Tag Archives: Спорт мэдээ

October, 2015

  • 15 October

    Жүдочид “Их дуулга”-ыг зорилоо

    Францын нийслэл Парис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн энэ сарын 17-18-нд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр Парисыг зорьсон бөгөөд Монгол Улсын ардын багш, Гавьяат тамирчин Одвогийн Балжинням баг тамирчдаа удирдан явж байгаа юм. 2008 оныг хүртэл Супер Дэлхийн цом гэгддэг байсан тус тэмцээнд тив, …

  • 7 October

    “ФС Улаанбаатар” шигшээд шалгарлаа

    Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Холбооны цом-2015” тэмцэээнд шилдэг 24 баг оролцож байгаа билээ. Хасагдах системээр үргэлжилж байгаа тус тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолт өчигдөр боллоо. Тэмцээний шигшээд шалгарч, цомын төлөө өрсөлдөх эрхийг олж авахаар их хотын нэрээр овоглосон хоёр баг болох “Улаанбаатарын унаганууд”, “ФС Улаанбаатар” багууд өчигдөр МХБХ-ны талбайдээлжит  тоглолтоо хийлээ. “ФС Улаанбаатар” баг “Хүрхрээ” үндэсний дээд лигт эцсийн …

  • 2 October

    М.Уранцэцэг Ташкентийн Гранприд түрүүллээ

    ДАШТ-ий дараа зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны албан ёсны эхний тэмцээн болох Ташкентийн Гран-при өчигдөр эхэллээ. Тэмцээнд дэлхийн 58 орны эрэгтэй 216, эмэгтэй 167, нийт 382 жүдоч хүч үзэж байгаа бол Монголын арван жүдоч тэдний дунд багтаж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх, М.Ганболд, 73 кг-д Н.Хадбаатар, …

  • 1 October

    Роналду Мессиг ардаа орхив

    “Реал”-ын довтлогч Криштиану Роналду Аваргуудын лигийн хэсгийн ээлжит тоглолтыг “Мальме” багтай хийхэд дубльджээ. Түүний баг 2:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулав. Ийнхүү Португалийн шигшээ багийн ахлагч залуу тус тэмцээнд өөрийн 22 дахь дублиэ хийснээр “Барселона”-гийн довтлогч Лионель Мессиг ардаа орхижээ. Месси 21 дубльтэй яваа юм. Гуравт, Рауль 14 дубльтэйгээр бичигдсэн аж. Филиппо Инзаги 12 дубль, Рууд ван Нистелрой 11 дубль, Тьерри Анри …

September, 2015

  • 29 September

    “Бага олимп”-ийн тэмцээнүүд өнөөдөр өндөрлөнө

    “Бага олимпиос их олимпийн оргил өөд” уриатай Баянхонгорын бага олимпийн наадам өнөөдөр өндөрлөнө. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй Бага олимпийн наадмын тэмцээн, уралдааныг энэ жил анх удаа аймгийн төвөөс гадна Баянлиг, Бууцагаан сумдад явуулсан бөгөөд спортын төрлөө нэмж, 15 болгосон юм. “Баянхонгорын бага олимп”-ийн тав дахь өдөр буюу өчигдөр (есдүгээр сарын 28-нд) шагайн харваан тэмцээн Баянхонгор аймгийн төв талбайд …

  • 23 September

    Монголын сагсчдыг Дэлхийн аваргад урьжээ

    Ази тивийн оюутны 3х3  сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн  БНХАУ Шиняан хотноо болсон билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 4 баг оролцож, эрэгтэй I шигшээ баг мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл уг тэмцээний шигшээд шалгарсан БНХАУ болон Монгол Улсын шигшээ багыг 2016 оны 10 дугаар сард урд хөршид болох 3х3-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилгыг ирүүлжээ. Ингэснээр Монголын …

  • 22 September

    А.Ганбаатар Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгогдлоо

      Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоо /ЗАХБХ/-ны 46 дахь удаагийн Гүйцэтгэх хорооны хурал БНАСАУ-д есдүгээр сарын 19-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг хурлын үеэр ЗАХБХ дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: ЗАХБХ 13 хүртэлх насны хөвгүүдийн фестиваль наадмыг Гуам улсад энэ оны 11 дүгээр сард зохион байгуулах тухай ЗАХБХ 47 дахь удаагийн Гүйцэтгэх Хорооны хурлыг Япон улсад зохион байгуулах тухай багтсан байна. Түүнчлэн …

  • 10 September

    О.Насанбурмаа олимпийн эрхээ авлаа

    АНУ-ын Лас Вегас хотноо чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Тэгвэл уг тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд барилдсан манай тамирчин О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө Японы бөх Сара Дошатай барилдаж, ялагдсан байна. Гэхдээ манай тамирчин медаль хүртэж чадаагүй ч ирэх онд Рио-д болох олимпийн наадмын эрхээ авч чадлаа. Мөн өнөөдөр Лас Вегасын дэвжээнээ гарсан манай тамирчин Э.Нарангэрэл, Д.Отгонцэцэг нар …