Монголын нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд өндөрт өргөж гарч ирсэн залуу гавьяат Г.Ариунбаатар Их Британийн цог жавхлант хатан хааны гэр бүл хүлээн авах урилга явуулжээ. Тэрээр энэ тухайгаа дуучин маань өөрийн цахим хуудаснаа “Монгол Улсаас Англи улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Н.Тулга болоод түүний гэр бүлд талархал илэрхийлж, Хатан хааны ордонд дуулах нь асар их нэр хүнд билээ” хэмээв. …
Tag Archives: соёл урлаг
October, 2015
-
26 October
“Хээр тал, далай тэнгис” үзэсгэлэн дэлгэгдэж байна
“Сувд” арт галерейд нээгдсэн монгол, япон зураачдын хамтарсан “Хээр тал, далай тэнгис” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ. Талын Монголыг мэдэрсэн япон зураачид, арлын Японыг төрөлх эх орноосоо өөрцгүй хайрлаж өөриймсдөг монгол зураачдын сэтгэл оюуны шимээр бүтсэн уран бүтээлүүдтэй энд танилцаж болно. Уран зураг, урлал хэмээх ээдрээтэй, адал явдалтай ертөнцөд амьдардаг залуус таныг өөр өөрсдийн ертөнцдөө урьж байна. …
-
12 October
Дэвид Бэкхэм хүүхдүүдийн төлөө талбайд ахин гарна
Дэвид Бэкхэм 2013 онд хамгийн сүүлд өөрийг нь нэр алдарт хүргэсэн хөл бөмбөгийн тэмцээнд орсон бөгөөд түүнээс хойш тун ч завгүй яваа. Өдгөө 40 настай тэрбээр ЮНИСЕФ-н элч бөгөөд ирэх сард ЮНИСЕФ-с зохион байгуулах тэмцээнд оролцох аж. Энэ тухай өөрийн инстаграмм хуудсанд тавьсан бөгөөд хүүхдүүдийн сайн сайхны төлөө хөл бөмбөгийн ногоон талбайд ахин гарах нь ээ. Мөн эхнэр Викториа ч …
September, 2015
-
30 September
Г.Сарантунгалагийн сайн үйлсийн аян үргэлжилсээр
Монголын дизайнеруудын холбооны “А” зэрэглэлийн модель, “Эра” модель агентлагийн тайзны алхааны багш, “Miss Mongolia 2015” наадмын шилдэг оролцогч, мисс, модель гээд олон гуншинтай Г.Сарантунгалаг “Эко ирээдүйн төлөө” аян санаачлан эхлүүлээд байгаа. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг мод тарих, Монголын мянга мянган хүүхэд залуусыг эко ирээдүйг бүтээхэд нь хувь нэмрээ оруулахаар зүтгэж буй аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэрээр “My …
-
28 September
Ө.Уянга Буриадад хоолойгоо гайхуулав
Буриадын театрын 76 дахь улирлын нээлт Ж.Пуччинийн “Тоска” дууриар эхэлжээ. Гэнэн, итгэмтгий Тоскагийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга амилуулсан байна. “Тоскагийн дүрдээ хамгийн хайртай” хэмээн ярих дуртай дуучин бүсгүйг “Тоскад дуулах гэж төржээ” гэж Буриадын үзэгчид шагшин биширсэн аж. Тус улс ОХУ-ын захиргаанд нэгдсэний 400 жилийн ойд зориулсан энэхүү тоглолтод нэр хүндтэй урлаг судлаачдыг урьсан аж. …
-
22 September
“Алунгоо хатан ижий эв нэгдэл” яруу найргийн наадмын түрүүг Л.Ганзул авлаа
Өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотоос тав орчим километрийн зайд Богд хан уулын Тайны аманд байрлах Мөнхтэнгэр-2 жуулчны баазад “Алунгоо хатан ижий эв нэгдэл” яруу найраг, бүтээлийн наадам болж өндөрлөлөө. Хөвсгөл аймгийн театрын бүжигчдийн дэглэсэн “Алунгоо хатан эх” бүжгээр өндөр үүдээ өргөсөн наадмыг Д.Цоодол гуай мялаалгын шүлгээрээ эхлүүлж 16 яруу найрагч хоёр үе шаттайгаар өрсөлдсөнөөс яруу найрагч Л.Ганзул тэргүүн байр, цом …
-
1 September
Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаан амжилттай болж өнгөрлөө
Монголын драмын урлагийн хөгжилд тэр дундаа Моно жүжгийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж “Монголын Моно жүжгийн төв”, “Dream Art” продакшн нар хамтран БСШУЯ, УДЭТ, ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаан”-ыг амжилттай зохион байгууллаа. Монголынхоо жүжигчдийн ур чадвар, авъяасыг сорьж “Ялагчдын цуваа” хэмээх олон улсын фестивальд оролцох жүжигчнийг сонгох энэ уралдаан өчигдөр СУИС-ийн Оюутан театрт болж олон сайхан залуу жүжигчид өөр …
