БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд “Чайна энержи” группийн төв байранд зочилж, тус группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Гашуунсухайт боомт болон БНХАУ-ын Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх талаар илэн …
Tag Archives: Улс төр
June, 2023
-
28 June
Б.Батцэцэг: Эмэгтэй удирдагчид нийгмийн харилцааны бүх салбарт эерэг үр нөлөө үзүүлдэг нь олон баримтаар нотлогдсон
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотноо 2023 оны 6 дугаар сарын 29-30-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ярилцлага өглөө. -Энэ сарын сүүлчээр манай улсад Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болох гэж байна. Энэхүү уулзалтын ач холбогдол, агуулгын талаар мэдээлэл өгнө үү? -Олон улсын …
-
28 June
Ковидын төсвөөр нээлттэй сонсгол хийнэ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хурал өчигдөр /2023.06.27/ боллоо. Тус хурлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналын дагуу Коронавируст халдварт цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл тусламж, дотоодын иргэн, аж ахуй нэгжүүдийн хандив тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсголыг …
-
28 June
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийж, яриа хэлэлцээний түвшинд байсан асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхээр санал нэгдлээ
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 27-нд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Ши Жиньпин-д Хятадын Коммунист Намын Төв …
-
28 June
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв. Нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайн төв хэсэгт байрлах Хятадын Ардын баатруудын хөшөөг 1958 онд босгосон бөгөөд шинэ Хятад улсыг байгуулах, эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө амь …
-
27 June
Монгол, Вьетнам хоёр улсын хооронд хийгдэж буй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцов
БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй “Зуны Давос” чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Жинь нар хоёр талын уулзалт хийв. Монгол, Вьетнамын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа тогтвортой урагшилж, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ тогтмолжиж, аюулгүй байдал, батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж байгаад баяртай байгаагаа …
-
26 June
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах саналыг тавилаа
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Тяньжин хотод ажиллаж, Тяньжин боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайд Тяньжин боомтод ажилласан нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг авто зам, төмөр замаар холбох төдийгүй Монгол Улс далайд гарцтай болох зорилттой холбоотой юм. Монгол Улс Тяньжин …
-
26 June
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайдыг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, ЭСЯ-ны ажилтнууд угтав. …
-
26 June
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хууль тогтоомжийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулахыг зорьж дараах 10 зарчмын асуудлуудыг хуулийн төсөлд шинээр тусган боловсруулжээ. …
-
26 June
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Хятад Ард Улсад айлчлахаар мордов
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос мордов. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Ерөнхий сайдын энэ удаагийн албан ёсны айлчлал чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга …
-
23 June
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын /2023.06.22/ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар эхэллээ. Тус хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.3.3-т “… үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацийн салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгож, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн …
-
23 June
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо болно
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэ 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгуулна. Энэхүү уулзалт нь жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрх, түүний дотор охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг гадаад бодлогодоо тусган хэрэгжүүлснээр хүний эрх, эрх чөлөө, адил тэгш боломжоор хангасан тогтвортой нийгмийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах …
-
21 June
Ш.Адьшаа гишүүн эл хуулийн үндэслэл, бодит гаргалгаа, дэвшимжийг нийгэмд илүү өргөн тайлбарлах хэрэгтэй
Улс оронд амаргүй асуудал олон байна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа хэлээд байгаа. Шударга бусын, балчиг намгийн асуудал хэт их болсон. Үүний шалтгаан болбоос төрд албан хашиж байгаа түшээд, сайд, дарга нарын ёс зүй алдагдсантай холбоотой. Ёс зүй хаана дуусна, тэндээс хууль ёс эхэлдэг гэдэг эртний үг бий. Улс төрчдийн, албан тушаалтнуудын ёс зүй уланд гишгэгдэж, тэдний албан тушаал, …
-
20 June
УБТЗ ХНН-ийн ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Оросын төмөр замууд Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзан, хоёр улсын төмөр замын хамтын ажиллааг өргөжүүлж, УБТЗ ХНН-ийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх талаар нээлттэй, дэлгэрэнгүй ярилцаж, тодорхой шийдвэрүүдэд хүрлээ. Сайд …
-
20 June
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Хятад Ард улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар 2023 оны зургадугаар сарын 26-нaaс долдугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их …