Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт концессын гэрээгээр барьсан бага оврын цэвэрлэх байгууламжийг өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Энэхүү цэвэрлэх байгууламжийг концессын гэрээгээр барьж энэ оны 8 сард байнгын ашиглалтад оруулсан байна. Цэвэрлэх байгууламж барих гэрээг “Набсан” ХХК авсан бөгөөд тус компани нь өөрийн хөрөнгөөр, гэрээнд заасан хугацаанд цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулан, барилга угсралтын ажлыг …
Tag Archives: нийслэл
December, 2015
-
21 December
Шинэ жилийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа
Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүргийн 6777 аж ахуйн нэгж, байгууллагын 34986 хүн хамрагдаж, нийт 1576.655 тонн хог хаягдал цэвэрлэлээ. Дүүргүүдийн хэмжээнд ажиллаж буй тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчид өөрсдийн хариуцсан хороодын аж ахуйн нэгж, байгууллагыг цэвэрлэгээний ажилд хамруулж, шаардлага тавьж, оролцоогүй аж ахуйн нэгж, иргэнд “Хог хаягдлын тухай”, …
-
21 December
Яармагийн гүүрийг өнөөдөр орой нээнэ
“Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, “Алтай констракшн” ХХК-ийн Kia Bongo автомашинтай мөргөлдөж, Яармагийн гүүрэнд эвдрэл үүсгэсэн билээ. Эвдрэлээс үүдэж, гүүрийг хаагаад байсан юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гүүрийг засварлаж эхэлсэн бөгөөд нийт 77 сая төгрөг зарцуулах тооцоог нийслэлийн Автозамын газраас гаргажээ. Тэгвэл уг гүүрийн засвар дуусч, өнөөдөр оройноос хөдөлгөөн нэвтрүүлж эхлэх юм байна. Гүүрийг засварласан хөрөнгийг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэрийг …
-
21 December
Нийслэлийн шилдэг хүүхдүүд маргааш тодорно
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/852 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн Шилдэг хүүхэд шалгаруулах” журмын дагуу Нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 13:00 цагт Улаанбаатар чуулгад зохион байгуулах гэж байна. Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг Шилдэг манлайлагч, Шилдэг оюунлаг, Шилдэг бүтээлч, Шилдэг тамирчин, Шилдэг авьяаслаг гэсэн 5 номинациар …
-
18 December
Э.Бат-Үүл С.Зоригийн үхэлд холбоотой эсэхээ шалгуулна гэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өөрийг нь С.Зориг агсны аллагад холбоотой гэх мэдээллийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж буйгаа өмгөөлөгчдөөрөө дамжуулан мэдэгдлээ. Түүний өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нар “Ноцтой мэдээ сонинд Э.Бат-Үүлийг С.Зоригийн аллагад холбоотой мэтээр бичсэн материал нийтлэгдсэн. Тиймээс энэ хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд манай үйлчлүүлэгч Э.Бат-Үүл цагдаагийн байгууллагад хандаад байгаа” гэлээ.
-
18 December
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд 19 цогц арга хэмжээг зохион байгуулна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар хамтран хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулсан 15 цогц үйл ажиллагаанд нийт 460 мянга гаруй иргэн, жуулчин, 500 гаруй тайз техникийн болон зохион байгуулалтын ажилтан, 1500 гаруй уран бүтээлч хамрагдсан бөгөөд үүний дотор өөрсдийн зардлаар …
-
18 December
Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн 5, аврах ажиллагааны 2 дуудлага ирж аврах анги, гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Гал түймрийн улмаас 2015 оны 12 дугаар гарснаас хойш 6 хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эцэг эхчүүд, томчуудын хараа хяналтгүй байдлаас болж өчигдөр 3 хүүхэд гал түймэрт өртөж түлэгдсэн байна. …
-
18 December
Улаанбаатар хотод 443 279 тээврийн хэрэгсэл байна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах” ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр ахалдаг бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Захирагчийн ажлын алба,нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн …
-
17 December
1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” энэ сарын 25-нд болно
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам”-ыг 12 сарын 25-нд Монголын Хүүхдийн ордонд, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээг 12 сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд тус тус зохион байгуулна. “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын …
-
16 December
Ажил хайгч залуусын тоо эрс нэмэгджээ
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн Төв Бирж байгуулагдсан цагаасаа эхлэн цагийн болон байнгын ажилд оюутан залуус төдийгүй ажил хийх сонирхолтой бүх насны хүмүүсийг ажилд зуучилсаар ирсэн билээ. Цагийн ажилд өдөрт 50-80 залууг зуучилдаг бол байнгын ажилд өдөрт 30-50 залууг зуучилж байна. Сүүлийн саруудад байнгын ажил хайгчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж ялангуяа сургуулиасаа чөлөө авсан залуучууд маш ихээр нэмэгдсэн байна. …
-
16 December
Хувийн орон сууцны конторуудын хууль бус төлбөр авахыг таслан зогсоолоо
ШӨХТГ орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгасан. Уг шалгалтын үеэр “узелийн цахилгааны зардал”, “ус дулаан дамжуулах төвийн зардал”, “насос тог”, “ЦТП”, “УДДТ” нэрээр сар бүр нэг өрхөөс 2400-11000 төгрөгийг хууль бусаар авч байсан нь тогтоогдсон. Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ, тарифт үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах …
-
16 December
“Атибус” ХХК тодорхойгүй хугацаагаар түр зогсолт хийлээ
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Атибус” ХХК тодорхойгүй хугацаагаар түр зогсолт хийлээ. Ч:42 “Сүлжмэлийн үйлдвэр – Нарны гүүр – Зайсан”, Ч.51 “3,4 дүгээр хороолол – Дүнжингарав ХТ”, Ч:52 “3,4 дүгээр хороолол – Зайсан” чиглэлд үйлчлүүлдэг иргэдэд хүндрэл учруулахгүй тулд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ, “Сутайн буянт” ХХК, “Монкара” ХХК-ийн нөөц автобуснаас 21 тээврийн хэрэгслийг зохицуулалтаар ажиллуулж байна. Мөн нийтийн тээврийн өнөөгийн байдалтай …
-
16 December
Европын шилдэг сонин Улаанбаатарын аялал жуулчлалыг онцлов
Европын 2012 оны шилдэг сонин, 2013 оны Европын долоо хоног тутмын шилдэг сонин ХБНГУ-ын Welt am Sonntag 2015 оны 12 дугаар сарын тусгай дугаараа Улаанбаатар хотын аялал жуулчлал сэдвээр бэлтгэн гаргалаа. 8 нүүр бүхий уг тусгай дугаар 1,1 сая уншигчидтай бөгөөд сонины цахим хуудас Welt.de-г сард 45,7 сая хүн уншдаг аж. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй соёл, урлагийн арга хэмжээ, хот …
-
16 December
Айлчлалтай холбогдуулан зарим замыг хааж байна
Бүгд Найрмадах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр өдрүүдэд зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Айлчлалын үеэр хотын төв зам болон бусад замуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчдын хөдөлгөөний хязгаарлалтыг тодорхой …
-
16 December
Чингэлтэй дүүргийн 15-р хороонд хөршийн холбооны 70 гаруй бүлэг байгуулагдлаа
“Хөршийн хяналт” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, засаг захиргааны анхан шатны нэгжид хөтөлбөрт заагдсан ажлуудыг үр дүнтэй зохион явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар хамтран Чингэлтэй дүүргийн 5,15 дугаар хороодыг Нийслэлийн хэмжээний жишиг хороо болгохоор сонгон авч, хөршийн …