Tag Archives: нийслэл

April, 2016

  • 5 April

    Улаанбаатар Марафонд нэгдэцгээе

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дүүргүүдийн Засаг дарга нарт “Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе уриан дор энэ сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дүүргүүдэд аялуулах өөрийн нэрэмжит “Улаанбаатар Марафон-2016” цомыг гардуулан өглөө. Энэхүү аяны зорилго нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 06 дугаар сарын 04–ний өдөр нийслэлд гурав дахь удаагаа …

  • 5 April

    Сөүл хотын дарга Пак Вон Сүн ил захидал илгээлээ

    Хэдэн мянган жилийн турш онгон дагшин байдлаа хадгалсаар ирсэн Монгол нутаг, гариг эрхэсийн түмэн одод харагдах тал нутаг одоо ч сэтгэлд тодхон. Миний бие 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон зүүн хойд азийн хотын дарга нарын уулзалтад Солонгосын туршлагыг танилцуулан “Цор ганц эх дэлхийгээ аврах мөрөөдөл минь” сэдвээр илтгэл тавихаар Монгол Улсад айлчилсан билээ. Улаанбаатар, Сөүл хотууд агаарын …

  • 5 April

    Түрээсийн орон сууцны сугалааг цахимаар явуулна

    Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн иргэдийн сугалааг цахимаар явуулж, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар /ШӨХТГ/, Барилга Хот Байгуулалтын Яам /БХБЯ/, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шударга байлгах зорилгоор байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон бөгөөд журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг …

  • 4 April

    Үүл даргын захирамж үнэгүйдэл хүргэдэг

    Бидний бүтээсэн хүрээлэнгийн түүх… 1961 онд мод үржүүлгийн аж ахуй, шинэ тарилгын аж ахуйг байгуулж, 1964 онд ШУА-ийн Ботаникийн тасгаас эрхлэн 1000 гаруй мод тарьж Ботаникийн цэцэрлэгийн анхны суурийг тавьсан. Гэтэл хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу уг цэцэрлэгийг хотын чанартай парк болгохоор төлөвлөснийг Улаанбаатар хотын АДХГЗ-ын 1972 оны 59-р тогтоолоор баталж, “Найрамдал” парк хэмээн нэрлэж байсан ч одоо парк ч үгүйболсон. Бидний гараар бүтээсэн бүтээл өнөөдөр хэдхэн хүний гарт орж Монголын хүн бүрийг талбайгаа хайрлах, хөгжүүлэх нөхцөлийг өгөхгүйгээр хялам ч хийлгэхгүй  хясаж байгаад иргэд дургүйцэж тэмцэхэд хүргэлээ. Энэ нь аргаа барсан иргэдийн үйлдэл…. Бидний Монголын хүрээлэн…  Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг хэвээр нь үлдээхийг шаардаж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр. Үүнийг мэдсээр байж нүдэн балай, чих нь дөлий царайлж байгаа эрхмүүдийн ч тоо мөн л адил нэмэгдсээр. …

  • 4 April

    95 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл нүүрлэжээ

    МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас нийслэлийн Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгт эрүүл ахуй, халдвар хамгаалал, боловсролын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг өнгөрөгч долоо хоногт хийсэн юм. Тус шалгалтаар 95 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа эрсдэлтэй ихтэй үнэлэгдлээ. Учир нь цэцэрлэгийн өргөтгөлийн буюу давхар нэмэх барилгын ажлыг 2015 оны 10 дугаар сард хийсэн боловч гүйцэтгэгч компани тодорхой шалтгааны улмаас 11 …

  • 4 April

    4 дүгээр сард 4,9 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана

    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна.   НИТХ-ын Тэргүүлэгчдийн …

  • 1 April

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дураараа дулаан таслахгүй гэдгээ мэдэгдлээ

