Халдварын шинж тэмдэг илэрсэн болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эмнэлзүйн яаралтай тусламж үйлчилгээг хүргэж, эмчилгээний зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор УОК-ын шийдвэрийн дагуу дүүрэг бүрт Явуулын амбулатори ажиллаж эхэлсэн. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр Баянзүрх дүүргийн 17, 26 дугаар хороодод ажиллаж буй Явуулын амбулаториудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж, эмч ажилчдад тулгамдаж буй асуудлыг сонсож, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг шалгалаа. Баянзүрх …
Tag Archives: онцлох
June, 2021
-
18 June
Л.Баттөр:Вакцинд хамрагдах насны бүх хүмүүс вакциндаа бүрэн хамрагдаж байж сүргийн дархлаа тогтоно
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өчигдрийн /2021.06.17/ 11:00 цагийн ээлжит хэвлэлийн бага хуралд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр оролцож “Ковид-19”халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Халдварын хэмжээ сүүлийн өдрүүдэд нэлээд өсөж байна.25-44 насныхан хамгийн их өвдөж байгаа хандлага ажиглагдаж байна. Мөн бага насны хүүхдүүд анхаарал татаж байгаа. Халдвар авсан дөрвөн хүний нэг нь хүүхэд байна.Вакцинд хамрагдаж чадахгүй байгаа 0-17 …
-
16 June
Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо. Хуралдааны үеэр коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллаж байна. Тухайлбал, хоол …
-
16 June
Б.Бямбадорж: Халдвар авсан жирэмсэн эхчүүдийг тусгаарлах байранд хэвтүүлэн, хяналтад авч байна
Халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүндрэл, эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн байгууллагуудад үүссэн нэмэлт ачааллыг зохицуулах чиглэлээр авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа. –Жирэмсэн эхчүүд халдвар их авч байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болоод НОК-оос жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тархалтыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ? -26 мянга гаруй жирэмсэн эх байгаа. Эдгээр …
-
15 June
С.Амарсайхан: Хоолны газруудыг заалаар үйлчлүүлэхгүй, амралт, жуулчны газрыг түр хугацаанд хязгаарлана
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын түр хороо хуралдаж байна. Тус хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна. Шадар сайд С.Амарсайхан “Манай оронд тархсан вирусийн шинэ төрөл халдвар дэгдэх гол үндэслэл болж байх магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл, Монгол омог эрчимтэй дэлгэрч тархсан магадлал өндөр …
-
15 June
У.Хүрэлсүхэд долоон улсын удирдагч баяр хүргэжээ
Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд дэлхийн долоон улсын удирдагч, төрийн тэргүүнүүд баяр хүргэжээ. Тэрээр зургадугаар сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлнэ. У.Хүрэлсүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу зургаан жилээр ажиллах анхны Ерөнхийлөгч болж байгаа билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: Санал хураалтын үр дүн Таны улс …
-
15 June
Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 ААН-ийн эрхийг хүчингүй болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар авч, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаатай холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сард газар дээр нь очиж ажилласан. Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг. …
-
14 June
С.Амарсайхан:Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц, дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 дүгээр тунд хамрагдалт 91 хувь, 2 дугаар тунд хамрагдалт 77,2 хувьтай байна. ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтцын талаар болон вакцины үр нөлөөг судалжээ. Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 …
-
11 June
Б.Ууганбат: Орон нутаг руу иргэд түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 2-9-ний хооронд иргэдээс нийт 2374 дуудлага ирснээс 2155 буюу 90.77 хувьд нь амжилттай үйлчилж ажилласан байна. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 48 буюу 2.13 хувийг эзэлжээ. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл …
-
11 June
СЕХ:Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийг сонгогдсонд тооцсон шийдвэр гаргалаа
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргав. Монгол Улсын …
-
10 June
Эрээнд саатсан ачаа барааг Улаанбаатар руу төмөр замаар тээвэрлэнэ
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Хилийн боомтуудад гацсан ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Шадар сайд удаа дараалан хүсэлт тавьж ажилласны дагуу Эрээний хилийн боомтоор орж ирэх ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэхээр талууд тохиролцсон талаар Элчин сайд мэдэгдлээ. Цар тахлаас үүдэж дэлхийн олон улсад төдийгүй БНХАУ-д дотооддоо …
-
10 June
СЕХ:У.Хүрэлсүх-67.76, С.Эрдэнэ-5.99, Д.Энхбат-20. 33 хувийн санал авсан
Сонгуулийн Ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар сонгуулийн дүнг автомат машинаар тоолохоос гадна хяналтын тооллогыг 100 хувь хийхээр тусгасан. Өчигдөр 22.00 цаг өнгөрөөгөөд автоматжуулсан системээр дүнгээ дамжуулаад араас нь бүх хэсгийн хороод саналын хуудсыг гараар тоолж дууслаа. Урьдчилсан байдлаар бүх дүнг танилцуулъя. Сонгогчдын …
-
10 June
У.Хүрэлсүх:Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2021.06.09/ боллоо. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн-Электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө. Урьдчилсан дүнгээр нийт сонгогчдын 67.8 хувийн саналыг МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх аваад байна. Тэрбээр СЕХ-ноос санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар шууд дамжуулж танилцуулсны дараа намын байрандаа мэдээлэл хийлээ. Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Манай иргэд олон нийтийн …
-
9 June
СЕХ: Улсын хэмжээнд сонгуулийн ирц 15:00 цагийн байдлаар 32.7 хувьтай байна
Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээг 15:00 цагийн байдлаар танилцууллаа. 15:00 цагийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 32.7 хувьд хүрчээ. Орон нутаг Архангай 29.5 Баян-Өлгий 27.1 Баянхонгор 32.1 Булган 31.2 Говь-Алтай 39.3 Говьсүмбэр 35.3 Дархан-Уул 30.9 Дорнод 20.6 Дорноговь 36.1 Дундговь 32.4 Завхан 36.2 Өвөрхангай 33.7 Өмнөговь 31.5 Сүхбаатар 39.2 Сэлэнгэ 25.9 Төв 32.1 …
-
9 June
Г.Занданшатар: Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэддээ уриалж байна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.06.09/ 12.00 цагт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 29 дүгээр тойргийн 2 дугаар хэсгийн хороонд очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн саналаа өглөө. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Юуны өмнө нийт сонгогч түмэндээ түүхэн ач холбогдолтой, онцгой нөхцөлд зохион байгуулагдаж буй сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос 11 цагийн байдлаар улсын хэмжээнд …