Tag Archives: нийслэл

June, 2015

  • 16 June

    “Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцлээ

    Азийн сан, Улаанбаатар хотын захиргаатай хамтран гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах” төслийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төслийн хугацаанд хамтран ажилласан харъяа хэлтэс, агентлагууд, дүүрэг, хороод, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, оршин суугчдын төлөөллөөс бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцож, гэр хороолол дахь нийтийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, …

  • 15 June

    ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж олон асуудлыг хэлцэн шийдвэрлэлээ

    Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Хөрөнгө бүртгэн авах тухай, Энхтайваны өргөн чөлөөний авто зам доогуурх цэвэр усны шугам сүлжээний хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, Шагналд тодорхойлох тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах, нийслэлийн ИТХ – ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн барилгыг акталлаа Сонгинохайрхан …

  • 15 June

    Олон улсын йогийн өдөр Чингис хааны талбайд 10 мянган хүн цуглана

        7000 жилийн тэртээ Энэтхэгт анх үүссэн йогийн дасгалаар Монголчууд хичээллэдэг болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Оюун санаа, биеийн хөдөлгөөний цогц дасгал йогоор хичээллэдэг хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энгийн аргаар сэтгэхүй, биед нөлөөлснөөр аливаа өвчин зовлонгоос ч туушдаа хичээллэсэн хүмүүс ангижирч чаддаг. Эрүүл, зөв амьдрахыг хүссэн хүн бүр йогоор хичээллэдэг болжээ. Олон улсын йогийн өдөр 2015.06.21. Эл өдрийг дэлхий …

  • 15 June

    Хэрэглээг танаж үйлдвэрлэлийг дэмжсэн Чингис бонд

       Үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих, гадагшаа урсах мөнгөн урсгалыг багасгах, дотоод бүтээгдэхүүний тоо, нэр төрөл, ажлын байрыг нэмэгдүүлэх эх орондоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаснаар эдийн засгаа сэргээх, бүтээгч үйлдвэрлэгч орон болох зорилтыг Ардчилсан нам тавьсан. Энэ зорилтын хүрээнд Засгийн Газраас Чингис, Самурай бонд гаргаж үйлдвэрлэгчдэд зээл олгосон. Энэхүү зээлийн үр өгөөж, ашиглалт, үр дүнтэй АН-ын дарга, УИХ-ын …

  • 15 June

    Цэцэрлэгийн багш нар 14 нэр төрлийн хоол, зууш хийж сурчээ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Худалдаа, Үйлчилгээний хэлтэс, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэл Технологийн Сургууль, Хоол зүй шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран   төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 6 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Онолын сургалтыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэл Технологийн Сургуулийн ахлах багш нар, Хоол үйлдвэрлэлийн салбарын …

  • 15 June

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн механизмыг тодорхойлно

    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/502 дугаар захирамж гаргаж, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн механизмыг тодорхойлох” Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Хот  байгуулалт, хөрөнгө оруулалтын  асуудал  хариуцсан  орлогч С.Очирбат ажиллана. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг судлан санхүүжилтийн механизмыг …

  • 15 June

    Налайхын Захирагчийн сонгуульд олонхийн санал авсан хоёр нэр дэвшигч дахин өрсөлдөнө

    Налайх хотын Захирагчийг сонгох сонгууль өчигдөр болж, 22.00 цагт албан ёсоор санал хураалт дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 10 540 нь буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ. Нийт  8 хүн өрсөлдснөөс тул  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 30.9 хувь,  бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүү 20.3 хувь , Д.Батбаатар 16,7 хувь, Д.Цогоо 9,9 …

  • 15 June

    Налайх хотод баригдаж буй хөнгөн атлетикийн гүйлтийн тартам замын хучилт хийх хөрөнгийг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/503 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж нийслэлийн дагуул Налайх хотод байгуулагдаж буй хөнгөн атлетикийн тартанан замын 400 метрийн тойрог замын тартанан /резин/ хучилт хийх ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, ажиллахыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болголоо. Налайх хотод баригдаж …

  • 15 June

    Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

    6 дугаар сарын 15 – ны өдөр буюу Даваа гарагт нийслэлийн 5 дүүрэгт цахилгаан таслах хуваарийг танилцуулж байна. Баянзүрх 11.00-17.30 20-р хороо Улиастайн ам, УБЦТС ХК-ийн амралт орчмоор Сүхбаатар 10.30-12.30 9-р хороо Алтайн 1-9-р гудамж, 4-р сургууль, Дөлгөөн нуур, Наран элетроникс, Энхийн санаа өрхийн эмнэлэг, Галакси сургууль орчимд 10.30-17.30 11, 10-р хороо Цагдаагийн гудамж, Сангийн яамны 60 айл, дүүргийн ЭМН, …

  • 15 June

    Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төслийг боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/497 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын хөрөнгөнөөс  хэрэгжүүлэх гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төслийн жагсаалт, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг …

  • 13 June

    Нийслэлийн зарим хэсэгт хэрэглээний усыг хаажээ

    Төв цэвэрлэх байгууламжид өнөө өглөөнөөс засвар хийж эхэлсэн. Тус байгууламжийн аэротенкийн хэсэг элэгдэж муудсанаас цэвэрлэгдээгүй бохир ус, цэвэрлэсэн усандаа холилдон, тусгаарлагч хана хэзээ мөдгүй нурах эрсдэл үүсээд буй. Тиймээс эхний ээлжинд 40 сая төгрөгийг Ус сувгийн удирдах газраас гарган аэротенкийн хэсгийн засвар шинэчлэлийг өнөөдрөөс элүүлээд байгаа юм. Засвар шинэчлэлтэй холбоотойгоор нийслэлийн орон сууцны айлуудын усыг өчигдөр оройн 22.00 цагаас өнөө …

  • 12 June

    Чингэлтэй дүүргийн 350 орчим иргэн ногоо тариалж байна

      “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ажилтай орлоготой Чингэлтэйчүүд” уриатайгаар иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 100 гаруй өрхийн 350 орчим иргэн хамрагдаж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Тарвагатайн аманд хүнсний ногоо тариалж байна. Тус хөтөлбөр хэрэгжээд хоёр жил болж байгаа ба тус дүүргийн хороо …

  • 12 June

    Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны гэр хорооллын иргэд “Ивээл” төслийн талбарыг байгууллаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрийн нэг чиглэлд иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг тусгасан байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг …

  • 12 June

    Нэмэлт ачаалал бага байгаа тул тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтыг хойшлууллаа

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар замын хөдөлгөөний нөхцөл байдалтай уялдуулан хотын төвийн хэсэгт тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх талаар хэлэлцлээ. Нийслэлд хийгдэж буй автозам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан хотын төвийн хэсэгт автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн. Энэ нь 1987 онд анх баригдаж ашиглалтад орсон Баруун 4 замаас Төв шуудан хүртэлх дулааны …

  • 12 June

    НИТХ – ын Тэргүүлэгчид Даваа гарагт хуралдана

    Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 15 – ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 барилга байгууламж / Хөрөнгө бүртгэн авах тухай / Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 3 барилга / Хөрөнгө …