Бидний бүтээсэн хүрээлэнгийн түүх…
1961 онд мод үржүүлгийн аж ахуй, шинэ тарилгын аж ахуйг байгуулж, 1964 онд ШУА-ийн Ботаникийн тасгаас эрхлэн 1000 гаруй мод тарьж Ботаникийн цэцэрлэгийн анхны суурийг тавьсан. Гэтэл хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу уг цэцэрлэгийг хотын чанартай парк болгохоор төлөвлөснийг Улаанбаатар хотын АДХГЗ-ын 1972 оны 59-р тогтоолоор баталж, “Найрамдал” парк хэмээн нэрлэж байсан ч одоо парк ч үгүйболсон. Бидний гараар бүтээсэн бүтээл өнөөдөр хэдхэн хүний гарт орж Монголын хүн бүрийг талбайгаа хайрлах, хөгжүүлэх нөхцөлийг өгөхгүйгээр хялам ч хийлгэхгүй хясаж байгаад иргэд дургүйцэж тэмцэхэд хүргэлээ. Энэ нь аргаа барсан иргэдийн үйлдэл….
Бидний Монголын хүрээлэн…
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг хэвээр нь үлдээхийг шаардаж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр. Үүнийг мэдсээр байж нүдэн балай, чих нь дөлий царайлж байгаа эрхмүүдийн ч тоо мөн л адил нэмэгдсээр. Эдгээр эрхмүүд шийдэлд хүрэхгүй байсаар асуудлыг хүндрүүлж таван жил боллоо гэж хэлэхэд хилсдэхгүй. Ард иргэдийн сонголт тэдэнд ашиггүй өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхээ тэд эрх биш мэдэлгүй л яахав.Бидний Монголын цэцэрлэг, бидний Монголын хүрээлэн гэдгийг Монгол толгойтой эрхмүүд яагаад ойлгохгүй байгааг онцлон дурдмаар байна. Найман настай балчир нүдээ бүлтийтэл 80 настай буурлууд хөлөө өвдтөл тэмцэж байна. “Миний Монголын газар шорооноос бурхан гүйсан ч бүү өг” гэдэг үгийг та мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр ард түмний мэдэлд ганц нэгээрээ байх ховор талбайгаа авч үлдэх ч эрх мэдэлгүй болсон ийм өчүүхэн нийгэмд амьдарч байгаад итгэмээргүй. Хэдэн халтар төгрөгөөр Монголоо худалдаж байгаа эрхмүүд, бизнесээ Монголд хөгжүүлж байгаа харийн эрхмүүдийн найрамдлын гэрээн дээр иргэд бид хохирч байгааг бид нүдээрээ харж байна. Үүний талаар мэдээлэл, баримт, нотолгоо хог нэгээрэй байна. Бидний Монголын хүрээлэнгийн тэмцэл үргэлжилсээр…
Бидний мэдэх Үүл даргийн захирамж үнэгүйдэл дагуулдаг …
Хэлсэн үгэндээ хүрдэггүй гэдэг нь энэ дээ. 2011 он буюу 5 жилийн өмнө тус цэцэрлэгт хүрээлэнгийн 346948 м2 газрыг Үүл дарга 15-н жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гаргаж байсан. Тодруулбал НЗД-ын 493 захирамжаар тушаал гаргасан. Үүнээс хойш хэдэн ч удаа захирамжаа өөрчилсөн баримтыг харвал та итгэмээргүй. Өнөөх 15 жилийн асуудал салхинд хийсч тийм захирамж гаргаагүй гэж ширлэсэн Үүл даргын хэн шалгах ёстойг хэлээд өгөх хүн байна уу. Олон захирамж гаргадаг Үүл даргын захирамж бүр нь үнэгүйдэл дагуулдаг юм гэж үү. Яг энэ мөчид Үүлдарга өмнөх захирамжаа цуцалж АШУИС-д шилжүүлэн Их сургуулийн эмнэлгийн сургалтын цогцолбор барих захирамж гаргасан. Хоёр талд өөр зүйл ярьж эцэст нь ард түмэн биш үргэлж өөрт ашигтай талд зогсож байгаад үнэхээр гомдмоорҮүл баатар цэцэрлэгт хүрээлэнд шунаагүй харин хүү нь болох Б.Чулуудай шунасан гэх яриа гарсаар…Үүл баатрын хүү авынхаа эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэг хэсэг шуугисан. Харин одоо цэцэрлэгт хүрээлэнд шунасан уу?
