Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт өөрийн харьяа 134 ус, дулаан дамжуулах төвтэй. Халаалтын 199.4 км, хэрэгцээний халуун усны 154.3 км, хүйтэн усны 85.8 км, ариутгах татуургын 183.1 км инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчдийг халуун хүйтэн усаар хангадаг юм. 1597 орон сууцны байрны 91677 өрх, 298429 оршин суугч, 8420 аж ахуйн …
Tag Archives: нийслэл
November, 2015
-
25 November
Нийслэлийн мөсөн гулгуур шиг зам талбай иргэдийн самбааг сорьж байна
Сүүлийн өдрүүдэд нийт нут гаар цас орж, хүйтний эрч чангарч байна. Өн гөрсөн жилийн энэ үетэй харь цуулахад нийслэл хотын хувьд цас их унасан гэдгийг мэр гэжлийн байгууллагынхан он цолж байна. Өнгөрсөн сарын 25-нд анхны цас орж, өвлийн улирал нийслэлчүүдийн хаалгыг тогшсон. Түүнээс хойш сарын хугацаанд хэд хэдэн удаа их, бага хэмжээгээр цас унаж, нийслэл хотын иргэд халтиргаа гулгаатай нүүр …
-
18 November
“Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг www.book.ub.gov.mn хаягаар орж уншаарай
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Архивын газраас хамтран анх удаа “Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг нийслэлийн 375 жилийн ойд зориулан өнгөрсөн онд бүтээсэн бөгөөд энэхүү номыг нийслэлийн Засаг захиргааны байгууллагуудын мэдээллээр баяжуулан дахин шинэчиллээ. Цахим номонд 1921-2013 оны Монгол Улсын Ардын Их хурлын болон Сайд нарын зөвлөлийн хурлын тогтоол, Улаанбаатар хотын АДХГЗ-ны тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын …
-
17 November
40 наслаад төрдөө хаягдсан сувилал
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдсэн. Уг сувиллын газрын үндэс суурь анх 1933 онд аж үйлдвэрийн комбинат барьж байгуулах үед 90 гаруй метрийн гүнээс нүүрсхүчлийн хийтэй, төмөртэй рашаан илэрснээр тавигдсан байдаг. Одоогийн газар дээрээ 40 гаруй жилийн нүүр үзэж байгаа барилгын шавыг анх 1969 онд тавьж, 1974 онд …
-
17 November
Шинэ цэвэрлэх байгууламжийг концессийн гэрээгээр барих асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод шинээр цэвэрлэх байгууламж барих-250000 м.куб/хоног хүчин чадалтай төсөл”-ийг нэмж оруулахаар шийдвэрлэж, концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгалаа. 1964 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл, барилга байгууламжийн их засвар хийх, 250 000 метр …
-
17 November
Нийтийн тээврийн 114 буудлыг бүрэн шинэчлэв
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтээр “Жи Си Деко Монгол” ХХК-тай хамтран хотын төвийн автобусны буудлуудыг бүрэн шинэчилллээ. Ингэснээр автобусны буудлууд байнгын арчилгаатай болж байгаа төдийгүй, иргэд автобус хүлээж зогсох зуураа эхний 20 минут үнэгүй интернэт ашиглах боломжтой болов. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 114 автобусны буудлыг иж бүрэн шинэчлээд байгаа бөгөөд нийт 250 буудлыг яг ийм маягаар …
-
17 November
Чингэлтэй дүүрэгт хальтиргаа гулгаа арилгах ажлуудыг хэрэгжүүллээ
2015 оны 11 дүгээр сарын 15-16 нд шилжих шөнө орсон цас оролтоор ЗДТГ-н Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс 2015.11.15-ны ням гарагт хуваарийн дагуу ажилласан бөгөөд цаг үеийн байдлыг Шуурхай удирдлага зохицуулалтын төвд мэдээллэн ажиллалаа. Дээрх ажилд 2015.11.15-ны ням гарагын 18.00 цагаас шөнийн 02.00 цагийн хооронд “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ний 30 зам талбайн ажилтан, 2 жолооч, 3 ачигчийг ажиллуулан нийтийн эзэмшлийн …
-
17 November
Хот байгуулалтыг цогцоор нь хэрхэн шийдэх талаар ярилцлаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Германы GIZ Nexus төсөлтэй хамтран Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газруудыг хамруулсан нэгдсэн сургалт зохион байгуулаа. Сургалтаар хотын Nexus хөгжлийн чиг хандлага буюу төр засгийн болон нутгийн захиргааны бүх түвшний байгууллагуудыг оролцуулан бодит загвар төслүүдийг хэрэгжүүлэх замаар хот байгуулалтыг цогцоор нь хэрхэн шийдэх талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, хүн амын өсөлт, хотжилт, өсөж …
-
11 November
Авто худалдааны цогцолбор ашиглалтанд орлоо
Улаанбаатар хотын 2020 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд барилгын материалын нэгдсэн төвийг Налайх дүүрэгт байгуулах, техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж Улаанбаатар хотын баруун хэсэгт, хуучин 22-ын товчоо орчим төвлөрүүлэхээр тусгасан байдаг. Энэхүү төлөвлөгөөний дагуу Автохудалдааны цогцолборын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИТХ-ын Тэргүүлэгчдээс батлан, өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгнээс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны …
-
9 November
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг дуусгахыг үүрэг болголоо
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн болж, зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг даалгавар өглөө. Мөн дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Өмнөх зөвлөлгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт · Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг төлөвлөгөөний дагуу тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ ажлын хүрээнд …
-
9 November
Гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөрийг батлав
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн “Гэртээ харих зам” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөр нь иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийн нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах зорилготой юм. 2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор 1 016 иргэн гэр оронгүй, …
-
9 November
Шинээр мөрдөгдөж байгаа галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчиллаа
Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөг зохион байгуулах” ажлын удирдамжийг хэрэгжүүлэн нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн баталсан “Өдөрлөг зохион байгуулах” ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн аврах анги, гал унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүний 201 алба хаагч, 27 хорооны …
-
9 November
Нийтийн талбай, хорооллын доторх цас мөсийг тогтмол цэвэрлэхийг үүрэг болголоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхайн үеэр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хүүхдийн ордноос урагш, Чингисийн өргөн чөлөөнд ногоон байгууламж дээр “Гадна хаяг мэдээллийн байгууламжид тавигдах шаардлага”-ыг зөрчин байрлуулсан самбаруудыг яаралтай буулгахыг санууллаа. Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, сандал, хогийн савыг засварлах, гудамж, зам талбай, хорооллын доторх сүүдэр хэсгийн мөсийг арилгах арга хэмжээг авч, харьцуулсан зургаар …
-
9 November
Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Зөв зуурмаг” ХХК-ийн байрны дээвэр хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.08-ны өдрийн 14:38 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашин, Хан-Уул дүүргийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч; Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 13 дугаар гудамжийн 225 тоотод иргэн Ц-н 600 боодол …
-
9 November
Улаанбаатар хотын 10 байршилд унадаг дугуйн зогсоол байгууллаа
Сүүлийн жилүүдэд ажил, сургуульдаа дугуйгаар ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гаднах талбайдаа дугуйн зогсоол байгуулж эхэлсэн. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, цагийг зөв боловсон өнгөрөөж буй иргэддээ туслах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын төвийн 10 байршилд ундаг дугуйн зогсоол байгууллаа. Унадаг дугуйн зогсоолыг Соёлын төв өргөөний хойно, Хангарьд ордоны урд талд, Цэрэндоржийн гудамж …