Нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга захирамж гарган 2014 оны 11-р сараас эхлүүлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нийслэл болон Багануур, Налайх дүүрэг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын …
Tag Archives: нийслэл
January, 2015
-
12 January
Угсармал орон сууцнуудад дулаан техникийн шинэчлэлийг үе шаттай хийнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хуучны барилгуудын гадна хана, зоорийн давхар таазны дулаалга, гадна орцны цонх, хаалга солих ажил хийгдэх юм. Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны 14 хороололд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 барилгад 45462 өрх амьдарч байна. Эдгээр барилга нь хуучирч муудсан учраас дулааны …
-
11 January
Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв 24 цагаар ажиллаж байна
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв нь нийслэлийн хэмжээнд ус, дулаан, цахилгаан хангамж, нийтийн тээвэр, хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээ, тохижилт үйлчилгээ буюу хотын аж ахуйтай холбоотой бүх асуудлыг нэг төв дээр зангидаж 24 цагийн турш хяналт, зохицуулалт хийн ажиллаж байна. Тухайлбал, Дулааны шугам сүлжээ, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар нэгтгэл, ОСНААУГ болон Зүүн, Төв, Баруун …
-
11 January
Олон нийтийн цагдаа болох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд 2015 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог 304 байхаар тогтоосон. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 3.1 дэх хэсэгт бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдаж, тэнцсэн, эрх зүйч мэргэжилтэй 20 нас хүрсэн Монгол Улсын иргэний хүсэлтийг …
-
11 January
Нийслэлийн 2015 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний ерөнхий төлөвлөгөө
Нийслэлийн 2015 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний ерөнхий төлөвлөгөөг ЭНД дарж үзнэ үү
-
11 January
2015 онд нийслэлд нийтийн тээврийн шинэчлэлт хийнэ
Нийслэлийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналтын /GPS/ систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем зэрэг дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар тээврийн үйлчилгээг зохицуулах “Цахим тогтолцоог” бий болгоно гэж заасан байдаг. Уг заалтын хүрээнд тээврийн ухаалаг систем нэвтрүүлэхээр НИТХ-ын …
-
11 January
Сонсголонгийн гүүрээс Яармагийн замын ажлыг үргэлжлүүлнэ
Энэ онд Орбитын уулзвараас -Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлт 3,6 км, Шаргаморьтын амны 6.3 км авто замын шинэчлэлт, Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан хүртэлх 1,8 км хэсэгчилсэн хатуу хучилттай авто зам /БЗД, 14-р хороо/ , Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын 4,9 км авто замуудыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн Зүүн Алтан-Өлгийн авто …
-
11 January
Энэ онд Нарны замыг 19-р хороололтой холбоно
Энэ 2015 онд Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх, Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км шинэ зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22м туннелийн хамт, …
-
11 January
Дүүргүүдэд 9,843,4 сая төгрөгийн зам засварын ажил хийгдэнэ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг тус бүрт 1,500,0 сая төгрөг, Багануур дүүрэгт 367,2 сая төгрөг, Багахангай дүүрэгт 108,6 сая төгрөг , Налайх дүүрэгт 367,6 сая төгрөгийн санхүүжилтээр төв замын засвар болон хороолол доторхи зам засвар шинэчлэлтийн ажил хийхээр шийдвэрлэсэн байна.
-
11 January
Нийслэлийн ЕБС-ийн сурагчид ухаалаг карттай болно
Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран орчин үеийн техник технологийн ололтод тулгуурлаж, олон улсын стандартад нийцсэн Смарт картыг 138 мянга гаруй сурагчдад 2 дахин хямд үнээр буюу 1400 төгрөгөөр 3 жилийн хугацаатайгаар олгохоор боллоо. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн үнэмлэхийг гаргахдаа сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлаж, судалгаанд үндэслэн сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, сурагч бүрт сургалтын төвд үнэ төлбөргүйгээр …
-
9 January
Нийслэлд махны үнэ тогтвортой байна
Нийслэлд 2015 оны 1-р сарын эхний 7 хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6025 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 7465 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байв. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 …
-
9 January
Цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэл амралтын өдөр 10-20 цагийн хооронд явагдаж байна
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 152 хороонд явагдаж байна. Цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд бүртгүүлэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цахим үнэмлэх, хэрвээ цэргийн үүрэгтний үнэмлэхгүй …
-
9 January
Нийслэлийн албан тушаалтнууд тусгай өрөөнд иргэдтэй уулзана
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2015 оны анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн нутгийн захиргааны албан тушаалтнуудын уулзалт хийх тухай” журмын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Мэдээллийн …
-
9 January
Иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги хэлэлцүүлэг маргааш болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банк, АНУ-ын Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны институттай хамтарч “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 09 цагт нийслэлийн төр захиргааны Хангарьд ордонд болох бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, …
-
8 January
Нийслэлд шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2015 оны анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ. Асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхтөр танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, УИХ-аар баталсан Шилэн дансны тухай хууль хэрэгжсэнээр төсвийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод, нээлттэй үйл ажиллагааг хангаж, олон нийтийн хяналтыг бий болгох …