Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75 396 татвар төлөгч иргэн 2015 оны тайлан ирүүлсэн бөгөөд нийт 45,8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна. Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 3453 татвар төлөгч буюу 1,7 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм байна. Буцаан олголт авахаар 2016 оны 1 дүгээр …
Tag Archives: нийслэл
March, 2016
-
14 March
Хүнсний ногоо, жимс тариалах зориулалтаар газар эзэмших эрх олгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А193 дугаар захирамж гаргав. Захирамжийн дагуу нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хуандайн аманд Төмс, хүнсний ногоо тариалах, фермерийн аж ахуйн зориулалтаар 5 га, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг …
-
14 March
Өнөөдөр
11.00 цагт: “Дэлхийн цирк Монголд 2016” тоглолтын хэвлэлийн бага хурал Монголын үндэсний циркт (АСА) болно. Дэлхийн 15 орны циркийн жүжигчдийн хамтарсан тоглолтод араатны хаан арслан, алиа сармагчин, лам гөрөөс гээд олон амьтан бас оролцох юм. Мөн саяхан дэлхийн циркчдийн тэмцээний цомуудыг хамаад ирсэн монголчууд ч бас оролцоно. Утас: 99093025 11.00 цагт: Олимпизмийг аврах хөдөлгөөнөөс МҮОХ-ны хууль бус үйл ажиллагааны талаар …
-
11 March
Олон улсын Абилимпын 9 дүгээр наадмын тамирчдын зардлыг Нийслэл гаргана
Нийслэлийн Засаг дарга “Дэмжлэг үзүүлэх тухай” А/171 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд Франц Улсад зохион байгуулагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын Абилимпын 9 дүгээр наадамд эх орноо төлөөлөн оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тэмцээнд оролцох зардал болох 16,686,100 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ. Харин тэмцээнд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн …
-
11 March
Цахилгаа шугамынхан энэ сард засвар хийх байршлуудын хувиар гаргав
Сар өдөр Дүүрэг Засвар хийх цаг Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил 11/III Баянзүрх 10:30-17:00 18-р хороо 13-р хороолол 1, 2, 5, 6, 7, 8А, Б, 9, Зүмбэрийн 13 , Рокмоны 23, 9А, Бурмаа ХОС-ын 44, MCS 3, 4, 5, 16, Энхтайваны 6, 10, 11, 12, 43, 6-72, Алтан өргөөгийн 72, 72Б байр, Цэцэрлэгжилт, Наран фүүдс, 84-р сургууль, 22-р цэцэрлэг, УБЦТС ТӨХК-ийн …
-
10 March
2012-2015 ОНД Нийслэлд 83.63 КМ Авто зам баригджээ
Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр улс, нийслэлийн төсөв, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, концессийн гэрээ, гадаадын зээл тусламж, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2012 – 2015 онд 83,63 км авто замыг шинээр барьж, 175,77 км авто замыг өргөтгөн шинэчилж, 721,8 урт метр гүүрийг шинээр барьж, 478,36 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж, засварлав. Мөн авто машины нүхэн гарцыг 3 байршилд, явган хүний нүхэн гарцыг 1 байршилд, явган хүний гүүрэн гарцыг 4 байршилд, түр гүүрийг2 байршилд, авто …
-
10 March
“Нийслэлийн их ба нээлттэй өгөгдлийг зохицуулах журам” батлагдав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн их ба нээлттэй өгөгдлийг зохицуулах журам батлах тухай” А/170 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн бүх шатны байгууллагуудын өгөгдөл, өгөгдлийн сан, сервер системийг нийслэлийн дата төвд байршуулж, их өгөгдөл үүсгэх, нийслэлийн дата төвтэй шууд холболт үүсгэх, зарим өгөгдлийг иргэдэд нээлттэйгээр нийтлэх, түүнийг дэмжих, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн их ба нээлттэй …
-
9 March
