Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн БЗД-ийн 25 дугаар тойргийн хорооны 26-1 дүгээр хэсэгт саналаа өглөө. Энэ хэсэгт 2,636 сонгогч бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь 40-44 насныхан байна. 11.00 цагийн байдлаар ирц 19 хувьтай, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 13 хүн саналаа өгчээ. Цар тахлын амаргүй цаг үе хэдий ч өмнөх сонгуулиудтай харьцуулахад зардал багатай, тайван, …
Tag Archives: онцлох
June, 2021
-
9 June
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өглөө
Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх, хоёр охиныхоо хамт өнөөдөр өглөө 07:40 цагт Баянзүрх дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн санал авах байранд очиж саналаа өглөө. Саналаа өгсний дараа МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх “Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Энэ жил улс тунхагласны 100 жилийн ой, төрт ёс үүссэний 2230 жилийн …
-
9 June
Санал авах байранд ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тутамд хийхийг үүрэг болголоо
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр /2021.06.08/ УОК-ын Шуурхай штабт ажиллаж, цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний явц болон вакцинжуулалтын талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр Eрөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үеэр аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодод халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх, санал авах байранд ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тутамд хийж, тогтмол хугацаанд агаар сэлгэх, хүн хоорондын зайг бариулах зэргээр сонгогчдыг эрсдэлд оруулахгүй байхад онцгой анхаарал хандуулж …
-
9 June
Г.Занданшатар: Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэллээ. Сонгуулийн санал хураах энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар ард түмэндээ хандаж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Тэрбээр”2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд, шударгаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголчууд бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн тэргүүнээ 6 жилийн давтамжаар нэг удаа сонгохоор хуульчилсан. Төрийн тогтвортой хийгээд залгамж чанарыг эрхэмлэн төрийн тэргүүний …
-
9 June
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ
Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагт эхэллээ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үйл ажиллагаа …
-
8 June
ЗГ:Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.08/боллоо. Засгийн газраас 18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөж байна. Үндэсний хөтөлбөр боловсруулах, эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийн цахим сан бий болгох, тухайн мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрдөг байх зэрэг чиглэлээр ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов. Эхний жилүүдэд өвчлөлийн тохиолдол нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихэснэ. Гэхдээ иргэдэд …
-
8 June
О.Дашпагма:Вакцины хоёр дахь тундаа товлолт хугацаандаа хамрагдах хэрэгтэй байна
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.08/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дархлаажуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма“Дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа хэдий ч хэд хэдэн анхаарах зүйл байна. Орон нутагт вакцины хоёрдугаар тунгийн хамрагдалт 67.2, нийслэлд 85.3 хувьтай байна. Улсын дүнгээр хоёр дахь тунгийн хамрагдалт 75.5 хувьтай явж байгаа боловч …
-
8 June
Б.Ууганбаяр:1267 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.08/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтад заавал хамрагдахыг хүсч байна. Халдварын шинээр бүртгэгдэх тохиолдолд хүүхдийн өвчлөлийн хувь нэмэгдэж байна. Тиймээс олон нийтийн газраар хүүхдээ дагуулж зорчихгүй байхыг анхааруулж байна. Өдөрт батлагдаж буй нийт тохиолдлын 30 орчим хувийг хүүхэд эзэлж байгаа …
-
7 June
Ц.Ганзориг:Хөл хорио тогтоох санал гараагүй
Covid-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөл хорио тогтооно гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна. Тэгвэл хөл хорио тогтоох ямар ч санал гараагүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр “Хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. Засгийн газар болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн …
-
7 June
Б.Болдсайхан: 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр арга байхгүй
Засгийн газар хэдхэн хоногийн өмнө Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, үргэлжлүүлэн 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна. Тус вакциныг 12-17 насны хүүхдүүдэд хийхээр төлөвлөөд байгаа билээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 2-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ “ Одоогоор дэлхийд Европын холбоо болон Канад, Америк гэх мэт улсуудад 12-15 настай хүүхдүүдийг вакцинжуулаад эхэлсэн …
-
7 June
“Ододтой Бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Баттөр, Б.Халиун нар тодорлоо
Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуг “Монгол” телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болголоо. Тэгвэл гурван сарын турш үргэлжилсэн “Ододтой бүжиглэе” шоуны ялагчийг тодруулах финалын шалгаруулалт /2021.06.06/өчигдөр болж үзэгчдийн хамгийн өндөр саналаар Б.Баттөр, Б.Халиун нар шоуны ялагчаар тодорлоо. “Ододтой бүжиглэе”шоуны ялагчаар тодорсон Б.Баттөр, Б.Халиун нар шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын …
-
4 June
Хүүхдийн тусламжийн 108 утас мессеж үйлчилгээтэй боллоо
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ нь зөвхөн дуудлага хэлбэрээр буюу Call үйлчилгээ үзүүлдэг байсан бол дуудлагын бүртгэлийн программ шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад анх удаа хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд тусгай дугаарт буюу 108 утсанд “MESSAGE” хүлээн авах, илгээх үйлчилгээг нэвтрүүлж байна. Мессеж үйлчилгээгээр үнэ төлбөргүй хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхөд Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг үүрэг телефоны бүх дугаараас хандах техникийн боломжийг …
-
3 June
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Өнөөдөр Улаанбаатар хотоос Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуур анх удаа газраар тээвэрлэгдсэн чухал үйл явдал тохиолоо. Итали руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын …
-
3 June
Сергей Лавров: Монголын ард түмний агуу хүү Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардуулан өгч байгаадаа их баяртай байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-ны өдөр Монголын сансрын нисэгч, “Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг ОХУ, Монголын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлэн Александр Невскийн одонгоор шагнасан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, …
-
3 June
УОК:Хатуу хөл хорио тогтоохгүй
Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, хатуу хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдэгдлээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь вакцины эхний тунд, 64 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Үүнээс 652 мянган хүн давтан тун тариулаад 14-өөс дээш хоносон буюу дархлаажих хугацаа нь болсон иргэд байна. Энэ сарын 15 хүртэл вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэж УОК-ийн …