Tag Archives: нийслэл

April, 2016

  • 8 April

    Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага болно

    2016 оны 1-р ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-27-нд сумдад, нэгдсэн татлага 4 сарын 30-нд Зуунмодод болно. Эхний ээлжинд баруун талын 14 сумын 18-25 насны 1800 гаруй иргэн хамрагдана. Эдгээр хүмүүс заасан хугацаанд иргэний үүргээ биелүүлэхгүй бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авахыг Цэргийн штаб анхааруулав. Гэхдээ сүүлийн жилүүдэд алба хаах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй нэмэгджээ. Энэ жил …

  • 8 April

    Орон сууцны борлуулагчид шалдаа буужээ

    Монголын эдийн засаг хямарч мөнгөтэй хүн байхгүй болсон. Өнгөрсөн долоо хоногт болсон Монголын Эдийн засгийн форум дээр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголд мөнгө алга” байна хэмээсэн. Амьдралын наад захын хэрэглээ болох хоол хүнсээс бусад борлуулалт мэдэгдэхүйц буураад байгаа. Ялангуяа өндөр үнэтэй тансаг барааны худалдаа бараг зогссон. Тав, зургаан жилийн өмнө Чингисийн талбайн зүүн талын Сентрал тауэрт хүмүүсийн нүдийг хужирлан нээгдэж …

  • 8 April

    2012-2015 онуудад нийслэлийн 14 862 өрхийн цахилгаан хангамжийг сайжруулжээ

    Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад Улаанбаатар хотын цахилгаан  хангамжийг нэмэгдүүлж хүчдэлийн уналттай айл өрхийг найдвартай тасалдалгүй цахилгаан хангамжийн сүлжээнд хамрагдуулахын тулд 73.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 206 төсөл арга хэмжээ хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд  35 616 айл өрх, хэрэглэгчийн  цахилгаан хангамжийн чанар хүртээмжийг сайжруулан найдвартай цахилгаан эрчим хүч хэрэглэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлж байна. Үүнээс нийслэлийн …

  • 7 April

    Монголын үндэсний музейн урд талбайг шинэчлэн, тохижуулна

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Монголын Үндэсний музей”-н урд талын талбайн тохижилт болон тухайн хэсэгт жагсаал, цуглаан зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар танилцууллаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монголын иргэн бүр жагсаал, цуглаан зохион байгуулж, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Бид Их эзэн Чингисийн талбайд жагсаал цуглаан …

  • 7 April

    Хогны машин автомат ачигч тоног төхөөрөмжтэй боллоо

    Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын 118 хог тээврийн автомашинд автомат ачих төхөөрөмж суурилуулж эхлээд байна. Уг ачих төхөөрөмжид зориулагдсан 450 литрийн багтаамжтай 1650 ширхэг метал хогийн савыг өдөр тутам хог хаягдал үүсдэг орон сууц, гэр хорооллын дундах гудамж талбайд байршуулахаар төлөвлөжээ. Одоогоор ерөнхий боловсролын 119 сургууль, 176 цэцэрлэг, нийслэл, дүүргийн орон …

  • 7 April

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргалаа

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Прокурорын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийслэл дүүргийн нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Хөршийн хяналтын бүлгийн төлөөл, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй …

  • 7 April

    Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу 4 бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д нийцүүлэн  Улаанбаатар хотод Үйлдвэрийн 3 хороолол  байхаар тусгасан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 1, 4 дүгээр хороо болон Хан-Уул дүүргийн 2, 3, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийт 514,0 …

  • 6 April

    Хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөлөө

    Энэ сарын 05-ны  өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 316 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 208 дуудлага бүртгэгдэв. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтэж, сургуулийн насны 4 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа. …

  • 6 April

    дуудлага худалдаанд ялсан иргэнд үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/257 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар газрын эрхийн нээлттэй дахин дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон  иргэн  Я.Гэрэл  нь  дуудлага  худалдаанд  дуудсан  үнэ  болох 86 сая 406 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны  нутаг дэвсгэрт Витсамо үйлдвэрийн хойд талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 4500 метр квадрат …

  • 6 April

    Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зусланд амьдарч буй иргэд газраа өмчлөх боллоо

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэдээллийн технологийн газартай хамтран зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэхтэй холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, орлогч дарга Т.Энхтуяа, ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий нар оролцлоо. Газар өмчлөлийн чиглэлээр хийгдэж буй ажлуудын нэг болох “Зуслангийн газар …

  • 6 April

    Концессын гэрээгээр дунд голын дээгүүр гүүр барина

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 5-нд болж хуралдаанаар концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих төслийг концессын гэрээгээр барихаар Нийслэлийн ИТХ-ын 2014 оны …

  • 6 April

    Хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна

    Энэ сарын 05-ны  өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 316 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 208 дуудлага бүртгэгдэв. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтэж, сургуулийн насны 4 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа. …

  • 6 April

    Дүүрэг харгалзахгүйгээр автомашины татвараа төлж болно

    Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр энэ сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл /2016.04.05/ иргэдэд дүүрэг харгалзахгүйгээр авто машины татварыг хүлээн авах үйлчилгээг хүргэх ажил эхэллээ. Ингэснээр аль ч дүүргийн иргэн цаг алдалгүй автомашиныхаа улсын дугаараас хамааран 4, 5 сард төлөх ёстой бол өмнө нь буюу гуравдугаар сарын татвараа ч төлөх боломжтой. Харин 1, 2 дугаар сард …

  • 6 April

    Дуудлага худалдаанд ялсан иргэнд үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/257 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар газрын эрхийн нээлттэй дахин дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон  иргэн  Я.Гэрэл  нь  дуудлага  худалдаанд  дуудсан  үнэ  болох 86 сая 406 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны  нутаг дэвсгэрт Витсамо үйлдвэрийн хойд талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 4500 метр квадрат …

  • 6 April

    Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хүсэлтийг цахимаар авдаг боллоо

    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь энэ сараас эхлэн цахилгаан түгээх сүлжээнд шинээр холбогдож буй иргэн, аж ахуйн нэгжийн “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах хүсэлт, холбогдох материалыг http://geree.tog.mn цахим хуудсаар хүлээж авах үйлчилгээг эхлүүлж байна. Өмнө нь иргэд гэрээ байгуулахын тулд шаардлагатай мэдээлэл авах, материалаа зөв бүрдүүлсэн эсэхээ асууж лавлахаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв рүү хоёроос доошгүй удаа очдог байсан. Хамгийн олон …