Авто замын трасст өмчлөлийн шазар нь орсон “Ноён уул эрдэнэ” ХХК-д эд хөрөнгийн нөхөн олговор олгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/182 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хийсэн Дунд гол үйлдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын арын 4 км авто замын шинэчлэлт /Гандийн гудамжнаас баруун тийш Ажилчдын гудамж хүртэл/-ийн трасст өртсөн “Ноён Уул эрдэнэ” ХХК-ийн эзэмшил газар дээрх эд хөрөнгийн нөхөх олговор болох 6 сая 100 …
-
9 March
Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг сайжруулана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/175 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нийтийн тээврийн салбарын шугамын орлогын бууралтыг зогсоох, тээврийн үйлчилгээ, санхүүгийн сахилга батыг сайжруулах талаар нэн яаралтай, шийдвэртэй арга хэмжээ авах зорилгоор хэд хэдэн албан тушаалтнуудад үүрэг өглөө. Тодруулбал, нийслэлийн тээврийн газарт, шугамын орлогын …
-
9 March
Энэ сард 3, 8 тоогоор төгссөн тээвийн хэрэгсэл албан татварт хамрагдана
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 …
-
9 March
АНУ-ЫН филаделвфийн симпони найрал хөгжмийнхөн ирэх онд Монголд тоглолтоо хийнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт Элчин сайд Б.Алтангэрэл, тус чуулгын Ерөнхийлөгч Аллисон Вулгамор нар 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Конгрессын ордонд гарын үсэг зурлаа. Энэхүү Санамж бичгийн дагуу АНУ-д төдийгүй дэлхийд нэртэй Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зочлон бүрэн …
-
5 March
Шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүйг анхаарууллаа
Байгалийн онц аюулт үзэгдэлтэй холбогдуулан Онцгой байдлын газраас бэлэн байдал зарлан ажилласны үр дүнд өнгөрсөн хоёр хоногт болсон байгалийн онц аюултай үзэгдлийг хохирол багатай даван гарчээ. Баруун Сибирээс орж ирсэн хүйтэн урсгалын нөлөөгөөр цасаар шуурсаны улмаас хаагдсан зарим замын хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 10:00 цагаас эхлэн нээсэн юм. Учир нь Баруун Сибирийн хүйтэн агаарын урсгал энэ сарын 5-7-ын өдрүүдэд манай улсын …
-
2 March
Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх захирамж гарлаа
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх А/77 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”-ийг баталлаа. Мөн захирамжаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон байгууллага,аж ахуйн нэгжийг татан оролцуулж хамтран ажиллан үр дүнг тооцох, биелэлтийг Улаанбаатар …
-
2 March
280 саяын өртөгтэй “Усан хөшгийг” хэн захиалав
Өнгөрсөн зун Арслантай гүүрэнд нээлтээ хийсэн цагаасаа л нэлээд хэл ам дагуулж олны дургүйцлийг төрүүлээд байсан 70 саяын өртөгтэй “Усан хөшиг” долоо хонолгүй эвдэрч олон нийтийн дүргүйг хүргэж байсан. Уг зорилго нь нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах Арслантай гүүрний гэрэлтдэг “усан хөшиг” одоо хаан байна вэ? “Хан урсгал” ХХК-ийнхан гүйцэтгэж гурван жилийн баталгаа өгсөн гэдэг. Яг ийм “усан хөшиг” шиг дөрвөн ч бүтээн байгуулалт нийслэлийн …
-
1 March
Монголын сэтгүүл зүйн 103 жилийн ой соёлын төв өргөөнд болно
Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 103 жилийн ойг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран 3 сарын 4-ны өдөр Соёлын төв өргөөнөө тэмдэглэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ өдрийг тодорхой сэдвийн дор тэмдэглэн, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарсан тунхаг бичиг гаргадаг бөгөөд энэ удаад мэдээллийн ил тод байдал, нээлттэй засаглалын тухай ярилцах юм. …