Tag Archives: нийслэл

December, 2015

  • 31 December

    Баярын өдрөөр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут

    Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна. 12 дугаар сарын 31-нд болох “Мөнгөн шөнө” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөсний дараа 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 нийтийн тээвэр Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу А, В, С байршлаас суурьшлын цэгүүд рүү үйлчилнэ. …

  • 31 December

    Шинэ жилийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Улаанбаатар хотын хэмжээнд шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, 24 цагийн ажиллагаатай байнгын болон түр пост, авто эргүүлийн 68, явган эргүүлийн 163 чиглэлд 3200 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Нэмэлтээр Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 60, Хууль Сахиулахын Их Сургуулийн 120 сонсогч, Ерөнхий боловсролын 122 сургуулийн 7300 орчим “School …

  • 29 December

    Чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр болно

    Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын түүхт 104 жилийн ой тохиож байна.  Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил тав дахь удаагаа 12 дугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд болно. Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж, цомын …

  • 29 December

    Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож, бүх нийтээрээ амарна. Тэгвэл энэ өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг холбогдох албанаас мэдээллээ. Тэгэхээр автомашин хэрэглэгчид ямар нэгэн дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцох нь.

  • 28 December

    Газар өмчлүүлэх цахим бүртгэл дахин хойшлогдлоо

    Газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр дуусах байсан билээ. Тэгвэл ирэх лхагва гараг буюу энэ сарын 30-ныг хүртэл хойшилжээ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн I, II, III, IV ээлжид хамрагдсан Баянзүрх, …

  • 28 December

    Хан-Уул дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтанд орлоо

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 ортой 230 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус цэцэрлэг нь энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа тав дахь цэцэрлэг бөгөөд өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авсан. Шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг Хан-Уул дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар 1.2 тэрбум төгрөгийн …

  • 28 December

    Баярын өдрөөр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут

    Нийслэлийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна. 2015 оны 12 дугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаанд өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 …

  • 25 December

    Шинэ жилийн үдэш шөнийн тээвэр үйлчилгээнд гарна

    Нийслэлийн засаг даргын 2015 оны арванхоёрдугаар сарын 01-ны өдрийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийжээ. 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” 00:30 цагаас өндөрлөнө. Баярын үйл ажиллагааны дараа 18 чиглэлд 18 автобус Чингисийн талбайн баруун, зүүн болон …

  • 25 December

    Нийслэлийн засаг дарга мэдэгдэл гаргалаа

    Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан тэргүүтэй тус бүлгийн төлөөлөгчид 2015 оны 10 сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн 410 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан” хэмээн ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтэд цацсан тул миний бие 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст …

  • 25 December

    Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх төлбөрийг баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг  хэлэлцэн тогтоолоо. Нийслэлийн Засаг  даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр энэхүү асуудлыг танилцуулахдаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” шинэ хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн …

  • 24 December

    1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” маргааш болно

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” маргааш буюу Баасан гарагт Монголын Хүүхдийн ордонд болно. Тус арга хэмжээнд эрсдэлийн түвшин тогтоох программд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд, нийслэлийн “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын нийт 1000 хүүхэд оролцох юм. Энэ үеэр Монголын хүүхдийн ордноос хүүхэд багачууддаа зориулан …

  • 23 December

    Нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд”-үүд тодорлоо

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн урлаг, спорт, сурлагын болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг жил бүр нийслэлийн “Шилдэг хүүхэд”-ээр шалгаруулдаг уламжлалтай. Нийслэлийн “Шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дууриал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг …

  • 22 December

    “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагад 40 сая төгрөгийн санхүүжилт олгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/967 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажилладаг “Зөв …

  • 22 December

    Яармагийн гүүрийг өчигдөр нээлээ

    Энэ сарын 02-ны өдөр Яармагийн түр гүүрэн дээр “Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, “Алтай констракшн” ХХК-ийн  Kia Bongo автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Зам тээврийн ослоос болж 7 хүн гэмтэж,  гүүрийн давхар босоо даацын панелийн нэг панель бүрэн эвдэрсэн юм. Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу гүүрийг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлсэн. Тус гүүрийг засварлаж дууссан бөгөөд өчигдөр хөдөлгөөнийг …

  • 22 December

    Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлнэ

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2016 оны 01 сарын 06-ны өдрөөс 01 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана. Нийслэлийн Ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг дарга нарт дараахь ажлыг үүрэг болгосон юм. …