Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төсөл хамтран “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын цахим мэдээллийн сан байгуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Гамшиг, аюулт үзэгдэл, ослын цахим мэдээллийн санг бүрдүүлдэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах талаар нэгдсэн ойлголтыг өгөх тус сургалт нь энэ сарын 17, 18-ны өдрүүдэд үргэлжилнэ. …
Tag Archives: ОБЕГ
October, 2016
-
17 October
Галын аюулаас 97 иргэнийг аварлаа
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд гал түймрийн 16 дуудлага ирсэн байна. Дуудлагуудын дагуу харьяа гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ. Тухайлбал 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжинд 8 ханатай гэр шатсан дуудлагаар Гал түймэр унтраах 34 …
-
17 October
Хорт хий, утаанаас хамгаалах багны сургалт зохион байгуулагдаж байна
Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав, багны засварчдын сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд бүсчлэн, цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалтаар хорт хий утаанаас хамгаалах багтай холбоотой хичээлийг голлох бөгөөд амьсгалын аппаратны ажиллагаа, ашиглалт, баганд хийх шалгалтууд, багтай ажиллах тооцоо, учирч болох эвдрэл гэмтэл, түүнийг засварлах арга зэрэг сэдвүүдээр сургалт явагдах …
-
14 October
Уламжлалтын эмч нар иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувиллын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр “Жаргалант” сэргээн засах сувиллын эмч, ажилтнууд иргэдэд уламжлалт судсаар оношлох үзлэг хийж, эмчилгээний зөвлөгөө өгч, цусан дахь …
-
12 October
Хорт хий, утаанаас хамгаалах багны сургалт зохион байгуулагдана
Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав, багны засварчдын сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд бүсчлэн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо. Сургалтаар хорт утаанаас хамгаалах багтай холбоотой хичээлийг голлох бөгөөд амьсгалын аппаратны ажиллагаа, ашиглалт, баганд хийх шалгалтууд, багтай ажиллах тооцоо, учирч болох эвдрэл гэмтэл, түүнийг засварлах арга зэрэг сэдвүүдээр сургалт явагдах юм. …
October, 2015
-
26 October
Тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Тариалан сум, Архангай аймаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумдад ажиллалаа. Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Тариалан суманд Гал унтраах, аврах 4 дүгээр зэрэглэлийн анги байгуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд тус суманд байгуулагдах ангийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай …
-
23 October
Хөвсгөл аймагт сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг үргэлжлүүлж байна
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Эмтийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15км-т/ айлын хуриманд очсон нутгийн иргэн Б /21 настай, эрэгтэй/ 2015.10.17-ны өдрийн 01:00 цагийн орчим согтуу гарч яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 10:56 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус сумын Цагдаагийн хэсгийн 2 албан хаагч, 1 автомашин, …
-
23 October
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байна
Баянхонгор аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгийн нөхцөл үүссэн үед хариу арга хэмжээ авах чадварыг эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, иргэдэд …
-
21 October
Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд оллоо
Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Бат ширээт сумын Ононгийн халуун рашаан чиглэлд хоёр автомашинтайгаар явж байсан 5 иргэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн. Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид эрэн хайх ажиллагааг …
-
20 October
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө батлагдлаа
Гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар батлагдлаа. Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний зорилго нь гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн …
-
19 October
Ачааны машин мөргөлдөж, жолооч нь нас баржээ
Сураггүй болсон: Дорноговь аймгийн Мандах сумын Баянхошуу багийн Баянхошуу гэдэг газар малчин У-ийн гэрээс М /31 настай, эрэгтэй/2015.10.18-ны өдрийн 01:00 цагийн үед гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.18-ны өдрийн 07:20 цагт хүлээн авч тус сумын багийн Засаг дарга Я-ээр ахлуулсан орон нутгийн 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Түймэртийн-Овоо” /сумаас хойш 1 км-т/ гэдэг газраас мөн …
-
14 October
Гацуурт голын эрэг дээрээс цогцсыг олжээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Түнхэл” багийн Гачууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг иргэн Г /57 настай, эрэгтэй/ 2015.10.09-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ тус уурхайн 1 дүгээр поструу явна гэж гараад сураггүй болсон дуудлагыг 2015.10.13-ны өдрийн 07:19 цагт /08:30 цагт/ хүлээн авчээ. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн 8 албан …
-
14 October
Бичил уурхайчдад төрийн үйлчилгээг хүргэнэ
Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран “Хүний эрхэд суурилсан уул уурхайн аврах ажиллагаа” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Онцгой байдлын албаны албан хаагчдад бичил уурхайчдын үйл ажиллагаа, түүнийг тойрсон хүний эрх болон жендерийн тэгш байдал, тэдэнд тохиолддог аюул, осол, уул уурхайн аврах ажиллагааны талаархи мэдлэгийг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бий …
-
13 October
Хиймэл нуурын усанд унаж энджээ
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Шийртийн-Ам” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Уян хүрд” ХХК-ийн гэрээт ажилтан М /30 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд унасан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.10.11-ний өдрийн 18:00 цагт цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд …
-
13 October
Сэрэмжлүүлэг: Хүүхдүүдээ харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг сэрэмжлүүллээ
Өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны 4 давхарт айлын тагтан дээр бага насны 3 хүүхэд унах гээд байна, хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг оройн 20:20 цагт ирүүлж дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид 5 давхраас аврах олс ашиглан тагтаар нь ороход харгалзах хүнгүй өглөөнөөс хойш юм идээгүй, ам …