Tag Archives: ОБЕГ

November, 2016

  • 7 November

    Ой хээрийн түймэр унтраах нэгдсэн дадлага сургууль боллоо

    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр гал түймэр унтраах штабын нэгдсэн дадлага сургууль боллоо. Ой, хээрийн түймрийг унтраах дадлага сургуулийг БЗД-ийн 20 дугаар хороо Буянгийн аманд 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Уг сургуулиар ой, хээрийн түймэр унтраах зориулаллттай Rosenbauer MAN тусгай албаны автомашинаар ажиллах, ус дутагдалтай нөхцөлд зөөврийн усны савнаас дамжуулан шахах, үүргийн ус цацагч, үлээгч төхөөрөмж, цуравдагч, гал …

  • 7 November

    Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт найдвартай түнш болж чадах алхмыг тавилаа

    Энэтхэг улсын Шинэ Дели хотноо 2016 оны 11 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд болсон “Азийн сайд нарын анхдугаар хуралдаан”-д Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ. Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тивийн хувьд газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ганд өртөх эрсдэл …

  • 4 November

    Аюулт үзэгдэл, ослын тоо 22.9 хувиар буурчээ

    Монгол Улсын хэмжээнд 2016 он гарсаар нийт 3710 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 191 хүн амь насаа алдаж, 45 хүн гэмтэж бэртэн 1,0 сая толгой мал, амьтан хорогдож, 26,5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.9 хувиар, хохирол 48.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой …

  • 3 November

    Шадар сайд У.Хүрэлсүх Азийн сайд нарын бага хурлын нээлтэд үг хэлнэ

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлын нээлт өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо болж байна. 2018 онд Азийн сайд нарын II бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх бага хурлын эхэнд үг хэлэх юм.  Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд  Моди болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч ноён Роберт Глассер нар …

  • 2 November

    “Делигийн тунхаглал”-ыг гаргана

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал өнөөдөр Энэтхэг улсын Шинэ Дели хотноо эхэллээ. Манай улсаас Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Л.Саянаа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Бага хурлаар 2015 онд Японы Сендай хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хурлаас НҮБ-ын гишүүн …

  • 2 November

    Онцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйчдэд зориулсан сургалт үргэлжилж байна

    Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын эмч-сэтгэлзүйчдэд зориулсан сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг сургалт нь Онцгой байдлын албаны эмч-сэтгэлзүйчдэд аврагч, гал сөнөөгчдийн сэтгэлзүйн бэлэн байдал болон гамшигт нэрвэгдэгсдийн сэтгэлзүйн хямрал, айдас түгшүүр гэх мэт нөхцөл байдлыг даван туулах арга аргачлал, сэтгэлзүйн аливаа бэрхшээлтэй асуудалд мэргэжлийн тусламж зөвлөгөө үзүүлэх мэдлэг, хандлага, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой юм. Сургалт …

  • 2 November

    Өсвөрийн аврагчид орон нутгийн удирдлагуудад сургалт явуулна

    Дундговь аймгийн Өсвөрийн аврагч бүлгэмийн гишүүд “Монгол бахархлын өдөр”-өөр 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн анхны уулзалтаа зохион байгууллаа. Уулзалтаар Өсвөрийн аврагчид тус хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж, үе тэнгийнхнээсээ гадна ард иргэд, ажилтан албан хаагчид болон орон нутгийн удирдлагуудад хандан аюулгүй амьдрах, аюул ослоос урьдчилан сэргийлэхэд тустай сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулахаар боллоо. Мөн Онцгой байдлын газрын Гал түймэр …

  • 1 November

    Дуудлага хүлээн авагчид мэргэжлийн ур чадвараа сорив

    Онцгой байдлын албаны албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын харъяа Гал түймэр унтраах, аврах ангиудын дуудлага хүлээн авагчдын   “Ажил мэргэжлийн аварга” шалгаруулах тэмцээнийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сайншанд хотод зохион байгууллаа. Тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 17, 23, 33 дугаар ангийн нийт 9 дуудлага хүлээн авагч оролцож …

  • 1 November

    Амжилт гарган ажилласан Онцгой байдлын газар, мэргэжилтнүүдийг шалгарууллаа

    Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан  төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт болж өндөрлөлөө. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төв, орон нутагт хэрхэн эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хэрхэн хамтарч …

October, 2016

  • 27 October

    Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг төв, орон нутагт эрчимжүүлнэ

    Төв, орон нутгийн Онцгой байдлын газруудын урьдчилан сэргийлэх тасгийн дарга, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт өнөөдөр эхэллээ. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байгаа тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын 80 гаруй албан хаагч оролцож байна. Сургалтаар гамшгаас урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн …

  • 26 October

    Гамшгийн эрсдэлийг удирдах туршлага солилцож байна

    “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох замаар гамшгийн эрсдэлийг удирдах орон нутгийн тэргүүн туршлага” сэдэвт Колумб улс-Азийн бүс нутгийн орнуудын туршлага солилцох уулзалт энэ сарын 22-28-ны өдрүүдэд Колумбын Бүгд Найрамдах улсын Богота, Манилази, Момпокс хотноо явагдаж байна. Тус уулзалтад  Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд нар оролцож байгаа юм. Колумб улс …

  • 24 October

    Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гараг болон амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хоёр хүүхэд, Дархан-Уул аймагт нэг иргэн гал түймрийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь дулааны улирлаас хүйтний улиралд шилжих энэ үед пийшин зуухны буруу галлагаа, …

  • 20 October

    Хүйтний улирлын хувцсанд шилжинэ

    ОБЕГ-ын даргын тушаалаар орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын албан хаагчдыг 2016 оны 10 дугаар сарын 25-наас, ОБЕГ, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын албан хаагчдыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэхээр  боллоо. ОБЕГ, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын албан хаагчдын хүйтний улирлын хувцасны нэгдсэн үзлэгийг …

  • 20 October

    Хуурамч дуудлага өгөгсдөд хатуу хариуцлага тооцъё

    Эхлээд нэг тоо баримт дурьдая.  Энэ оны эхний найман сарын байдлаар 101, 105 тусгай дугаарын утсанд нийт 130 гаруй мянган иргэн хандсан байна. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага, мэдээлэл байжээ.  Энэ бол арай л хэтэрчихсэн тоо. Мөн 102 дугаарын утсанд 1.4 сая мэдээлэл ирснээс 19 хувь нь хуурамч дуудлага  байсан аж. Харин 103 тусгай дугаарын утсанд …

  • 20 October

    Цэргийн албан хаагчдын бие бялдрын стандартыг тодорхойлно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Цэргийн бие бялдрын стандартыг тогтоон мөрдүүлэх тухай”, Зэвсэгт хүчинд дагаж мөрдөх “Цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт”-ыг Онцгой байдлын албанд хэрэгжүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт албан хаагчдын дунд бие бялдрын стандартыг тодорхойллоо. “Цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт” батлагдсантай холбогдуулан цаашид төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын …