Tag Archives: нийслэл

February, 2016

  • 5 February

    Сар шинийн баярын өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэг өндөржүүлсэн байдалд хэв журам сахиулна

    Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс  Урьдчилан Сэргийлэх ажлыг Зохицуулах Зөвлөлийн хурал боллоо. Энэ удаагийн хуралдааныг дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх ажлыг Зохицуулах Зөвлөлийн дэд дарга Ш.Бат-Өлзий зарлан хуралдуулж, тэмдэглэлт сар шинийн баярын өдрүүдэд дүүргийн цагдаагийн гурван хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэсүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон юм. Өнгөрсөн шинэ жилийн баярын өдрүүдэд …

  • 5 February

    Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдлөгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу маргааш буюу 2016 оны 02 дугаар сарын 06-ны Бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин 2 дугаар …

  • 5 February

    Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээллээр 2015 онд 17 939 гэмт хэрэг бүртгэгдсэний 5899 буюу 32,9 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлжээ.  Энэ нь 2014 онтой харьцуулахад 13,2 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Ер нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг жилээс жилд өсөх хандлагтай байгаа төдийгүй хулгайн эд зүйлийг худалдан авдаг нууц сүлжээ бий болсон талаар цагдаагийн байгууллагаас …

  • 4 February

    Алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар үйлчилнэ

    Сар шинийн баярын өдрүүд буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах бөгөөд захиалгыг 11-326352, …

  • 4 February

    Сар шинийн үзэсгэлэн худалдаанд 556 аж ахуйн нэгж оролцож байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг  бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 01 сарын 27-нд эхэлсэн бөгөөд 02 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сар шинийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХК, “Витафит групп” ХХК, …

  • 3 February

    Хоногт 2000 хүний хөлд дарагддаг газар

    Нийслэлийн үйл­чил­гээний нэгдсэн төв Дүнжингарав худал­дааны төвийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлээд сар болоогүй ч олны хөлд дарагд­жээ. Нийслэлийн үйлчилгээний 27 байгууллагын 240 гаруй үйлчилгээг нэг дор нэгтгэж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэг­дэлгүй үзүүлэхийн зэрэг­цээ цаг зав хийгээд эдийн засгийг нь хэмнэх зорилго­тойгоор үйл ажиллагаа явуулж байгаа уг төвийн үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгааг сурвал­жиллаа. Бид тус төв дээр 08:30 цагийн орчимд …

  • 3 February

    Баярын өдрүүдээр худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

    ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана. “Оргил” худалдааны төв: 02 дугаар сарын 04 –ны /Пүрэв гараг/ өдрөөс эхлэн 02 дугаар сарын 07 –ны /Ням гараг/ өдрийг дуустал бүх салбар дэлгүүрүүд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. ОРГИЛ-МАН:              09:00-22:00-БҮХ ӨДӨР ОРГИЛ-НАЛАЙХ:        09:00-22:00-БҮХ ӨДӨР ОРГИЛ-ХОРООЛОЛ:   09:00-23:00 -БҮХ ӨДӨР ОРГИЛ-АМГАЛАН:   …

  • 3 February

    “Улаанбаатар өвлийн наадам” бямба гарагт болно

    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өвлийн олон төрлийн спорт тоглоом, уламжлалт наадгайгаар тоглон, амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжийг олгодог “Улаанбаатар өвлийн наадам” энэ сарын 6-ны бямба гарагт 12-16.30 …

  • 3 February

    Улаан-Үд хотын хөх гацуурыг Улаанбаатарт тарина

    Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын даргын орлогч Егоров Инникетний Матвеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Улаанбаатар хот нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой 1995 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм. Өнгөрсөн оны 8 …

  • 2 February

    Сар шинийн баярын өдрүүдэд нийт 644 автобус үйлчилгээ үзүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын …

  • 2 February

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн үр дүнд нийслэлд ирэх жуулчдын тоо 3-6 хувиар өсчээ

    Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуучлалын төв болгох зорилгоор Нийслэлийн ИТХ-аас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталж, амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас аялал жуулчлал, соёл урлаг, өв уламжлалаа сурталчилсан олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь 2015 оны 8  сард Хүй долоон худагт болсон “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын их наадам юм. Өнөөдөр “Даншиг наадам-Хүрээ цам” шашин …

  • 2 February

    Чингэлтэй дүүрэгт гурван бага сургууль байгуулна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Бага сургууль байгуулах тухай” А/87 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 138, 139, 140 дүгээр бага сургуулийг шинээр байгуулна. Шинээр байгуулагдсан бага сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн  Боловсролын газарт, үйл …

  • 1 February

    Нарантуул зах руу буухиа автобус үйлчилгээнд явна

    Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/34 дүгээр захирамж гарсан. Уг захирамжийн хүрээнд билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт …

  • 1 February

    Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, гадна тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” А/69 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, гадна тохижилтын ажлын жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн …

  • 1 February

    Улсын их дэлгүүрийн ар талын 18-р байрыг дахин төлөвлөнө

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/76 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн зүүн хойд талд байрлах  нийтийн зориулалттай орон сууцны …