Төрийн зарим чиг үүргийг төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эзэнгүй золбин нохой, муур устгалын гүйцэтгэлд хяналт тавих, түүнтэй холбогдох судалгаа, мониторинг хийх ажлын саналыг төрийн бус байгууллагуудын дунд зарлалаа. Сонгогдсон төрийн бус байгууллагууд эзэнгүй нохой, муур устгах ажлыг газар дээр нь биечлэн шалгаж, устгагдсан нохойны тоо хэмжээг тогтооно. Мөн устгасан …
Tag Archives: нийслэл
February, 2016
-
22 February
Монголын тэшүүрийн холбооны Хандгайтын аманд газар эзэмших эрхийг цуцаллаа
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болсонд тооцох тухай” А/115 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт Хандгайтын аманд газар ашиглагч Монголын тэшүүрийн холбоо нь Газрын тухай хууль зөрчин газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тул нийслэлийн Засаг …
-
22 February
Газрын дуудлага худалдаа болно
Нийслэлийн нутаг дэвсгэрт дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана. д/д Газрын байршил Зориулалт Хэмжээ /га/ Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ Барилгын зургууд /төг/ Барилгын зургууд 1 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон …
-
22 February
Нийслэлийн удирдлагын зөвлөл хуралдана
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Удирдлагын зөвлөлийн хуралдааны журамд өөрчлөлт оруулсан билээ. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн нэгдүгээр салбарыг Дүнжингарав худалдааны төвд байгуулсан. Тус төв нь нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 350 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар 2000-2500 иргэн үйлчлүүлж байна. Үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх өргөдөл, гомдлыг өдөрт нь шийдвэрлэж байгаа бол тодорхой хугацаа шаардлагатай асуудлыг дараагийн …
-
20 February
Түрээсийн байранд амьдрах иргэд ямар шалгуур хангах ёстой вэ?
Засгийн Газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг боловсруулж дуусах шатандаа орсон байна. Журамд ямар шалгуур тусгаад байгаа талаар БХБЯ-ны эх сурвалжаас тодруулахад: – 21 нас хүрсэн, – тогтмол орлоготой, – нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, – тухайн орон нутагтаа 5 жилээс доошгүй хугацаагаар амьдарсан, – төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцгүй байх зэрэг шаардлагуудыг тусгасан гэлээ. Түүнчлэн эхний удаад 3 сарын түрээсийн …
-
19 February
Хан-Уул дүүргийн 13-р хороонд ахуйн үйлчилгээний цогцолбор барина
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 13-р хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн буудалд ахуйн үйлчилгээний барилгыг концессоор барих эрх олголоо. Тус хороо нь 1310 өрхтэй, 4125 хүн амтай болов ч халуун ус болон ахуй үйлчилгээний төв байдаггүй юм байна. Иймд тухайн хороонд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц ахуйн …
-
19 February
Гал түймрийн утаанд иргэд угаартаж амиа алдах эрсдэлтэй байсныг амжиж аварлаа
БГД-ийн 16-р хороо 2-60 айлын 1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 13:23 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1, 2 дугаар тасгийг очиход 5 давхар байшингийн өрөөнд эд зүйл шатаж байсныг унтраасан байна.Гал түймрийн улмаас барилгын өрөөнүүд, орц утаажилт ихтэй иргэд угаартаж амь насаа алдах эрсдэлтэй байсан тул …
-
18 February
Орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллана
Улаанбаатар хотод 1965-2000 онд барьж ашиглалтад орсон 1600 гаруй орон сууц байгаа бөгөөд эдгээр орон сууцууд ашиглалтад ороод удсан учраас хана, шал, таазны зай завсраар дулаанаа алдаж, дулааны хувийн алдагдал норматив хэмжээнээс 35-40 хувиар нэмэгдсэн байна. Дулааны алдагдал ихтэй байх нь эрчим хүчний хэрэглээг тэр хэрээр нэмдэг учраас орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дулаалгын шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг нийслэлээс …
-
18 February
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төвийг Улаанбаатар хотод байгуулна
Нийслэл, Олон улсын КОЙКА байгууллага, Азийн Сантай хамтран бизнес эрхлэх эмэгтэйчүүдийг дэмжин ажиллахаар тохиролцож өнөөдөр талууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд эмэгтэйчүүдийг өөрсдийн жижиг, дунд бизнесийг эхлүүлэхэд шаардлагатай орчин нөхцлийг бүрдүүлсэн, сургалт явуулах, уулзалт хийх, бизнесийн бусад үйлчилгээ явуулах зай талбайгаар хангагдсан бизнес төвийг Улаанбаатар хотод байгуулж, энэ оны 7 сард нээн ажиллуулахаар боллоо. Энэхүү …
-
18 February
Нарантуул зах маргаашнаас ажиллаж эхэлнэ
“Нарантуул” худалдааны төв жилдээ ганц удаа буюу сар шинийн баярын үеэр урт хугацаагаар амардаг уламжлалтай. Энэ сарын 9-нөөс эхлэн амарсан зах маргаашнаас энгийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх гэнэ.
-
18 February
“Монгол цэргийн жавхаа” уралдааны нээлт энэ сарын 24-нд болно
“Монгол цэргийн жавхаа” уралдаан дөрөв дэх жилдээ болоход бэлэн боллоо. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах зорилготой энэ уралдаан 02 сарын 24-ноос 05 сарын 15-ны өдөр хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Нийслэлийн нутгийн захиргааны …
-
15 February
Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний буудлыг “Нийслэлийн” гэж нэрлэхээр болов
Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар төмөр замын даргын хамтарсан захирамж, тушаалаар Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн үйлчилгээний буудлыг “Нийслэлийн” гэж тодорхойлж дотоод гадаадад зарлаж, газрын зураглалд тусган байршлыг тэмдэглэхээр боллоо. Монгол Улс Евро-Азийн хамтын ажиллагааны Зүүн хойд Ази дахь түшиц газар, тээврийн коридор, эдийн засгийн бүс, олон улсын аялал жуулчлалын төв болон хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний буудлыг ийнхүү …
-
9 February
Алслагдсан чиглэлүүдэд микроавтобус захиалж болно
Сар шинийн баярын өдрүүд буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах бөгөөд захиалгыг 11-326352, …
-
9 February
Баярын өдрүүдэд гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь
“Сар шинийн баяр” –ын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь А. Зөөврөөр /машин/ ус түгээх байрууд /ЗУХА/ Сар өдөр Гариг Ажиллах цаг Энгийн өдрүүдэд ажиллах цагийн хуваарь Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь II/08 Даваа Амарна 10:00 -14:00 15:00 -19:00 II/09 Мягмар 10:00 -14:00 15:00 -19:00 Амарна II/10 Лхагва 10:00 -14:00 15:00 -19:00 Амарна II/11 Пүрэв Амарна …
-
8 February
Нийслэлийн удирдлагууд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
Нийслэлчүүд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье. Нийслэлийн төр захиргааны байгууллага, нийслэлчүүд та бүхнийхээ дэмжлэг, оролцоотойгоор Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуулчлалын төв болгох зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Даншиг наадмаа сэргээж, сонгодог урлаг, соёлын өвөө сурталчилсан 30 гаруй арга хэмжээг зохион байгууллаа. Олон улс, дэлхий дахинд хотоо сурталчилж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ …