Tag Archives: улс төр

March, 2022

  • 29 March

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тогтолцоог бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ. Чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг …

  • 24 March

    Газрын тосны үйлдвэрийн дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болжээ

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгч “Жэй Эм Си Прожектс Индиа” компанийн төлөөлөлтэй уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил …

  • 23 March

    Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баярсайхан, Т.Доржханд, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2022.03.23/ өргөн мэдүүллээ. УИХ-ын 11 гишүүн чихэрлэг, хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор дээрх хуулийн төслийг өргөн барьж буйг УИХ-ын гишүүн С.Одонтуяа онцлоод, сүүлийн долоон жилийн хугацаанд хэт таргалалттай хүүхдийн тоо долоо дахин нэмэгдсэн нь хэт чихэрлэг …

  • 23 March

    Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк хамтарч ажиллах санал тавилаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арнолд Хекман, Гэр хорооллыг хөгжүүлэх төслийн зохицуулагч Д.Авирмэд нарыг хүлээн авч уулзлаа.Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.9 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, хот төлөвлөлт, ногоон хөгжил болон …

  • 21 March

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар сарын 21,22-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд өнөөдөр аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус аймагт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулна. Маргааш буюу гуравдугаар сарын 22-нд Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоно.

  • 16 March

    Х.Баттулга: Монгол Улс парламентын засаглалтай байх уу гэдгийг шийдэх сонгуульт сунгаа юм

    Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нар  өнөөдөр /2022.03.16/нэр дэвшигчийн батламжаа гардан авлаа. Энэ үеэр нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Х.Баттулга байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Өнөөдрөөс эхлэн 21 аймгаараа тойрно, хотын уулзалтууд хийнэ. АН-ын даргын сунгаа бол АН-ын асуудал биш. Энэ бол Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай байх уу гэдгийг шийдэх сонгуульт сунгаа …

  • 15 March

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэллээ

    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10 цаг 05 минутад гишүүдийн 81.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.   Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар оролцов.      Монгол Улсын Их Хурлын 2022 …

  • 15 March

    Г.Занданшатар: Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг нь төрийн өмчийн үйлдвэрийн газруудынх байгаад анхаарал хандуулах ёстой

    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2022.03.15/ нээлтээ хийлээ. 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр “Урин цагийн амьсгал наашилж, цар тахлын аюул цаашилсан цаг үед Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна. Коронавирусийн дөрөв дэх давалгаа саарч, бүх нийтээрээ хэвийн амьдралын горимд шилжиж байгаа энэ цаг үед …

  • 14 March

    Д.Оюунхорол: Хөшигийн хөндий дэлхийн бренд болох нь ойрхон

    Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийг хэлэлцэх болсонтой холбогдуулж Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхоролтой ярилцлаа. Хөшигийн хөндий рүү төр захиргааны зарим байгууллагыг нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гаргасан. Тиймээс олон нийтийн бүтээн анхаарлыг татаж буй байгуулалтын асуудлаар ярилцлагаа эхлүүлье. – Монгол Улсын Засгийн газраас  “Шинэ …

  • 11 March

    О.Цогтгэрэл:Бүтэн ардчиллын төлөө АН-ын даргын сунгаанд нэр дэвшихгүй байхаар шийдлээ

    Ардчилсан нам ирэх дөрөвдүгээр сарын 7-нд их хурлаа зарлаж, шинэ даргаа сонгохоор зарлаад байна. Тэгвэл Ардчилсан намын даргын сунгаанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нэрээ дэвшүүлэхээс татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Ардчилсан нам УИХ-ын хоёр ч удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдаж, намынхаа бодлогыг төрийн бодлого шийдвэр болгож хэрэгжүүлэх боломжгүй явсаар ирлээ. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ ч биелүүлэх боломжгүй …

  • 11 March

    АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлжээ

    Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооноос зохион байгуулж буй Ардчилсан намын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлжээ. Ардчилсан намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан П. Нүрзэд, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд хүлээлгэн өгчээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшигчийн материалаа хүлээлгэн …

  • 10 March

    М.Тереса Хо: Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт, зээл тусламжийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байна

    Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтай М.Тереса Хо тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2022.03.10) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа.  Улсын Их Хурлын  дарга Г.Занданшатар хатагтай М.Тереса Хо-тай уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Азийн хөгжлийн банктай түншлэн ажиллаж ирсний 30 жилийн ой энэ онд тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Хатагтай М.Тереса Хо Улсын Их Хурлын  даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Азийн …

  • 9 March

    Төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг тогтооно

    Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах хүрээнд төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг судалж тогтоох, зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг тооцож, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зохих хууль, дүрмийн дагуу санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх талаар үе шаттай төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын явц, гүйцэтгэлийг улирал тутам …

  • 9 March

    Н.Энхбаатар: Намын дүрэм бол МАН-ын “үндсэн хууль”

    МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатартай ярилцлаа. -МАН цахим нам болох зорилт дэвшүүлснээр гишүүдийн, оролцоо өргөжсөн үү? -Бид бүх гишүүдийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулж дууссан. Цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг тухайн намын анхан шатны байгууллага нь хийдэг. Шинээр элсэх гишүүд цахимаар ч элсэж болно. Өмнөх уламжлалаар харьяа намын хороондоо хандан элсэх нь нээлттэй. Цахим нам хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гишүүддээ илүү …

  • 4 March

    “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ныг ШИНЭ СЭРГЭЛТ уриан дор зохион байгуулна

    “Монголын эдийн засгийн форум” ТББ-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр тус зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд боллоо.Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” дөрөвдүгээр сарын 7-8-нд болно. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна. “Шинэ …