July, 2015
-
8 July
Амарбаясгалант хийдийн өнөөгийн төрх /фото сурвалжлага/
Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын эхэнд оршдог Амарбаясгалант хийд очин өнөөгийн байдлыг нт илэрхийлсэн фото зураг авснаа үзэгчиддээ хүргэе. Амарбаясгалант хийдийг анх Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан зарлиг гаргаж улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргажээ. …
-
2 July
“Best of classics: Open air” тоглолт 07-р сарын 04-нд тоглоно
Монгол улсын төрт ёсны Их баяр наадмаа эх орны хөгжлийг ертөнц дахинаа батламжлан харуулдаг сонгодог урлагийн дээжээс таашаан мэдэрч хамтдаа тэмдэглэхийг УДБЭТеатрын уран бүтээлчид урьж байна. УДБЭТ-ын хамт олон Монгол улсдаа анх удаа 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Best of Classics-Оpen air” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг “Саунд оф Монголиа” компанитай хамтран НСУГазар, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Их эзэн Чингис хааны …
-
1 July
Сонгодог урлагийн тоглолт Чингисийн талбайд болно
“НАЙРСАГ УЛААНБААТАР” аяны хүрээнд 2 дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу Best of Classics- Open air тоглолт болох гэж байна. Саунд оф Монголиа компанийн санаачлагаар УДБЭТ, НЗДТГ, НСУГ хамтран өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн бүрэн хэмжээний тоглолтыг үзүүлэхээр зэхэж байна. Өнгөрсөн жилийн 7-р сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд Сонгодог …
May, 2015
-
20 May
Соёлын өвийг сэргээх нэрээр нурааж байна
– Соёлын өвийг хамгаалан хойч үедээ үлдээх нь бидний үүрэг. Харин бид энэ үүргээ хангалтгүй биелүүлж, соёлын өвийг сэргээх нэрийн доор нурааж байна.- YIII Богд хааны төрсөн дүү Г. Лувсанхайдав нь “Чойжин лам” гэдэг нэрээр олонд танигдсан бөгөөд Түвдийн Лхас хотын түшмэл Гончигцэрэнгийн 5 дугаар хүү болон мэндэлжээ. Тэрээр 1874 онд 8-р Богд Живзундамба хувилгаанаар тодорсон ахыгаа даган Монгол нутагт …
-
10 May
Монголын Их хатад бүжгэн жүжиг 6000 гаруй хүнд хүрчээ
Энэхүү бүжгэн жүжгийн Ерөнхий продюсер Г.Цоггэрэл /ҮДБЭЧ-ынзахирал/, Бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд /ҮДБЭЧ-ын дэд захирал/, Бүжгийг дэглэн найруулсан Д.Баярбаатар /Ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураач Ц.Энхтуяа, Хөгжмийг Төрийн соёрхолт, Б.Мөнхболд, Хөгжмийн найруулга М.Бирваа /ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч/, Гэрлийн найруулагч: Ц.Эрдэнэбат, Тайзны машинист: Ц.Эрдэнэбилэг, Оёдлын мастер: МУУГЗ Д.Лхагваа, Б.Лхагвадулам, Туслах найруулагч Х.Отгончимэг, ҮДБЭЧуулгын маркетингийналба ажиллаж байна. Гол дүрүүдэд: – Гоо марал- бүжигчин МУСТА С.Цэцгээ, …
January, 2015
-
10 January
Дуучин М.Бямбажавын гавьяа зүтгэлийг бодитой үнэлэхийг Ерөнхийлөгчөөс хүсчээ
Ард түмний дунд “Ард түмний гавьяат” хэмээх алдараар олон нийтэд хүндлэгдсэн зохиолын дуучин Монгол Улсын “жинхэнэ” Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч, дуучин Мягмарын БЯМБАЖАВ-ын уран бүтээлийг төр, засгийн зүгээс үнэлэх учиртай хэмээн түүнтэй хүсэл тэмүүлэл нэгтэй уран бүтээлчид болон мөр зэрэгцэн уран бүтээл туурвин бүтээж явсан анд нөхдүүд, дуучид нэгдэж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандахаар болжээ. Тэд …