Тэмцэгчдийн хүрээлэл ихэссээр…
Ботаникийн цэцэрлэгийн асуудлаар хүн бүр дор бүрнээ хайрлая, хамгаалъя гэж хэлдэг ч дорвитой хөдөлж байгаа хүмүүс алга. Харин туушдаа ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж хууль бус үйлдлийг зогсоож, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг аварч үлдэх сэтгэл, зориг шулуудсан баатрууд бол БЗД-ийн 12-р хорооны иргэдийн төлөөлөл болох “Чулуутын Задгай “ ТББ. Тэдний тэмцлийн хэлбэр хурцдаж байгааг буруутгахын аргагүй. Тэд удаа дараа эсэргүүцэж тэмцсэн. Үүнийг дэмжих иргэдийн тоо өссөөр байна.
Сургалтын цогцолборыг барих гүйцэтгэгч компанийн эзэн хэн бэ?
Олон жил яригдсан Ботаникийн талбайн асуудалд шийдэлтэй хариу өгөөгүй хэрнээ гэв гэнэт л “эмнэлгийн сургалтын цогцолбор” барина гэж яриад эхэлсэн. 3 сарын 30-ний өдөр буюу хоёр хоногийн өмнө Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га талбайд өнөөх цогцолборын суурийг тавиад эхэлсэн. Харин талбайд баригдах цогцолборын тендерийг Монголд зарлаагүй. Гүйцэтгэгч байгууллагыг Японоос шалгаруулж улмаар Японы Като констракшн барих эрхийг авсан байна. Цогцолбор гэдэг нэрийдэл дор бахдалтай шав тавьж байгаа гадаадын иргэд, эрх мэдэлтнүүдийн төмөр ханны цаанаас тэмцэгч, нутгийн иргэдийн нулимсаар тэд гоёлоо. Энэ бол эмэгнэл. Хаа сайгүй талаар нэг тарсан газар нутагтай хэрнээ яагаад бидний мэдэх цэцэрлэгт хүрээлэнд шунаад байгаа юм. Үүнийг ард иргэдээ л үлдээчих л дээ. Бээжингийн гудамж, Сөүлийн гудам, Японы гудамж гээд нэг нэгээрээ энэ нийсэлэл хот чинь идэгдсээр. Магадгүй бээжингийн талбай, сөүлийн зайсан, японы цэцэрлэгт хүрээлэн гэсэн нэр дор бид амьдах үе ойрхон болж…
“Чулуутын задгай ТББ”-ын үйл ажиллагааг 123456 иргэд дэмжиж байна
2020 он хүртэл Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг зүүн бүсийн соёл амралтын хүрээлэн мини парк болгох Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан санал санаачлагыг дэмжин, БЗД-ийн 12-р хорооны иргэдийн төлөөлөл болох “Чулуутын задгай ТББ” байгуулагдаж “Монголын Оюутан Залуучуудын Нэгдэл” хамтран сүүлийн гурван жилийн хугацаанд тус цэцэрлэгт хүрээлэн хог түүх, хашаа хашлагыг засаж янзлах 16 төрөл зүйлийг мод ургамлыг тарьж усалж тордох, хүүхдийн автомат тоглоомын төвийг иргэдэд үнэ төлбөргүй хэрэглүүлэх, иргэдийн төлөөллөөс сайн дурын эргүүл гаргах зэрэг олон талт байдлаар ажилласаар ирсэн. Гэтэл гэнэт Үүл даргын захирамжаар 8 га газарт АШУҮИС-д шилжүүлэн Их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолбор