Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.15/ мэдээг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1439 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 143,128 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатар хотод 855, орон нутагт 584 бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 3347 иргэн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 118,219 боллоо. Харамсалтай нь сүүлийн …
Tag Archives: онцлох
July, 2021
-
14 July
Фото:Ерөнхийлөгч асан Х.Баттулга жүдо бөхийн тамирчдын бэлтгэлтэй танилцаж амжилт хүслээ
Олимпын наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-өөс 31-ний хооронд явагдана. Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлээ базааж байгаа билээ. ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ Эмэгтэй -48кг жинд МУГТ М.Уранцэцэг -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам -57кг жинд МУХБ, МУГТ …
-
14 July
ЭМЯ:1159 хүнд (covid-19) халдвар илэрч, 4 иргэн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.14/ мэдээг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1159 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 141,689 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал эрүүл мэндийн нэг ажилтан, Улаанбаатар хотод 602, орон нутагт 556 бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 3808 иргэн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 114,872боллоо. …
-
13 July
Засгийн газар Авлигын эсрэг комисс байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар авлигын эсрэг комисс байгуулахаар болжээ. Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ …
-
13 July
Л.Оюун-Эрдэнэ: Дельта вирус тархаж байгаа энэ үед гадаадын нислэгт онцгой анхаарах ёстой
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долдугаар сарын 12 -нд Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Цар тахлын нөхцөл байдлыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр”Халдварын байдал сүүлийн гурав хоногт харьцангуй тогтворжиж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 50, энгийн 1200 ор сул буюу нийт орны 18,1 хувь нь сул байна. Дүүргийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрээр хангах ажил эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, Баянгол, …
-
13 July
ЭМЯ:1246 хүнд (covid-19) халдвар илэрч, 10 иргэн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.13/ мэдээг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1246 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 140,530 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатар хотод 609, орон нутагт 636 бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 3540 иргэн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 111,0064 боллоо. Харамсалтай нь сүүлийн …
-
12 July
Фото: Наадмын нээлт “Би монгол хүн” сэдвийн дор зохион байгуулагдлаа
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлуулсан.Гэхдээ наадмын нээлтийг иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр өчигдөр /2021.07.11/ үзэгчдийн хүртээл болголоо. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг Монгол …
-
11 July
У.Хүрэлсүх:Үндэсний их баяр наадмаа зөвхөн гэр бүл дотроо ёслон тэмдэглэхийг хүсье
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан дэвшүүлсэн мэндчилгээг хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Тусгаар тогтносон, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ! Элэг нэгт миний Монголын ахан дүүс ээ! Та бүхэндээ Тулгаp төрийн …
-
11 July
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа. МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ ЗАРЛИГТ: “Монгол Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил, салбарын боловсон хүчний бэхжилт, …
-
11 July
“Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан Ардын жүжигчин цол хүртлээ
Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын цол, Гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “…Монголын уламжлалт мал …
-
9 July
Түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлалаа
Үндэсний их баяр наадмаар Тоёота мотор корпорацаас түрүү бөхөд автомашин гардуулдаг. Харин энэ жилийн тухайд НЗДТГ-тай зөвшилцөн, түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлахаар болж, өнөөдөр гардуулан өглөө. Тус HIACE автомашин нь 16 хүний суудалтай, орон нутагт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх эмч нарт зориулагдсан юм. Автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, …
-
9 July
Б.Ууганбат: Орон нутагт зорчиж байгаа өрхийн таваас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт залгаж байгаа иргэдийн дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 15 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.12 минут байна. УОК, НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дуудлага нийт дуудлагын 5.7 хувийг эзэлжээ. Дархлаажуулалтын явуулын болон …
-
9 July
Б.Мөнхцэцэг: Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл
Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын засварын ажилд 3.7 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгээс тодрууллаа. -Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг коронавирусийн цар тахлын улмаас түр хугацаагаар ажиллуулаагүй. Усан оргилуурыг засах шаардлагатай байгаа юу? -Манай байгууллага Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хийсэн. Цаашид бүтээн байгуулалтын ажлыг …
-
8 July
“Токио-2020” олимпын Монголын багийн тугчаар Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нар сонгогдлоо
Олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг “Токио-2020” олимпд оролцох Монголын багийн тугчаар сонголоо. ОУОХ-ноос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж буй. Олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийн санал …
-
8 July
А.Ариунзаяа: Хүүхдийн 100,000 төгрөгийг маргааш олгоно
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас долдугаар сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгох талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ сарын хүүхдийн мөнгийг маргааш буюу долдугаар сарын 9-нд олгох болсон талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ. Тэрбээр“Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол батлагдсан билээ. Ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд хүүхдийн …