натуца ХХК, Орхон түшээ мөрөн БГБХ, Бэсрэг трейд, Эрхэс трейд, Скайтел, Од-мөнх, Амин уул ХХК, Трансбус ХХК, Мод эд ХХК, 016-р ЦА-ийн зоорь …

  • 15 May

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, баруун аймгуудын …

  • 14 May

    Сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг анхааруулж байна

    Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын үндэсний гадаад паспортад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сунгалт хийхгүй болсон билээ. Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан бөгөөд гадаадын бусад улсуудын хувьд ч …

  • 14 May

    Ц.Энгүүн: Би галт зэвсгийг сурталчлах зорилгоор санаатайгаар бичлэг хийгээгүй

     “The Voice” шоуны шилдэг оролцогчдын нэг Ц.Энгүүн аавтайгаа хамт хийн буугаар буудаж буй бичлэг цацагдсан билээ Тус хэргийн талаар  цагдаагийн байгууллаас “2018 оны тавдугаар сарын 8-нд “Айлын цонхноос буугаар буудаж байна” гэсэн гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Шалгалт хийхэд Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны цонхоор Ц.Энгүүн аавынхаа хамтаар хийн буугаар буудсан нь урьдчилсан мэдүүлгээр тогтоогдсон. Мөн уг буу нь …

  • 14 May

    Цагдаагийн байгууллагын “Хүндэт жуух”-аар иргэн  Д.Чимэддамбыг шагналаа

    Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/292 тоот тушаалаар иргэн Д.Чимэддамбыг “Хүндэт жуух”-аар шагнасныг Мөрдөн байцаах албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батзогсох өнөөдөр гардууллаа. Өнгөрсөн сард залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсөлтийг сааруулах, шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор эрчимжүүлсэн, нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, …

  • 14 May

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэрт зохиолч Ч.Лодойдамба болон гэргийгийнх нь хөшөөг босголоо

      Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Төрийн хошой шагналт, төр нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, зууны манлай “Тунгалаг тамир” романы зохиолч Ч.Лодойдамба болон түүний гэргий, Монгол Улсын ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын “Гэрэлт хайрын хөшөө”-г  босгожээ. “Тунгалаг Тамир”-ын үнэнч уншигч Өвөр монгол ахан дүүсийн хандиваар энэхүү хөшөөг бүтээжээ.  Нээлтийн ёслолын ажиллагаанд “Тунгалаг тамир” уран сайхны киноны Эрдэнэ, Дулмаа нарын дүрд тоглосон жүжигчин Ш.Дэлгэржаргал,  МУГЖ Н.Баатар нар оролцсон юм.    

  • 12 May

    Мессэж зараар эмэгтэйчүүдтэй танилцан дээрэмддэг этгээдүүдийг баривчилжээ

    Энэ сарын 5-ны өдөр иргэн М, О нар нь мессэж зараар үл таних залуучуудтай танилцаж уулзсанаар тэднийг 5-6 залуу бүлэглэн хүчирхийлж, зодож дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг гэмт хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж өмнө нь 14 удаагийн үйлдэлтэй 20-26 насны бүлэг этгээд үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо. Иймээс иргэдийг олон …

  • 12 May

    Орон сууцны ордер хуурамчаар үйлдэж, залилах гэмт хэрэг гарч байна

    Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ буюу бидний нэрлэж заншсанаар орон сууцны ордер болон бусад баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг цагдаагийн байгууллагад цөөн бус бүртгэгджээ. Ийм төрлийн гэмт хэрэгт орон сууц худалдан авч буй иргэд болон мөнхүү санхүүгийн байгууллагууд, тэр дундаа Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-д хохирогч болох тохиолдлууд …

  • 12 May

    У.Хүрэлсүх: Мод тарина гэдэг бол маш их буянтай ажил

    “Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон бусад албаны төлөөллүүд, 40 гаруй байгууллагын ажилтан албан хаагчид, нийслэлийн иргэд оролцлоо. Нийслэлийн Засаг …

  • 12 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн өргөө амаржихын хашаанд мод тарив

    Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан юм. Энэхүү Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүхт 90 жилийн ой нь тохиож буй Нэгдүгээр төрөх буюу Нийслэлийн …