Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-аар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Өршөөл үзүүлэх хууль долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Уг хууль нь 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас өмнөх цагт хамаарах хэргүүд багтана. Мөн 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00.00 цагаас өмнө, …
Tag Archives: онцлох
July, 2021
-
5 July
Жолооч нар аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлбөл үлдсэнийг чөлөөлнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-аар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар“Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг нэг удаа өршөөж байгаа нь бусад хуулиа биелүүлж байсан хүмүүст ялгамжтай байдал үүсгэж байна гэсэн бухимдал гарч байна. Хэлэлцүүлгийн шатанд торгуулийн шийтгэлийг энэ оны аравдугаар сарын 1-ний дотор 50 хувиар төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг нь өршөөх тухай хуульд заасан. Зөрчлийн болон Зөрчил …
-
4 July
У.Хүрэлсүх:“Шинэ Зуун мод” хотыг хөгжүүлэх бүрэн боломж нь бүрдэж байна
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, нээлтийн үг хэллээ. Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтаар: Жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин …
-
3 July
Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд дэх нөхцөл байдал 30 хоногт сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны дугаарлажээ. Зам тээвэр, хөгжлийн …
-
2 July
С.Энхболд:Дельта хувилбар манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал
Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий дахинд үүсэж буй COVID-19 цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхий даяар нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдөр ДЭМБ-аас Европын холбооны улсуудад халдварын тархалт 10 хувиар нэмэгдсэнийг анхаарууллаа. Энэ нь Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор тархалт улам нэмэгдсэн гэж үзсэн байна.Улс орнууд хөл …
-
2 July
Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлууллаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.07.02/ боллоо. Хуралдаанаар коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов. Түүнчлэн коронавируст …
-
2 July
Б.Ууганбат: Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.015.000 иргэн I тунд, 882.219 иргэн II тунд хамрагдаад байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” …
-
1 July
Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэхийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэнэ
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.07.01/үдээс хойш боллоо. Хурлаар Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн дараах саналыг хэлэлцэн шийдвэрлэв. Коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжив. УОК-ын хуралдааны шийдвэрийг …
-
1 July
Булган аймаг наадмын төсвөө ковидын эсрэг зарцуулахаа мэдэгдлээ
Булган аймаг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой баяр наадам тэмдэглэхгүй, наадмын төсвөө халдварт өвчний эсрэг зарцуулахаар боллоо . Монгол улсын 21 аймгаас : Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж Дархан-уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Сэлэнгэ …
June, 2021
-
30 June
Ч.Болортуяа: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.30/боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу “Улаан” түвшинд байгаа. Мөн олон …
-
29 June
Ирэх сарын 16-ны ажлын өдрийг 24-нд шилжүүлж, наадмаар ес хоног амарна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.06.29/ боллоо. Өнөөдрийн хуралдаанаар долоодугаар сарын 16-ны баасан гаригийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ний бямба гариг руу шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Долоодугаар сарын 16-ны ажлын өдрийг долдугаар сарын 24-ний бямба гариг руу шилжүүлсэн. Тэгэхээр наадмын өдрүүдэд 9 хоног амралтын байдалтай байна. Энэ өдрүүдэд иргэд болж өгвөл цэвэр агаарт, зуслан дээрээ байхыг …
-
29 June
ЗГ: Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад нэг удаа 2 сая төгрөгийн тэтгэмж олгож, цалинг 50 хувиар нэмнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.06.29/ боллоо. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газар ээлжит бус хуралдаанаар 2021 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн айл өрх, аж ахуй нэгжүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, -ААН, өрхийн …
-
29 June
Өвөрхангай аймаг наадмын төсвөө ковидын эсрэг зарцуулахаа мэдэгдлээ
Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр /2021.06.28/хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэснээ Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж ард иргэддээ мэдэгдлээ. Энэ онд Өвөрхангай …
-
28 June
Хөгжимт усан оргилуурыг ХАЛДВАР ӨНДӨР үед ажиллуулах нь ЭРСДЭЛТЭЙ
Сая гаруй хүнтэй тусгаар улсын нийслэлийн төв талбайд хүмүүсийн амар зугаалах, гэр бүлээрээ очих дуртай газрын нэг болсон, мөн орчины агаарыг чийгшүүлэх, өнгө үзэмжтэй ногоон талбай бүхий хөгжимт усан оргилуурыг зөөврийн усаар дүүргэдэг, мод бут сүйтгэсэн гэх зэрэг ташаа мэдээлэлд үндэслэсэн буруутгах, харлуулах “компанит ажил” гэмээр мэдээлүүд сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болжээ. Хотын төвийн А зэрэглэл дэх Сүхбаатарын …
-
26 June
ЗГ: Хүүхдийн мөнгө, ААН, айл өрхөд үзүүлж буй дэмжлэгийг үргэлжлүүлэх саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ
Өчигдөр/2021.06.25/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД19-ын хүндрэлийг давахад Эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ тус тус он дуустал үргэлжлүүлэх тухай Засгийн газрын саналаа ҮАБЗ-д танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Иймд Засгийн газраас ирэх 7 хоногт багтаан иргэд, …