Tag Archives: нийслэл

January, 2016

  • 28 January

    Нийслэлчүүдийн цасны баяр Хандгайтын Янзага зусланд бямба гарагт болно

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, нийслэлийн иргэдэд амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор жил бүр зохион байгуулж буй “Эрүүл агаар – Рио -2016” өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний цасны баяр 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013 – 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг …

  • 28 January

    Сар шинийн өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсэг”-ээс сар шинийн баярын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдэд нийтийн тээврийн хэрэгслийг хүртээмжтэй болгох зорилгоор хэд хэдэн зохицуулалт хийхээр төлөвлөлөө. Тодруулбал, билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 62, …

  • 28 January

    Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг  бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 01 сарын 27-нд эхэлсэн бөгөөд 02 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сар шинийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХК, “Витафит групп” ХХК, …

  • 28 January

    Нийслэлд энэ онд концессоор 44 байршилд авто зам барина

    Нийслэлд 2016 онд концессоор 44 байршилддараах авто замыг барихаар төлөвлөж байна. Үүнд: № Концессын зүйлийн нэр   Концессын зүйлийн төрөл 1 СБД, Cалхитын амны 1.9км хатуу хучилттай авто зам барих-шилжүүлэх 2 СБД, Хуурай мухарын амны шинээр барих 2.0 км  авто зам барих-шилжүүлэх 3 ЧД, Шадивлангийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил барих-шилжүүлэх 4 СБД, Яргайтын богинын 1.3 км авто замын шинэчлэлт …

  • 26 January

    Хүчит шонхор худалдааны төвийн автозамыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

    Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд үүсэх зөмын хөдөлгөөний хэт ачааллыг багасгах, иргэдийн цаг, замвыг хэмнэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны бямба гараг, 01 дүгээр сарын 31, …

  • 26 January

    Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгсэл тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно

    Сар шинийн баярыг угтсан өдрүүдэд Улаанбаатар хотыг чиглэсэн орон нутгийн зам, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд иргэдийн цагийг хэмнэх, ачааллыг бууруулах зорилгоор 2013 оноос хойш сар шинийн баярын өмнөх өдрүүдэд замын хөдөлгөөний түр зохицуулалт хийдэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний …

  • 26 January

    Аялал жуулчлалын улирлыг уртасгана

    Аялал жуулчлалын үндсэн үйл ажиллагаа зуны улиралд явагддагаас шалтгаалж мэргэжлийн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, тур операторууд өрсөлдөх чадвартай үнэ санал болгох, их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжгүй болдог. Зочид буудлын ор ашиглалт, агаарын тээврийн компаниудын суудал дүүргэлтийн түвшин ч улирлаас шууд хамаарч, аялал жуулчлал, түүнийг дагасан олон бизнесүүд 10-р сараас 6 дугаар сарыг хүртэл зогсонги байдалд ордог билээ. Тэгвэл энэ …

  • 25 January

    Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтад Унгар улсын томоохон компани хамтарна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Унгар улсын аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг гуравдагч улсуудадэкспортлох үйлажиллагааявуулдаг “Сабадич Козми Иш Мэйэпито Корпораци”-н Ерөнхий захирал Тамас Гюла Ковакс,”Профешнл Прожет ХХК”-ийн ерөнхий зөвлөх Линг Анталне нар “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэлээ. Ингэснээр авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтад Унгарын талаас нийт 70 сая долларын хөрөнгө …

  • 25 January

    Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/39 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” хөтөлбөрийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжилтийг зохион байгуулан ажиллах  Ажлын хэсгийг уг захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын …

  • 22 January

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж байгаа үйлчилгээний тоог нэмэгдүүлнэ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 21-нд болж хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцлээ. Төрийн үйлчилгээг нэг цэгээс хурдан шуурхай, тэгш, хүртээмжтэй өгөх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг  Дүнжингарав худалдааны төвд байгуулж энэ сарын 14-нд албан ёсоор нээлтээ хийсэн юм. Нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллагын 242 төрлийн үйлчилгээг …

  • 22 January

    Сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлт хүргүүллээ

    Монгол УИХ-аас 2002 онд баталсан “Бага дунд боловсролын тухай” хуульд нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж …

  • 21 January

    Зөрчил гаргасан 203 авто машинд торгуулийн хуудас хүргүүлэв

    Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн улсын байцаагчид, Улаанбаатар хотын Замын цагдаагийн албан хаагчид хамтран зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд автотээврийн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг хэрхэн ханган ажиллаж …

  • 20 January

    С.Энхцэцэг: Нийслэлтэй байгуулж байгаа худалдан авалтын гэрээнүүдийг арбитр дээр бүртгэнэ

    “Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес уулзалт яг одоо болж байна. Энэ үеэр хамтран зохион байгуулагч Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дарга С.Энхцэцэгээс тодруулга авлаа. Танай арбитрын байгууллага хэзээ байгуулагдсан бэ. Өнгөрсөн хугацаанд хэчнээн маргаан хэлэлцэж, шийдвэрлэв? -2015 оны долоодугаар сард байгуулагдсан. Аливаа байгууллага байгуулагдахад, тэр тусмаа арбитр бол маш олон гадаад, дотоодын чадвартай, нэр хүндтэй, мэргэжил боловсролтой арбитрчдыг бүрэлдэхүүндээ оруулахыг …

  • 20 January

    Нийслэл 2016 оны худалдан авалт, төсөл, хөтөлбөрүүдээ хувийн хэвшлийнхэнд танилцуулж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай  хамтран  “Улаанбаатар худалдан авалт-2016” чуулга уулзалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил 800 оролцогчтой байсан тус уулзалтад энэ жил 1000 гаруй оролцогч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэн оролцож байна. Нийслэлийн худалдан авалт, ногоон хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын талаар нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга Н.Батаа …

  • 20 January

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 65 өрх тохилог сууцандаа орлоо

    Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайг баталсан бөгөөд одоогийн байдлаар үндэсний 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 22 байршил, 57 хэсэгчилсэн талбайд нийт 1360 нэгж талбарын 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга …