Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган өчигдөр болж, Ерөнхийлөгчөө сонголоо. Тус сонгуульд Амгалангийн Адъяасүрэн, Батбаярын Жаргалан, Бадамдоржийн Пунсалмаа, Домбонгийн Үүрийнтуяа нарын нэр дэвшигчид өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50.8 хувийн саналаар Б.Жаргалан ялалт байгуулж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Tag Archives: Улс төр
September, 2023
-
22 September
“Арвайхээр сумын дулааны станцын өргөтгөл, шинэчлэл” төслийг ирэх оны улсын төсөвт тусгана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал болон “Шинэ сэргэлтийн бодлого”, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Засгийн газар “5 Ш” ажиллагаа явуулж авлигатай тэмцэж байгааг Ерөнхий сайд онцлоод Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, боомтуудыг төмөр замаар холбож, нүүрсний худалдааг ил тод болгож буй …
-
20 September
ЗГ:Ирэх онд Дархан-Уул аймагт 9, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 7 томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сард орон нутагт томилолтоор ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10 аймагт ажиллаад байна. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргаж буй. Өнөөдрийн хуралдаанаар 2023 оны есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймаг, газар тариалангийн бүс нутагт Ерөнхий сайд ажиллаж орон нутагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр болон ургац хураалтын явцтай танилцаж, …
-
20 September
С.Бямбацогт: Авто тээврийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барихыг зорьж байна
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа. -Ерөнхий сайд Дарханы замын нөхцөл байдалтай танилцаад он гарахаас өмнө бүрэн дуусгах чиглэл өгсөн. Хариуцсан сайдын хувьд энэ замыг дуусгах боломжтой гэж харж байгаа юу? -Тэгэлгүй яах вэ. Олон жил иргэдийг бухимдуулж, бөөн чирэгдэл болсон уг замыг энэ намар бүрэн дуусгана. Одоогоор 2 урсгал 4 эгнээ авто зам барилгын ажлын нийт гүйцэтгэл …
-
20 September
Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов
Монгол Улсын Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллах үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Тэрбээр “Ерөнхий сайдын хувиар долоо хоног бүрийн даваа гаригт салбар бүрийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийж байна. Засгийн газар хайрцаглагдсан орчноосоо гаръя, иргэдээ сонсъё гэж байгаа юм. УИХ, Засгийн газрын шийдвэр зарим тохиолдолд анхан шатанд тэс өөр болсон …
-
20 September
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцов. Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээж үг хэллээ. Дэлхийн 100 гаруй …
-
19 September
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт спортын төрөлжсөн сургууль, дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төв аймагт ажиллаж байна. Тэрбээр Зуунмод хотод баригдаж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. Уг сургуулийн барилга 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн ч санхүүжилт дутсанаас зогсжээ. Сургуулийн барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгааг барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си …
-
19 September
Архангай аймгийн ДЦС болон шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 2024 оны төсөвт суулгана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймагт ажиллах үеэрээ аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл танилцуулан, Засгийн газрын үйл ажиллагаа, экспорт, импортын харьцаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Манай улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж тэлсэн. Энэ үзүүлэлт цар тахлын үед -4,6 хувь байсан. Өнгөрсөн онд 727 сая …
-
15 September
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төсвөөс санхүүжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо. Засгийн газар улс орны хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлийг шийдвэрлэх зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш үр дүн гарч байна. ДНБ, нүүрсний болон бусад экспортын хэмжээ өсөж, төсвийн орлого нэмэгдлээ. 2020 онд -4.6хувь …
-
14 September
Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь гангийн үйлдвэрлэлийн суурь болох ёстойг Ерөнхий сайд онцлов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1990 онд Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулагдсан. 2009-2010 онд Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ил уурхай байгуулан, төмрийн хүдрийг хуурай орчинд боловсруулан баяжмал үйлдвэрлэж эхэлжээ. 2014 онд “Кью Эс Си” ХХК нь …
-
13 September
Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг эцэслэн баталлаа
Засгийн газрын өнөөдрийн /2023.09.13/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо гарын үсэг зурсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх зорилт тавьж, 2023-2024 …
-
12 September
Монгол Улсын Ерөнхийлөгч Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар 2023 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад оролцож, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх …
-
11 September
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд хайрхныг улсын тусгай хэрэгцээнд авна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсний дүнд 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 52,9 их наяд төгрөг байсан бол 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 62,4 их наяд төгрөг, экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болж, анх удаа давж биеллээ. Ингэснээр цалин, …
-
8 September
Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон “Алтан ширээт” үйлдвэрлэл технологийн паркийн ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг 2017 оноос БНЭУ-ын Экспорт-Импортын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт …
-
8 September
Говьсүмбэр аймгийн иргэд “Шинэ сэргэлт”-ийн бодлого, авлигатай хийх тэмцлийг дэмжиж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Говьсүмбэр аймагт үргэлжилж байна. Тус аймгийн иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэл танилцуулав. Эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, Засгийн газар авлигатай тэмцэн “5 Ш” ажиллагаа явуулж, нүүрсний худалдааг ил тод болгож буйг онцлон ярилаа. 2020 онд Монгол Улсын эдийн засаг -4,6 хувьд хүрээд байсан бол …