барих ажил эхэлсэн. Үүнийг ард иргэдийн төлөөлөл, Монголын оюутан залуучуудын нэгдэл эсэргүүцэж 3 сарын 31-ны өдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Тэд хуралд тусгаж хэлэхдээ “Одоогийн байдлаар нохойн хошуу, чонын хэл ургадаг. Иргэд биднийг 2013.05.13-нд тарьсан моднуудыг зэрлэг балмадаар хугалан хаяж барилгын ажлаа эхлүүллээ. Эдгээр хууль зөрчсөн, нийтийн эд хогшилд ариг гамгүй хандаж байгаад оршин суугчид, оюутан залуучуудын хөдөлмөрийг үнэ цэнэгүйдүүлж өнөөгийн Нийслэлийн Улаанбаатар хотод хоёр дахь цэцэрлэгт хүрээлэн болох боломжтой тус төлөвлөлтөд орсон талбай руу дээрх захирамжуудыг шилжүүлэх, Ботаникийн цэцэрлэгийн үндсэн газрыг хэвээр нь үлдээх санал санаачлагийг дэмжин хамтран ажиллахыг шаардаж байна. Бидний хүсэл зорилго, ажил хэргийг зохих шатны байгууллагууд үл тоомсорлох тохиолдолд бид дараах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна” хэмээн хэлсэн. Тэдний ийн олон жилийн хөдөлмөр сэтгэлийг үнэлгүйдэлд хүргэлээ. Энэ ариун явдал уу? Төрийн төмөр нүүртнүүдэд хандаж хэлэхэд та бүхний эх орноо гэсэн сэтгэл хаа байна. Нэг мод тарьж үржүүлж үзсэн үү. Хэдэн жилийн зүтгэлийг чинь нэг л өдөр бусдын гараар устгаж үгүй болгож байвал та яах вэ? Эх орон газар нутгаа аварч байгаа эдгээр хүмүүс жинхэнэ Монгол хүн юм шүү гэдгийг хэлмээр байна. “Чулуутын задгай ТББ”-ийн энэхүү үйл ажиллагаанд бид одоо гар бие оролцож өөрсдийн талбайгаа аварч үлдэх хэрэгтэй байна. Магадгүй Японы Цогцолбор босох аюултай. Иймээс 123456 иргэд дэмжиж байгаа илэрхийлсэн…
Иргэд “Хар жагсаалт”-д бүртгүүлэхийг хүсэж байна.
“Чулуутын задгай ТББ”-ын хүсэл зорилго, ажил хэргийг зохих шатны байгууллагууд үл тоомсорловол дараагийн ажлуудыг тэд төлөвлөсөн байгаа. Үүнд Засгийн газар, Нийслэл, БЗД-ээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүд, төр засгийн байгууллагуудад шаардлага хүргүүлэх тэднийг оролцуулсан нээлттэй олон нийтийн санал асуулга хэлэлцүүлэг өрнүүлэх, жагсах гэх мэт ажлууд. Яг одоо иргэдийн хүсэлтээр “Хар Цагаан жагсаалт”-д нэрлүүлэхээр болсон байна. Ботаникийн цэцэрлэгийн үндсэн газрыг хэвээр нь үлдээх санал санаачлагийг дэмжин хамтран ажиллах шаарддагийг 4 сарын 1-ний дотор мэдэгдээгүй тохиолдолд тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ ч хэлээд авсан. Тэгтэл тэд хариу хүргүүлсэнгүй…Эмнэлэг барьж болно. Тойроод сул газрууд байхад заавал“Ботаник цэцэрлэгт хүрээлэнд” барихын учир юу вэ? Бас шунахын учир юу вэ даргаа…
эх сурвалж: khunnu.mn