Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламж, нохой устгал, төвлөрсөн хогийн цэгийн ажилд хяналт тавих байгууллагуудтай Хотын ерөнхий менежер Б.Бадрал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах, орчны эрүүл ахуйг дээшлүүлэх, хяналт тавихад эдгээр байгууллагуудтай хамтран ажиллах юм. Ингэснээр иргэдийн ая тухтай эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ …
Tag Archives: нийслэл
March, 2016
-
19 March
Маргааш ”Сансарын нэг өдөр”-тэй
Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулсан “Сансарын нэг өдөр” шинжлэх ухаан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөг маргааш Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Тус өдөрлөгийн нээлт 11.00 цагт болно. Харин 12.00 цагт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн хурал болох бөгөөд ЗХУ, Монгол Улсын Баатар, сансарын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, сансарын нисэгч М.Ганзориг, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн …
-
19 March
Машины захууд ирэх сард нүүнэ
Авто машины захын худалдаа эрхчлэгчдийг 22 товчооны ойр байгуулагдаж буй шинэ захад нүүлгэх ажил үргэлжилж байна. Харин машины худалдаачид үүнд эсрэг байр суурьтай хэвээр л байгаа. Тэгвэл дөрөвдүгээр сарын 1 гэхэд машины захыг бүрэн нүүлгэхээр болсон байна. Хэрвээ нүүхгүй хэмээн эсэргүүцэл үзүүлбэл газар эзэмших эрхийнх нь хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа аж. Авто худалдааны цогцолборын эхний ээлж өнгөрөгч аравдугаар сард …
-
18 March
3-р сард 3,8-аар төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 …
-
18 March
Бага ангийн сурагчдын дунд “Би Монгол хүүхэд” наадам боллоо
Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилгоор “Би монгол Хүүхэд” ёс заншлын наадмыг зохион байгуулжээ. Наадамд нийслэлийн 9 дүүргийн 15 багийн 75 сурагч оролцож морь уралдуулах, шагай шүүрэх, оньсого таах, монгол ахуйтай холбоотой үгийн сүлжээ бөглөх, монголчуудын ёс …
-
18 March
Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг энэ сарын 22-ны өдөр хүртэл хийнэ
Нийслэлийн Засаг дарга “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/218 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, шаардагдах вакцин, халдвар хамгааллын хувцас, бусад материалаар ханган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын гүйцэтгэлийг …
-
17 March
Үндэсний цэцэгрлэгт хүрээлэнгийн 8 га газрыг эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулна
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газарт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити орон сууцны хорооллын баруун талд 8 га газарт …
-
17 March
Хүүхэд-Залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай төвөөс мэдэгдэл гаргав
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороос 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр С1 телевизээр гарсан сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн “Цензүргүй яриа” ярилцлагын нэвтрүүлэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Шууд дамжуулсан ярилцлагад оролцсон “TSEREN TOURS” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор нь Мүүний урсгал шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жагсаалтыг танилцуулахдаа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг дурдсан нь үнэнд …
-
16 March
Гурван давхраас дээшгүй өндөртэй барилга барих зөвшөөрлийг дүүргээс олгодог болно
Нийслэлээс төрийн үйлчилгээг хурдан, шуурхай, ил тод болгох зорилгоор шат дараатай олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн зарим үйлчилгээг дүүрэг, хороод руу үе шаттайгаар шилжүүлж байгаа юм. Энэ хүрээнд 3 давхраас дээшгүй өндөртэй, 3600 метр кубээс ихгүй эзэлхүүнтэй барилга барихтай холбоотой бүх зөвшөөрлийг дүүргээс олгодог байхаар шийдвэрлэж, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …
-
16 March
Энэ сарын 24-нд дуут дохио ажиллана
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажилуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ жил уг өдөр 24-нд тохионо. Дуут дохио 16 цагт дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой юм. Энэ нь гамшиг ослын үед өөрийнхөө болон бусдын амь насыг …
-
16 March
Олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалт ирэх сарын 1-6-ны өдрүүдэд болно
Улаанбаатар хотын цагдаагийн газраас олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг 2016 оны 04 дүгээр сарын 01-06-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168-аас дээш өндөртэй иргэдийг бүртгэлд хамруулж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд зааснаар судалгааг хийх юм. Иргэдийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйл болон Цагдаагийн ерөнхий газрын даргын …
-
15 March
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 113 497 иргэнд үйлчилжээ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, иргэдэд үйлчилгээ үзүүлж буй зарим байгууллагын үйлчилгээний талаар мэдээлэл сонслоо. Хуралдааны өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон, Олон Улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч ноён Түен Нгүен нарыг хүлээн авч уулзан, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг танилцууллаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн …
-
15 March
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 12, 13, 14 ДҮГЭЭР ХОРООД ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ОНЛАЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДЛО
ХАН-УУЛ ДҮҮРЭГ УЛСЫН БҮРТГЭЛ СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС Хан-Уул дүүргийн Улсын Бүртгэл Статистикийн хэлтсээс алслагдсан 3 хороо болох 12, 13, 14 дүгээр хороодыг иргэний бүртгэлийн онлайн сүлжээнд холболоо. Иймд иргэд та бүхэн шилжилт хөдөлгөөн, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, төрөлтийн бүртгэлүүд, мөн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын лавлагаа зэрэг бүртгэлийн үйлчилгээнүүдийг хорооноосоо авах боломжтой боллоо.
-
14 March
Улаанбаатар хот “Ай-Ти-Би Берлин”-д хоёр дахь удаагаа оролцлоо
Дэлхийн 186 орны 10,000 гаруй байгууллага оролцдог “Ай-Ти-Би Берлин” үзэсгэлэн 50 дахь удаагаа болж өндөрлөлөө. Манай улс 1989 оноос эхлэн оролцсон бол Улаанбаатар хотыг бие даасан аялал жуулчлалын зорих газар болгон таниулах ажил 2 дахь жилдээ хийгдэж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ХК, 6 тур оператор компани, үндэсний …
-
14 March
Өнөөдөр тог тасрах газрууд
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-ний Даваа гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 11:30-12:00 цагт: 1, 2-р хороо Баянгол зочид буудал, 220 мянгат 25-27, 2Б, 1А, 5-р хорооллын 1А, 2, 3, 30, 31, 32, Говийн 46, Усны 6-9-р байр, Жигүүр гранд, Гацуурт, Алтай констракшн, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл