Tag Archives: нийслэл

February, 2015

  • 9 February

    72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих концессын гэрээ байгуулах эрх олголоо

    “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо. Газар эзэмшигчид 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихад зайлшгүй хэрэгцээтэй газар эзэмшүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг тухайн шатны Засаг дарга нар даалгалаа. “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар …

  • 9 February

    “Хөршийн хамгаалалт” журам боловсруулах ажлын хэсгийг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/112 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.3 дугаар заалт буюу Аюулгүй, Амгалан Улаанбаатар зорилтын “Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачлагад суурилсан “хөршийн хамгаалалт” амгалан тайван байдлын тогтолцоо …

  • 9 February

    Амралтын өдрөөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    2015 оны 02-р сарын 07-нд гэрлэн дохионы зөрчил 81, хурд хэтрүүлсэн 137, 02-р сарйн 08-нд гэрэл дохионы зөрчил 68, хурд хэтрүүлсэн 212 зөрчил бүртгэгджээ.  Их хотын соёлтой жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо гэрэл дохио зөрчилгүй явган зорчигчдод зам тавьж өгөөрэй гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. № PassDate PlateNumber Violation Info ReasonCode 1 2015/02/07 10:23:55 0005ДГА 75km/h SPEED 2 …

  • 9 February

    Газар өмчлөхөөр бүртгүүлсэн 184 569 иргэнээс автоматаар сонгон шалгарууллаа

    Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн.Тогтоолын дагуу цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний 12 цагт хүртэл нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн харилцааны газрын цахим хуудсаар явагдлаа. Бүртгэлийн ажиллагаа өнөөдөр …

  • 8 February

    Нийслэлийн хэмжээнд 2802.3 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

    Үндэсний их баяр “Цагаан сар”-ыг угтан  нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2015 оны 2 дугаар сарын 7-ны бямба гаригт зохион байгуулав. Их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Улаанбаатар нэгтгэл, хог тээвэрлэгч …

  • 8 February

    Оршуулгын газруудын байршил, хэмжээг тогтоож, заримыг нь хаалаа

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байдаг оршуулгын газрын байршил, хэмжээг тогтоож, зарим оршуулгын газрыг хаах тухай тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Энэхүү тогтоолоор цаашид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийгдэж болох зөвшөөрөгдсөн оршуулгын газрууд болон нөөцгүй болж, хаагдсан оршуулгын газруудын хил хязгаар, талбайн хэмжээ, хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоосон юм. Цаашид …

  • 8 February

    Орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна

    Нийслэлийн Засаг даргын А/977 дугаар  захирамж, Нийслэлийн ИТХ-ын Тэгүүлэгчдийн Хурлын 90 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Баянгол дүүргийн 39 орон сууцыг дахин төлөвлөхөөр болж, энэхүү ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан. Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий төлөвлөгөөний газраас Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 20 …

  • 8 February

    Нийслэлийн зарим нутаг дэвсгэрийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ

    Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.02.02-02.08-ны байдлаар тоймлон хүргэж байна.  

  • 8 February

    Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/73 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн 7 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажууллаа.  Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн …

  • 6 February

    Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж  “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна.  Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК,  “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж …

  • 5 February

    Баянхошууны хүүхдүүд гэрийнхээ ойролцоо дугуйланд хамрагдах боломжтой болов

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2014, 2015 оны зорилтын хүрээнд нийслэлийн хүүхдүүдийг чөлөөт цагаараа өөрийн авъяас чадвараа хөгжүүлэх боломжоор хангах зорилгоор Монголын хүүхдийн ордоны салбаруудыг бусад дүргүүдэд тэр дундаа хотын захын гэр хороололд байгуулахаар төлөвлөн ажилласан. Үүний эхлэл болж Баянхошуунд анхны салбараа нээлээ. Салбар дугуйлан нь таван танхимтай, мэргэжлийн арван багштай бөгөөд 540 гаруй …

  • 5 February

    “Монгол Улс-Хотууд” хэлэлцүүлэг боллоо

    Монголын хотуудын холбоо ТББ, НЗДТГ-тай хамтран “Монгол Улс – Хотууд” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Монголын хотуудын холбооны гүйцэтгэх захирал Б.Оюунбаяр, аймгуудын Засаг дарга, холбогдох байгууллагын төлөөлөл  оролцож, нийслэлд дагуул хот байгуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, аймгийн төвүүдийг хот болгох,  хот биеэ даахын ач холбогдол, хотын жишиг дүрмийн …

  • 5 February

    Налайх дүүрэгт санхүүжилтийн түр горим тогтоож, “хусагдсан дарга” Х.Болдбаатарын толгойг илсээр байна

    Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг ардчиллын үнэт зарчимд тулгуурлан хөгжиж яваа улс билээ бид. Тэгвэл нэг хүний эрх ашгаар нийтийн эрх ашиг хохирч байгаад өнөөдөр хариуцлага тооцох нь бүү хэл толгойг нь илээд сууж байгаа нь харамсалтай. Учир нь Налайх дүүргийн 2015 оны төсөв 02 сарын 06 хүртэлх хугацаанд батлагдаагүй, төрийн албан хаагчид цалин урамшууллаа авч чадахгүй “төрийн …

  • 5 February

    Замын хөдөлгөөнд сахилгатай оролцохыг уриалж байна

    Нийслэлийн хэмжээнд болон Хөдөө орон нутгийн замд тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч, гэр бүл, үр хүүхэд ойр дотнынхондоо аюулгүйн бүсийг зүүлгэж хэвшээгүй, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд байсаар байгаа нь хүний амь нас хохирох эрсдэлийг дагуулсаар байна. Oн гарсаар тээврийн хэрэгслийн даац, норм, стандартыг зөрчиж зорчигч тээвэрлэсэн, согтуугаар  тээврийн хэрэгсэл жолоодож  явсан зөрчлүүд …

  • 5 February

    Тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг www.smartcar.mn цахим хуудаснаас аваарай

    Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас автомашин, өөрөө явагч хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан байгуулан, татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсруулж, www.smartcar.mn цахим хуудсыг ажиллуулж байгаа юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд мэдээллиин сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцохоос гадна иргэд зөвхөн цахимаар тээврийн …