    ШӨХТГ-Т “Дэнж хотхон” Орон сууцны контороос өр авлагаа авах зорилгоор тус конторт харъяалагдах СБД-ийн 9 дүгээр хорооны 62 дугаар байр, 11 дугаар хорооны 52, 54 дүгээр байр, БЗД-ийн 1 дүгээр хорооны 8 дугаар байр, 4 дүгээр хорооны 50, 8.1 байруудын дулааныг хязгаарласан гэсэн гомдол ирсний нөхцөл байдлыг судаллаа. Тус компани нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 дэх “Бараа, ажил, …

  • 1 April

    Гэр хорооллын гудамж талбай камерын хяналтанд бүрэн хамрагдана

    Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны 5 дугаар хэсгийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, мөнгөн хуримтлал бий болгон гудамж талбайгаа камержуулах ажлыг зохион байгуулж байна. Дээрх хөршийн хяналтын бүлгийн туршлагыг бусад бүлгүүд хэрэгжүүлснээр тухайн хорооны нутаг дэвсгэр камерын хяналтад бүрэн хамрагдах юм.

March, 2016

  • 31 March

    Ботаникийн цэцэрлэгээс хумсалсан 8 га газраа буцааж өгөхийг шаардав

    Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газраас хууль бусаар авч эмнэлэг барихаар болсон гэх асуудлыг тус дүүргийн иргэд болон “Чулуутын задгай” ТББ, “Монголын оюутан залуучуудын нэгдэл”-ийн төлөөлөл, өмгөөлөгч Ц.Монгол нар эсэргүүцэж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний гол зорилго бол эрх баригчид хууль хэрэгжүүлэхгүй байна, улсын өмч хөрөнгө байх газраас хууль бусаар хумсалж 8га газрыг нь худалдан …

  • 31 March

    Сонгинохайрхан дүүргийн сурагчид ухаалаг утас хэрэглэхгүй

    Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, төхөөрөмж /tab/ ийг хэрэглэхийг хориглох тухай Тэргүүлэгчдийн тогтоол гарчээ. Тус асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарын санаачилсан байна. Тогтоолд хүүхдүүд сургуулийн орчинд ухаалаг гар утас, ай падыг авчрахгүй байх бөгөөд хичээлийн бус цагаар хэрэглэж болохоор зохицуулсан байна. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотооддоо журам боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд сургууль, …

  • 30 March

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газрыг эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулна

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт  зохион байгуулах тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн   2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газарт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити орон сууцны хорооллын баруун талд 8 га газарт …

  • 29 March

    Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр 140 324 иргэн үйлчилгээ авчээ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, тус төвийн нэгдүгээр улирлын тайлантай танилцлаа. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил танилцууллаа. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Тус төвөөр 1 дүгээр сард  – 40117     2 дугаар сард –  43893     3 дугаар сард –  56314 …

  • 29 March

    Тэргүүний тохижилттой сургууль, цэцэрлэгүүдийг нэг сая төгрөгөөр урамшуулна

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/255 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу тэргүүний тохижилт, үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулан мөнгөн урамшуулал олгох тухай  нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Сурагчдын суралцах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хөгжих  ая тухтай  орчныг бүрдүүлэн боловсролын үйлчилгээг  сайжруулах зорилгоор тэргүүний тохижилт үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулах уралдааны болзлыг нийслэлийн Засаг …

  • 29 March

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа

    Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загварыг баталлаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасныг үндэслэн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг тусгасан гэрээ”-г тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загварыг баталлаа. Нутгийн захиргааны байгууллагатай …

  • 29 March

    2016 онд улсын хэмжээнд нийт 29820.97 га газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлүүлнэ

    Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2016 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг хавсралтаар баталж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэд үүрэг болголоо. 2016 онд улсын хэмжээнд нийт 29820.97 га газрыг гэр бүлийн зориулалтаар, 39,26 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн 2016 онд улсын хэмжээнд иргэдэд үнэгүй өмчлүүлэхээр …